1930 оноос хойш Ургамлын Ид Шидийг Таны Эрүүл Мэндэд Зориулав


   Энэтхэг улсын Гималай Драг Компани нь 1930 онд Аюурвэдийн анагаах ухааны алдарт эмч М.Маналын санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Тус үйлдвэр 4000 гаруй мэргэжлийн ажилтан, ажиллагсадтай бөгөөд 250 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
   Энэтхэг улсдаа ургамлын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг Himalaya Drug компани нь 1930 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 5000 гаруй жилийн түүхтэй Аюурвэдийн анагаах ухааны ололттой талуудыг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологитой хослуулан хүний биед хор аюулгүй, гаж нөлөөгүй, эмчилгээний өндөр идэвхтэй 100%-ийн ургамлын найрлагатай эмийн бэлдмэлүүдийг нэвтрүүлсэн нь эдүгээ ч анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэвээр байна.
   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын GMP, GLP, GCP, GAP стандарт шаардлагуудыг бүрэн хангасан цөөхөн хэдэн ургамлын эмийн үйлдвэрүүдийн нэг болсон. Эдүгээ АНУ, Франц, Герман, Болгар, Чех, Щвейцарь, ОХУ, 
Сингапур, Малайз, Монгол зэрэг 80 гаруй оронд албан ёсны төлөөлөгчийн газрууд нь үйл ажиллагаагаа явуулж байна.

No comments:

Post a Comment