Өсвөр насныхаа хүүхэдтэй хэрхэн ойлголцох вэ ?


Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Яг энэ үед л хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болдог. Учир нь энэ үе нь хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.
Өсвөр нас гэдэгт 10-18 насны бүхий л хүүхэд багтана. 
Насанд хүрэгчийн зүгээс аливаа зүйлд хандахыг эрмэлздэг ба тэд үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг. Чухам ийм л учраас зарим тохиолдолд өсвөр үеийхэн маань өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд
  • санаа сэтгэл тогтворгүйтэх,
  • ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна

 Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг хэрхэн даван туулсанаар тухайн хүүхэд өөрийн хувийн зан чанарыг бий болгоно. Өөрөөр хэлбэл энэ насны зөрчил хямрал нь тухайн хүүхдийн хувийн чанарыг бүрдүүлнэ гэж сэтгэл зүйчид тодорхойлдог.
Өөр нэг онцлог нь энэ үедээ маш их оргилсон эрч хүчтэй, аливаа юманд санаачлагатай ханддаг чанар юм. Зарим тохиолдолд энэ маш их эрч хүчтэй байдал нь
  • зөрчилдөмтгий,
  • түр зан чанаруудаар илрэх нь бий.

Энэ бол хүүхдийн мэдрэлийн тогтолцоо маш хөөрөмтгий болдогтой холбоотой. Өсвөр насны хямрал: Энэ насанд хамгийн гол нөлөөлдөг зүйл бол "хямрал" юм. Хямрал нь хоѐр талтай. Үүнд:
  1. Насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандлагаар хандах, хэт хараат болон захирангуй уурлах харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, сурах үйл ажиллагааны сонирхол буурах, дуулгаваргүй болох, хэт дуулгавартай байх. Зөрчилтэй зан авир гаргах шинж нь насанд хүрэгчид болон эцэг эхдээ түрэмгий аашлах, эсвэл дуугаа хураах, багш нарын санааг хүлээж авахгүй, захирагдахгүй зовоох, хорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх, найз нөхдийн хүрээлэлд татагдах, тэднийг дагах, томчуудын үгийг үл ойшоон өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт.
  2. Өөрийгөө насанд хүрэгчидтэй ижил түвшинд тавих, шинэ байр суурийг идэвхитэй олж авах нь өсвөр насныхны нийгэмшихүйд чухал ач холбогдолтой.

Өсвөр насны сэтгэлзүй онцлог: 
Эцэг эхээсээ зай барьж эхэлнэ. Энэ бол хэвийн зүйл. Эцэг эхийн орон зайг үе тэнгийхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, найзын холбоог илүү сахина.
Ирээдүйнхээ төлөө санаа зовних: 
  • Би ямар ажил хийх вэ? 
  • Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? 

Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог.
Сэтгэлгээний өөрчлөлт: Тэд биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт, эсрэг хүйсийхэндээ татагдах зэрэг шинэ мэдрэмжиндээ сэтгэл нь тавгүйтэж, ичиж, эргэлзэнэ. 
Өсвөр насныхан гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж, удаан цагаар толины өмнө эргэлддэг болно. Үүнийг өөрөө өөртөө дурлах гэж нэрлэх нь бий. 
Мөн нялх насандаа “би саатал” өөрийгөө мэдэрч чадаагүй бол бусдаас 
  • өөрийгөө дээгүүр тавих, 
  • бусдаас өвөрмөц гэдгээ батлах, 
  • хэн нэгнийг шүтэн дуурайх, 
  • олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, х
  • үлээн зөвшөөрүүлэх зэрэг шинж тэмдгүүд энэ насанд илрэх тохиолдол байдаг.

