Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?
Шөнөжин нойргүй, элдвийг
эргэцүүлэн бодсоор өглөөг угтаж байгаа юм биш биз. Нойр бидний бол биологийн
үндсэн хэрэгцээний нэг юм. Өөрөөр хэлбэл, хүн хоол усгүй амьдарч чадахгүй
гэдэгтэй адил. Удаан хугацаанд
нойргүйдэлтэй байх нь олон архаг өвчний шалтгаан болдог.
За тэгвэл сайхан унтаж
амрахад нөлөөлөх бие махбодын ялгаруулдаг 2 бодисын талаар тайлбарлая. Мөн энэ
2 бодисын ялгаралыг хэвийн болгох сайн аргыг энэхүү блогын төгсгөлд санал
болгоё.
Эхний бодис бол мелатонин
хэмээх даавар. Мелатонин даавар шөнийн нойрыг гүн болгож, бат бөх
болгоход тусалдаг. Энэ даавар нь нойрны циклийг хариуцдаг гэж хэлж болно. Оройн
9 цагийн үед ихээр ялгардаг бөгөөд үйлдлээ 12 цаг хадгалдаг. Өөрөөр хэлбэл та
өглөө 9 цагаас хойш сэргэг байна гэсэн үг.
2 дахь бодис бол GABA (Gamma-Amino Butyric Acid) хэмээх
тархинд нийлэгждэг нейротрансметр байдаг. Энэ бодис нь
тархины үйл ажиллагааг удаашруулж, тайвшруулах үйлдэл үзүүлдэг. ЯГ Л ТОРМОЗ
шиг.... 80км цагын хурдтай машинд сууж явна гээд төсөөлдөө... ТОРМОЗ хэрэгтэй
биз. Өдөржин ажиллаж, хөдөлмөрлөж идэвхитэй амьдарч байгаа бидэнд ч бас амралт
хэрэгтэй болдог.
Утас, телевизор, компьютер
гээд олон төрлийн дижитал төхөөрөмжүүдээс ялгарч байгаа долгион болон цэнхэр
гэрэл, үүгээр зогсохгүй стресс, ажлын хэт их ачаалал, сэтгэл санааны тавгүй
байдал зэрэг нь дээрх 2 төрлийн бодисын хэвийн ялгаралыг бууруулдаг. Ингэснээр нойргүйдэл
үүсдэг гэж ойлгож болно.
Нойргүйдлийг эмчлэхэд туслах энгийн 2 зүйл бол
бүлээн сүү, бамбайн ханд хэмээх ургамал...
Орой унтхаасаа 1-2 цагийн
өмнө бүлээн сүү уух нь нойрны хямралыг засах энгийн боловч үр дүн сайтай арга
юм. Учир нь сүүнд агуулагдах триптофан хэмээх бодис нь мелатонин дааврын
ялгаралыг дэмждэг.
Бүлээн сүүндээ бамбайн
ханд ургамал хийгээд уухыг санал болгоё. Учир нь бамбайн ханд ургамал нь
тархины GABA ялгаралтыг дэмждэг. Манай зах зээлд Хималаяа үйлдвэрийн бамбайн
ханд Тагара гэдэг нэртэй худалдаалагдаж байгаа. Тагара гэдэг нь энэтхэгээр
бамбайн ханд гэсэн үг. Капсул дотор бамбайн ханд ургамалыг хатаагаад нунтаглаад
хийчихсэн байдаг. Өдөрт 2 капсулыг уудаг. Миний хувьд өглөө оройдоо капсулнаас
нь гаргаад сүүнд хийгээд уучихдаг.
За ингээд нойргүйдэл
үүсгээд байгаа асуудлыг шийдчихлээ.
No comments:
Post a Comment