Таны байнгийн сэтгэлийн хямрал өвчин үүсгэж болдгийг мэдэх үү?


Бидний бие ярьдаг:  бүхий л насаараа архи, тамхинаас хол явсан мөртлөө элэгний хатуурал болон бөөрний дутагдлаар нас бардаг хүмүүсийг бид гайхаад өнгөрдөг. Гэтэл эдгээр хүмүүсийн дунд Дани улсын иргэд бяцхан судалгаа явуулжээ.
Тус судалгаанд хорт зуршил болон хорт нөхцөлд ажилдаггүй
  • Элэгний хатууралтай 20 хүн
  • Бөөрний дутагдалтай 16 хүнийг насны хязгааргүй  хамруулахад

Үнэхээр гайхалтай үр дүн гарсан байна. Тэдгээр хүмүүсийн 80% нь 5-10 жилийн өмнө ямар нэг шалтгаанаар сэтгэлийн гүн хямралд орон түүнийгээ даван туулах бүү хэл мартаж чадахгүй яваа хүмүүс байжээ.
Сэтгэлийн хямрал нь бидний биед өвчлөл үүсгэж болдгийг Bright Side-ын тавьсан нийтлэлээс орчуулан хүргэж байна. Магадгүй дараах сэтгэлийн хямрал байвал нэн яаралтай өөрийгөө эмчлээрэй:

1. Байнгын сэтгэлийн түгшүүртэй байх нь харшил болон дерматит үүсгэж болно.

Псиороз, Экзем ба астма нь сэтгэцийн өвчний улмаас үүсдэг.Зарим судлаачид зарим төрлийн харшлын гаралтай өвчлөл сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байж болохыг нотолж байгаа бөгөөд эмэн эмчилгээнээс илүү аялах, сувилалд явахыг санал болгож байгаа бөгөөд энэ нь гэртээ суугаад эмэн эмчилгээ хийхээс үр дүнтэй байгаа гэж талаар Японы эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ.

2. Улигт бодол байнгын санаа зовнилтой байх нь жингийн илүүдэлд хүргэдэг.

Жин алдах, Жингийн илүүдэлдээ хэт их санаа зовох нь улам жин нэмэх эсвэл улам хасах шалтгаан болдог байна. Шинжлэх ухаанд жиндаа хэт их санаа зовохыг Фэнизмизм гэх бөгөөд хэт өөртөө санаа зовоход дааврын зохицуулалт алдагдан турах хүсэл эсрэгээрээ таргалалтыг бий болгодог байна. Тиймээс жиндээ хэт ач холбогдол өгч хямрахыг оронд дасгал хөдөлгөөнөө тогтмол хийж, өөртөө итгэлтэй байх нь таныг хурдан үр дүнтэй жингээ хасах болон барихад тусалж чадна.

3. Ирээдүйгээ муугаар төлөвлөх нэгэн зэрэг олон янзын өвчин үүсгэдэг.

Таны ойр дотны хүмүүс тань хүнд өвчнөөр нас барснаас, өөрийгөө тусах вий гэж байнгын боддог бол? Энэ нь танд өвчин үүсгэх шалтгаан болж болно. Эрдэмтдийн үзсэнээр байнгын сөрөг зүйлээ бодоход тухайн бодол шинээр бий болж буй эсийн генд нөлөөлж , тухайн эс генийн мэдээллийн дагуу тухайн өвчинг үүсгэж болох талаар тэмдэглэсэн байна. Жш нь: Багахан хугацааны хямралд ороход улаан хоолойн агчил үүсч горойх ,хоол шингэхгүй мэдрэмж төрдөг нь сэтгэлийн хямрал бие махбодын бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг наад захын шинж тэмдэг юм.

5. Өөртөө болон бусдад  шүүмжлэлтэй хандах нь толгой өвдөх шалтгаан болдог.

Өөрийгөө  болон бусдыг байнга шүүх
Байнгын өөрийнхөө үйл хөдлөлөө хянаж алдаа гаргахгүй байх гэж хичээхэд тархины мэдрэл сэрлийн процесс шаардлагагүй ихээр ачаалалд ордог. Шаардлагагүй хэт их мэдээлэл нь тархийг ядрааж толгой өвдөх эрт хөгшрөх бусад өвчний шалтгаан болдог байна.

6. Сэтгэлийн хямрал болон сэтгэлийн түгшүүр нь зүрхний өвчин үүсгэдэг.

Орчин үед эмч нар өвчнийг дан эмээр эмчлэх нь үр дүнгүй болохыг батлаад байгаа билээ. Ялангуяа зүрхний хэм алдах, цусан хангамжийн дутагдал нь цэвэр сэтгэл санааны тогтворгүй байдал тэр дотроо сэтгэлийн түгшүүртэй холбоотой байдаг.  Тиймээс зүрхний асуудалтай хүмүүсийг сэтгэл судлаачид хандахыг зөвлөж байна.

Өдөр тутамд асуудал, бэрхшээл тулгардаг , заримдаа давж туулшгүй мэт хэцүү үе ч байдаг. Гэвч шаналж, асуудлын талаар их бодож өөрийгөө зовоох нь ямар ч үр дүнгүй. Улам л олон өвчний үндэс болдог байх нь . Асуудлыг зөвөөр давж туулахад өөрийгөө дадлагажуулаарай. Жш нь:

Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах

Спиртийн төрлийн зүйл нь асуудлыг   шийдэх гарц биш юм  

Спортоор хичээллэх


Иог болон бясалгал хийж сурах

Найз нөхөдтэйгөө уулзаж / дэлгүүр          хэсэх, хамт хооллох, биеийн хөдөлгөөн шаардсан тоглоом тоглох/







No comments:

Post a Comment