Хайр сэтгэл: Энэ насанд мөн бэлгийн бойжилт явагдагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлсэнээр хайр дурлал үүсдэг. Энэ нь энэ насанд тохиолдох хэвийн үзэгдэл. Энэ үеэс эхлэн өсвөр насны хүүхэд гадаад байдлаа эрс өөрчлөөд өөрийгөө гоѐх байдалд ордог. Гэвч зарим тохиолдолд хүүхдүүд хэн нэгэнд сайн болсоноосоо болоод сэтгэл зүйн өөрчлөлтөнд орж эхэлдэг. Энэ нь тухайн хүүхэд өөрийгөө голох, үе тэнгийхэн, эцэг эхээсээ санаа зовох гэхчлэн маш олон шалтгаантай. ü
Хүсэл: Хүсэл мөрөөдөл гэдэг зүйл хүнд зайлшгүй мөрөөдөл байх ѐстой зүйл. Өсвөр нас бол хүүхдийн маш дэврүүн сэтгэл хөдлөлтэй үе. Ийм учраас хүүхэд кино од, өөрийн дуртай спортын баатраас үлгэр дууриал авч өөрийхөө ирээдүйг тийм мэтээр төсөөлөх нь байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ нь тухайн зүйлээ хэт тахин шүтсэнээр өөрийгөө жинхэнэ “би”- гээ төлөвшүүлэхэд хүндрэл учруулдаг. Тийм учраас хүүхэд энэ насандаа өөрийнхөө хүсэл мөрөөдөлийг тодорхой болгох хэрэгтэй. ü
Харилцаа: Харилцааны хэрэгцээ нь ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгохыг хүсдэг. Эмзэг буюу тогтворгүй, эцэг юмуу эхийн хайхрамжгүй /завгүй ажил ихтэй эцэг эх / харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө “золигт гаргах” буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн “асуудал” нь болдог. Тухайлбал: архи уух, мансуурах, гадуур тэнэх, хулгай хийх гэх мэт.
Хүүхэд насны өмнөх үеийн бодит сэтгэхүй нь дүрслэх, хийсвэр сэтгэн бодохуйн ур чадвар болон хөгжинө. Ингэснээр шинэлэг санаа гаргах, аливааг бүтээлчээр харах суурь болдог. Тиймээс 8-12 насанд өөрөө өөртөйгөө тоглохдоо ярих чанга чанга дугарах зэргийг хэт шүүмжлэх хэрэггүй юм.  
Өсвөр насныханд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар хөгждөг.
  • далд хоѐрдмол утгатай үг хэлэх,
  • хорон үгээр шүүмжлэх,
  • юу ч хийхгүй байх гэх мэт зан үйлээр эсэргүүцлээ илэрхийлнэ.

Өсвөр насныхны дунд амиа хорлох эрдсэл өндөрсдөг гэж үздэг. 
Энэ нь гэр бүл, найз нөхөд, бүтэлгүй романтик дурлал, үе тэнгийхний дундах байр суурь, үл ойлголцол, хайраар дутагдсан зэрэг шалтгаанаас гадна бага насанд нь хайрын хэрэгцээ нь хангагдаагүй бол энэхүү эмзэг байдал руу ороход нөлөөлдөг байна.
Өсвөр насныхан зөвхөн
мансуурахад донтох бус 
  • сүнс,
  • хий үзэгдэл,
  • мухар сүсэг гэх мэт бодит бус юманд итгэх явдал тохиолддог.

Энэ нь бага наснаасаа шоовдорлогдсноос өөрийгөө мэдрээгүй эсхүл, бодит бус төсөөллөөсөө сургуулийн өмнөх насандаа ялган заагласан ойлголт авч сураагүйтэй холбоотой байж болох тал бий.
Өсвөр насныханд хооллохтой холбоотой эмгэг элбэг тохиолддог.
  • Хоолны дуршилгүй болох,
  • бөөлжис цутгах, эсвэл хоолонд хэт дурлах,
  • турах эмгэг илэрч болно.
  • Эсхүл гэр бүлийн таагүй орчны нөлөөгөөр ганцаардах,

