Улирлын шалтгаант харшил гэж юу вэ?????



 Image result for ургамалын тоос


Улирлын шалтгаант харшил буюу ургамлын тоосны харшлыг анх Шведийн эрдэмтэн 1760 онд судалж Pollen буюу хуурай, пургисан гэсэн утгатай үгнээс үүдэн Поллиноз хэмээн нэрлэжээ. Поллиноз нь энэ зуунд гарсан шинэ өвчин биш бөгөөд 1565 онд Италийн эмч Botallus сарнайн үнэрээс болж толгой өвдөж, хамар битүүрч, нулимс гоождог тохиолдлыг тэмдэглэж “Сарнайн халууралт” гэж нэрлэсэн байдаг. Энэ өвчин өвснөөс шалтгаалсан гэдгийг анх 1819 онд Английн цэргийн эмч Джон Бостон мэдэж “Өвсний халуурал” гэж нэрлэсэн байдаг.
Салхиар тоос хүртээдэг бүх төрлийн ургамлуудын тоос нь ургамлын шалтгаант ринит / Хамрын салстын үрэвсэл/-ыг үүсгэдэг.
Зөгий мэт шавжаар тоос хүртээдэг ургамлууд их хэмжээгээр ургасан газар тоос нь салхинд хийсэн харшил үүсгэж болдог.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай манай оронд салхиар тоос хүртээгч ургамал зонхилон ургадаг тул ургамлын тоосны харшил буюу улирлын шалтгаант харшлын ринит элбэг байдаг.
Улаанбаатар хотын агаарт 4-10 сарыг дуустал ургамлын тоос илэрдэг ба хавар 4 сарын сүүлч 5 сарын эхээр, зун 6-7 сард, зун намарт 7-8 сард гэсэн 3 үе шатаар тоосжилт ихэсдэг. Агаар дахь ургамлын тоосны хэмжээ 8-9 сард дээд цэгтээ хүрч өвчлөл эрс ихэсдэг. Улаанбаатар орчмын зуны агаарын тоосжилтыг Бургас, Улиас, Хус, Хар мод, Нарс болон Үетэн, шарилж, Лууль зэрэг 8 төрлийн ургамал голчлон үүсгэдэг нь тогтоогдсон байна.  
Харшлын ринит/ хамрын салстын үрэвсэл/-ээр өвчлөх халгаат хүчин зүйлс нь:
-         Удамдаа харшлын өвчинтэй хүнтэй байх
-         Амьдарч буй газар, гэр оронд харшил төрүүлэгч бодисын нөлөө
-         Амьдралын хэв маяг
-         Өөрөө ямар нэг харшлын өвчтэй байх зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж өгдөг.
 Image result for ургамалын тоос

Мөн сүүлийн жилүүдэд ган зуд, хэт халалтаас хөдөө нутгийн ургамлын бүтэц өөрчлөгдөж, лууль, шарилж гэх мэтийн тэсвэртэй ургамал голчлон ургаж хөдөөнийхөн ч харшлын өвчнөөр өвчлөх нь ихэслээ. Хөдөөгийн хүмүүс агаар шүүгчтэй машин хөлөглөх бус, морь мотоцикл зэрэг ил задгай унаагаар ажлаа бүтээх тул ургамлын тоосны харшилд өртөх нь хялбар байдаг.
Улирлын шалтгаант харшлын риниттэй хүнд дараах шинжүүд илэрнэ. Үүнд:
-         Хамраас ус гоожих
-         Хамар битүүрэх, загатнах
-         Хамар, тагнай загатнах
-         Үнэр мэдрэхгүй болох
-         Найтаах
-         Нүд улайх, загатнах, нулимс гоожих, гялбах, торох
-         Үнэрт хэт мэдрэг болох
-         Ханиалгах, цээж шуугих, амьсгал бачуурах шинж тэмдгүүд илэрч болно.
Эдгээр шинжүүд нь шөнө оройн цагаар улам их ихэсдэг байна. Ингэснээрээ нойргүйдэх, мэдрэлийн ядаргаа үүсэх зэрэг дагалдах шинжүүдээс болоод маш их стрессдэж анхаарал төвлөрүүлэх чадвар буурч ажлын бүтээмж багасдаг.
Иймээс харшлын шалтгаант амьсгалын замын өвчлөлийн эмчилгээнд зориулагдсан 100% ургамалын гаралтай Энэтхэгийн Himalaya drug компанийн БРЕЗОЛ бүтээгдэхүүнийг санал болгож байна. БРЕЗОЛ нь харшлын эсрэг, цэр шингэлэх, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлдэлтэй тул харшлын гаралтай амьсгалын замын өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдийг намдаах нийлмэл үйлдэлтэй.
БРЕЗОЛ эмийн найрлаганд агуулагдах гол ургамал болох Curcuma longa буюу Шар гаанд Сurcumin гэх бодис агуулах ба энэ нь харшил болон гуурсан хоолойн бөглөршилийн эмгэг жамд оролцдог уургийн нэгдэл болох NF-kappa B/nuclear factor kappa-light-chain-enhancer of activated B cells/- г дарангуйлах үйлчилгээтэй байдаг. Мөн хүний өөрийн глютатионыг нэмэгдүүлж антиоксидант буюу эс хамгаалах үйлдлийг хүчтэй үзүүлдэг.
БРЕЗОЛ эмийг харшлын улирал угтуулан хэрэглэхэд
-         Амьсгалын замын хэт мэдрэг байдлыг бууруулна
-         Харшлын шинж тэмдгийг багасгана.
-         Гуурсан хоолойн бөглөршилийн шинж тэмдгийг бууруулна
-         Астмын сэдрэлтийн давтамжийг багасгах үйлдэл үзүүлдэг.
Image result for брезол
Хэрэглэх заалт:
-         Ургамал,тоосны харшил
-         Харшлын гаралтай ринит
-         Харшлын гаралтай бронхит
-         Тамхины шалтгаант ханиалга
-         Гуурсан хоолойн багтраа зэргийн үед хэрэглэнэ.
Одоогоор гаж нөлөө мэдээлэгдээгүй хор аюулгүй бүтээгдэхүүн.
Шахмал хэлбэрийг
Насанд хүрэгчдэд 2 шахмалаар өдөрт 2 удаа
Хүүхэд (6 сараас дээш) 1 шахмалаар өдөрт 2 удаа.
Сироп хэлбэрийг
Насанд хүрэгчдэд 2 цайны халбагаар (10мл) өдөрт 2удаа
Хүүхэд (6 сараас дээш) 1-2 цайны халбагаар (5-10мл) өдөрт 2 удаа тус тус ууж хэрэглээрэй.
УРИН ДУЛААН ЦАГИЙН ТАНСАГ ҮНЭРИЙГ ЧӨЛӨӨТЭЙ АМЬСГАЛЖ МЭДЭРЦГЭЭЕ!!!!

No comments:

Post a Comment