Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, өтгөн хаталтыг бууруулах үйлдэлтэй ургамал



Аюурвэдийн анагаах ухаанд хоол боловсруулах замын төгс байдал нь бие махбодын болон арьсны эрүүл байдлын үндэс гэж үздэг. Ийм учраас Аюурведийн анагаах ухаанд хоолны шингэцийг сайжруулах, таны арьсанд хамгийн сайн ургамлын найрлагатай ХООЛ болж өгдөг.

Ургамлын Монгол нэршил: Ар үр, Бар үр, Жүр үр
Англи нэршил: Indian gooseberry, Chebulic Myrobalan, Belliric Myrobalan
Санскрит/ Энэтхэг нэршил: Triphala (Amalaki, Haritaki болон Vibhitaki )

Дээд 3 үр нь түгээмэл хэрэглэгддэг, маш алдартай, арьс залуужуулагч юм.
1. Amaliki/ Indian gooseberry (Жүр үр)
2. Haritaki/ Chebulic Myrobalan (Ар үр)
3. Vibhitaki/ Belliric Myrobalan (Бар үр)

Ургамлын түүхий эд:
Үр жимс.

Эрүүл мэндийн ач тус:
Дээд 3 үр нь маш олон эрүүл мэндийн ач тустай үйлдлийг үзүүлдэг. Хоол боловсруулалтыг сайжруулан, хоол боловсруулах замыг цэвэршүүлж, өтгөн хаталтыг бууруулна.
  • Дээд 3 үр нь нарийн гэдэсний ханыг нөхөн төлжүүлж, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн, ялгаруулах-цэвэрлэх үйл ажиллагааг сайжруулна.
  • Өтгөнийг зөөлрүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах замаар өтгөн хаталтыг бууруулна.
  • Элгийг хоргүйжүүлэх, хоолны шингэцийг сайжруулах, цусыг цэвэршүүлэхэд тустай.
  • Удаан хугацаагаар хэрэглэхэд илүүдэл жинг бууруулахад туслана.
  • Цусанд дахь сахарын хэмжээ их байдаг хүмүүс хэрэглэхэд сахарыг тогтворжуулах аюулгүй үр дүнтэй бэлдмэл.
  • Хөгшрөлтийн эсрэг, дархлаа дэмжих, тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулдаг.
  • Нян, үрэвслийн эсрэг идэвхитэй үйлдлийг нь офтальмигийн эмчилгээнд ашигладаг.
  • Антиоксидант үйлдэл үзүүлдэг. Уг үйлдэл нь эсийн хэт исэлдэлтийн улмаас үүсэх цусны улаан эсийн задралаас урьдчилан сэргийлнэ. Мөн элэгний митохондрт өөхний хэт исэлдэлт үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
  • Дээд 3 үрийн шим тэжээлийн агууламж нь арьсийг хамгийн сайн цэвэршүүлэх бэлдмэл болж өгдөг. Дээд 3 үрд агуулагдах Ар үр, Бар үр, Жүр үрийг бүх төрлийн арьсны эрүүл мэндийг дэмжих зорилгоор хэрэглэх боломжтой.
  • Ар үр, Бар үр, Жүр үр нь залуужуулах нэгдэл
  • Хоолны шингэц сайжруулан өтгөнийг зөөлрүүлж, туулгах үйлдэлтэй.
  • Гэдэсний хэвийн бичил орчинд нөлөөлөхгүй
  • Хоолны дуршил сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлдэг.
  • Гэдэсний хөдөлгөөнийг сайжруулан, эрүүлжүүлэх үйлдэлтэй
  • Цусны бүрдлийн эрүүл байдлыг дэмжинэ.
  • Удаан хугацаагаар хэрэглэх боломжтой

Triphala Bowel Wellness
     - Хоолны шингэцийг сайжруулна
     - Цусны эргэлтийг хурдасгана
     - Өтгөнийг зөөллөж, туулгах үйлдэл үзүүлнэ.

Найрлага: 1 капсулд 250 мг Ар үр, Бар үр, Жүр үр тэнцүү агуулна.

Хэрэглэх заалт:
- Өтгөн хаталт
- Шамбарамын үед өтгөн хаталт үүсэхээс сэргийлэх
- Эрүүлжих зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх тун:  1 капсулаар өдөрт 2 удаа хоол идэхийн өмнө хэрэглэнэ.
Орчуулсан, нийтлэлч: Их эмч Э.Энхтунсаг

No comments:

Post a Comment