сэтгэл шархалсанаас хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Үгүйсгэлийн /denial/ нэг шинж тэмдэг бол /symptom/ хоолны дуршилгүй болох эмгэг /anorexic/ юм. Гэр бүлийн таагүй эмзэг буюу хүчирхийллийн харилцааг асуудал биш хэмээн итгэхийн тулд өөрийн хоолны дуршилаа хянах аргаар солих тохиолдлууд бий. Өөрөөр хэлбэл өөрийн гэр бүлийн амьдрал нь түүнээс шалтгаалахгүйгээр оршин хяналтаас нь гарсан байдлыг үгүйсгэж, хоолны дуршилаа хянах аргаар орлуулан сонгож болох юм.
Хэрэгцээ: Өсвөр насны хэрэгцээ нь өөрийгөө ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгох, мөн өөрийгөө том хүн мэтээр хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө хэн бэ? гэдгийг таньж мэдэх нь энэ насны гол хэрэгцээ байдаг. Өөрийн гэр бүл, хуримтлуулсан туршлага, шинэ мэдлэг чадварт тулгуурлан өөрийн гэсэн шинэ итгэл үнэмшил, үнэт зүйлийг бий болгоно. Өсвөр насны өмнөх үеийн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд энэ үедээ “Би бол..,” гэдгээ тодорхой түвшинд мэдэрч чаддаггүй. “Бие хүн”- өөрийн “би”- гээ нээх,
  • Би хэн бэ?
  • Би ямар салбарыг сонговол илүү амжилтанд хүрэх вэ?
  • Би хэр зэрэг эр хүн /эмэгтэй/ бэ?
  • Би юу хийж чадах вэ? Би хэнтэй гэрлэх вэ?

гэх мэт асуултууд тулгарна. Бага насанд нь төлөвшсөн хараат ба бие даасан байдлын хэрэгцээ нь дутуу хангагдсан үр дагавар өсвөр насныханд бие хүн ба үүрэг ролийн уялдаа холбооны талаар төөрөлддөг. Энэ төөрөгдөл сарнилт нь сэтгэлийн зовиурын хам шинж илрэхийн зэрэгцээ сөрөг зан үйлээр илэрнэ. Тухайлбал, ямар нэгэн юманд донтох, архидан мансуурах гэх мэт. Энэхүү төөрөгдөл, буюу сарнилт даамжирвал дотоод сэтгэлийн хоосрол улам ихэснэ. Гэр бүлийн харилцааны системд тэдний оролцоо үүрэг роль нь “энх тайваныг сахигч”, “аялдан дагалдагч”, “бүтэхгүй найз нартай болох”, “хохирогч”, “асуудал” нь болох зэрэг эрсдэл дагуулна. Мөн үе тэнгийхэн, анги хамт олон, гэр бүлдээ ганцаардлыг мэдэрнэ, олны дунд орохоороо өөрийнхөө “бие хүн” хэмээх бие даасан байдлаа алдах зэрэг нөхцөл байдал уруу оруулдаг. Тэд гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байдаг ч гэр бүлийн харилцааны аль ч системд хамрагдахгүй гадна талд нь оршихыг хүснэ.
Энэ бол гэр бүлийн
уян хатан бус хатуу, дарангуйлсан харилцаа зонхилсон нууцанд байж болзошгүй. Өсвөр насныхан насанд хүрсэн хойноо энэхүү харилцааг давтан үргэлжлүүлэх нь бий.
Өсвөр насны суурь хэрэгцээ хангагдаагүй бол насанд хүрсэн хойно нь илрэх үр дагавар:
  • Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг дарангуйлж хүч хэрэглэх хандлагатай болох,
  • Эцэг эхтэйгээ уулзахаараа эргээд хүүхэд шиг аашлах,
  • Өөрийн “бие хүн” тухай төсөөлөл нь алдаатай төлөвших,
  • Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, итгэл үнэмшлээ эргэн харахдаа харалган хандах,
  • Найз нөхрийн ба романтик хайрын харилцааг /бэлгийн/ ялгах чадваргүй болох,
  • Зорилго, мөрөөдлийн тухай ярих боловч түүндээ хүрэх алхамыг хийх хүсэл эрмэлзэлгүй болох,
  • Санал бодлоо илэрхийлэх, санал нийлэхгүй юм уу эсхүл өөр бодолтой байгаагаа хэвийн илэрхийлэхээс айх%,
  • Мухар сүсэгт хэт автагдах гэх мэт.

Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт зөвлөх зөвлөгөө:
Тэд өөрсдөө ч мэдэхгүй Гармоны асар их өөрчлөлтөөс үүдсэн СЭТГЭЛ санааны өөрчлөлтөнд орж байгаа учир буруутгах, зэмлэхийг юуны өмнө бүү сонго.
  • Өөрийнхөө сэтгэл санааг ч ойлгохгүй байгаа учир та өөрийгөө ойлгохыг шахах хэрэггүй үүний үр дүн нь зөрүүд хүүхдийг л бий болгоно.
  • Ихэнхдээ түүний гаргаж байгаа эсрэг үйл хэвийн зүйл гэдгийг ойлговол илүү таньд амар байна.
  • Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай.
  • Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай.
  • Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах.
  • Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул.
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго.
  • Тэдний сөрөг үзэгдлүүдэд /мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт/ шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла. · Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж.
  • Тэд байгалиас өөрийнхөө бие хүнийг бүрэлдүүлж байгаа учир хувцаслалт, сонсож буй дуу хөгжмийн хэт шүүмжилэх хэрэггүй. Энэ нь өсвөрийн хэсэгхэн хугацааны зүйл юм
  • Энэ үед алдаа гаргахаас эмээж байгаагаа тайван орчинд жишээтэй хэлж ойлгуул
  • Аль болох хувцаслалт, бусад сонголтонд дэмжлэг үзүүл. Энэ нь түүнд их зүйл хийж өгч буйгаа үглэх бус, тайван орчинд нөхцөл байдлыг хэлж ойлгуул
  • ЯМАР Ч АСУУДЛЫГ ҮГЭЛЖ ЗАГНАСНААР ОЙЛГУУЛАХГҮЙ

Өсвөр насныханд өгөх зөвлөмж:

  • Өсвөр насандаа өөртөө буруу үнэлэлт дүгнэлт өгөх нь маш их хор уршигтай. Яг энэ насанд л ирээдүйд хэн болох чинь тодорхойлдох учраас өөрийгөө маш сайн танин мэдэж, өөрийн хувийн зан чанартаа бие даан зохих дүгнэлтийг хийж өөрийн сайн муу чанаруудыг ялгаж сурах хэрэгтэй.
  • Энэ насанд хийсвэр сэтгэлгээ маш сайн хөгжиж, мөн их тогтворгүй болдог хэдий ч аливаа юманд маш их эрч хүчтэй, идэвхи санаачлагатай ханддаг тул өөрөөс гарч буй эрч хүчээ дэмий зүйлд бус өөрийн сонирхолтой өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулах хэрэгтэй.
  • Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээ өөрийхөө дотоод ертөнцийг нээж, өөрийхөө хийж чадах зүйлээ үйл хөдөллөөрөө өөрийгөө харуулах хэрэгтэй.
  • Мөн эцэг эх, багш нар чинь та нарын сайн сайхны төлөө аливаа зүйлийг хэлж ярьдаг учир тэднийг аль болох зөв ойлгохыг хичээх хэрэгтэй.
  • Тэдэнтэй шударга, үнэнч харилц, Өөрийгөө хэн бэ? гэдгээ маш сайн таньж мэд. өөрийгөө илэрхийлэх хүсэл мөрөөдлөө тодорхойл.
  • Энэ насныхаа үе тэнгийхэн, найз нартайгаа харилцахдаа болгоомжтой харилцах хэрэгтэй. Учир нь чи найзыгаа юу гэж тодорхойлно, яаж харилцана найз чинь өөрийгөө тэгж тусгаж авах магадлалтай. Мөн найз нөхөддөө өөрийг нь ямагт үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлж байх хэрэгтэй.
  • Өсвөр насандаа эцэг эх, багш гэхээсээ илүү найз нараасаа мэдээллийг авдаг учраас найз нартаа ямагт үнэн зөв мэдээллийг дамжуулах хэрэгтэй.


No comments:

Post a Comment