ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ТУХАЙ

Манай нийгэм цэвэршилтийг сөргөөр хүлээж авах хандлага нийтлэг бөгөөд ийм хандлагатай болоход хүргэдэг олон шалтгаан бий. Цэвэршилт гэхэд л аливаа бүхэн багасах, боломжгүй болох, нас ахих, зовиурлах, бухимдах зэрэг зөвхөн сөрөг өөрчлөлтүүдтэй холбож ойлгодог. Сарын тэмдэг хаагдах, бэлгийн даавар буурах, ажил амьдралын шинэ нөхцөлд дасан зохицох гэх мэт… Нэмээд үр хүүхдүүд насанд хүрч, бие даан тусдаа гарах цагт гэр хоосордог хирнээ санаа зовнил, санхүүгийн асуудал хэвээр үлдсэн байдаг.
Гэвч өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжил, амьдралын нөхцөл бололцоо энэ уламжлалт хандлагыг өөрчлөн, цэвэршилтийг шинэ боломж гэдгээр хүлээж авах цаг хэдийн болжээ. 
Эмэгтэйчүүд одоо цэвэршилтийг бие махбодийн болон оюун санааны эрх чөлөө эдлэх цаг болсон хэмээн хүлээж авах хэрэгтэй. Та ажлын ачааллаа багасгах бололцоотой болж, өмнөхөөс илүү зөвхөн өөртөө зарцуулах цаг завтай болно. 40-50 насныханд илүү ихээр амрах, цэнгэх, өөрийгөө арчлах цаг, боломж гарч, хувийн дотно харьцаа болон бэлгийн амьдралаасаа илүү их ханамж авах үе ирсэн байдаг. Хамгийн гол нь, цэвэршилт гэдэг нь байгалийн жамын дагуу явагдах амьдралын нэг үе шат гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цэвэршилтийн үеийг заавал эмчлэх, хойшлуулах, өөрчлөх шаардлага байдаггүй. Эмэгтэй хүн бүр анх бэлгийн бойжлын шилжилтийн насанд хүрч, үр тогтон жирэмслэхэд бэлтгэгдэх нас, мөн жирэмсэн тээх үед явагддаг дааврын том хэлбэлзлийн үеэр дамжиж гардгийн адил үр тогтох чадвар нь зогсож, цэвэрших шилжилтийн үеийг дааврын түвшингийн хэлбэлзлийн үе гэж ойлгох хэрэгтэй. Товчоор тайлбарлахад, цэвэршилт гэдэг нь сарын тэмдэг ирэхээ больж, үр тогтож, хүүхэд тээх боломжгүй болно гэсэн үг юм.
Цэвэрших үе гэж эцсийн сарын тэмдэг хүртэлх дааврын түвшний хэлбэлзлийн үе мөн эцсийн сарын тэмдгээс хойш 12 сарыг хамарсан бүх үе, цэвэршсэнээс хойш бүх үеийг хамруулдаг. Цэвэршилтийн өмнөх үеийг перименопауз гэх ба ихэнх эмэгтэйчүүдийн перименопауз 45-47 насанд, зарим тохиолдолд түүнээс ч эрт эхэлдэг. Энэ үед бие махбодь бэлгийн дааврын өндөр хэлбэлзэлд хямарснаас цэвэршилтийн зовиур, цэвэршилтийн өвөрмөц сонгодог шинж тэмдгүүд илэрдэг байна. Яг үнэнийг хэлэхэд, цэвэршилт бус цэвэршихээс өмнөх шилжилтийн үед олон эмэгтэйчүүдэд илүү зовиуртай байдаг. Цэвэршилт дөхөж бэлгийн дааврын хэлбэлзэлд бие махбодь дасан зохицохгүй, сэтгэл санааны тогтворгүй байдал, биед мэдрэгдэх гэнэтийн өөрчлөлтүүд эмэгтэй хүнийг хамгийн их сандаргадаг байна. Иймээс эмэгтэй бүр цэвэршилтэнд бэлдэж, дааврын хэлбэлзэлд дасан зохицох чадвараа дэмжихийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хариуцлагатай шинэ үе ирж байгааг ухамсарлах хэрэгтэй.
Эх сурвалж: http://www.mmas.mn

1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete