Хүүхдийн дархлаа


     Яагаад хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй вэ?
Шинэ төрсөн хүүхдийн дархлаа тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас өвчинд (ханиад, гэдэсний хямрал г.м) өртөмтгий, эмзэг байдаг. Гэвч хүүхдийн өөрийгөө хамгаалах дархлаа тогтолцоо бүрэн хөгжих хүртэл байгалиас заяасан эхийн "идэвхигүй дархлаа" аливаа өвчнөөс хүүхдийг хамгаалж байдаг.
     Эх Үрийн холбоо
Жирэмсэн үедээ эх нь урагт аливаа өвчинтэй тэмцэх эсрэг биеийг ихэсээр дамжуулан өгч байдаг. Энэхүү "Идэвхигүй дархлаа" нь хүүхдийг төрөх үед хадгалагдаж, төрснөөс хойш эхний хэдэн сарын туршид хамгаалдаг. Мэдээжийн хэрэг, эх нь эрүүл чийрэг биетэй болгохын тулд зарим сайн генийг дамжуулж, үр хүүхдээ хүчирхэгжүүлэх хэрэгтэй болдог.
Төрсний дараа хүүхдийг хөхний сүүгээр тодорхой нас хүртэл нь тэжээхийг зөвлөж байна. Учир нь эхийн хөхний сүү нь хамгаалалтын иммуноглобулинаар баялаг байдаг бөгөөд энэ нь томъёолох боломжгүй нян, вирүстэй тэмцэхэд ашигладаг.
Хөхөө хэр хөхүүлэхээс хамаарч дархлаа  сайжирч, сулардаг бөгөөд үүнээс хамааран эхээс дамжсан "идэвхигүй дархлаа" нь бага багаар буурч, ээж нь хүүхдийнхээ дархлаанд анхаарал хандуулах хэрэгтэй болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг энэ хугацаанд нь вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулах, ялангуяа дутуу төрсөн хүүхдүүдийг хамруулж байх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг. Энэ нь нян, вирүс, мөөгөнцөрийн халдварт өртөж эхлэх үед хүүхдийн дархлаа тогтолцоо нь тэдний эсрэг сөрөг дайралтанд бэлтгэлтэй байлгадаг.
Хүүхдийн дархлааны системийг хөгжүүлэх маш олон арга байдаг. Доор дурьдсан зүйлст эмчийн зөвлөгөө шаардлагатай бол та эмчээсээ зөвлөгөө аваарай.
Үүнд:
  • Хүүхдийг өвчтэй хүмүүсээс хол байлга
  • Шинэ төрсөн хүүхдийг хуурайлж, хөхөө хөхүүлэхдээ гарын ариун цэврийг сахих
  • Хүүхдийн хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагааг хангаж, хоолны дуршлыг нэмэгдүүлэх (Himalaya брэндийн Боннисан) бүтээгдэхүүн хэрэглэх
  • Нарны гэрэлд байлгах эсвэл витамин Д-г хангалттай хэмжээгээр өгөх
  • Шим тэжээлтэй хоол хүнс өгөх
  • Эмчийн хэлсэн цаг хугацаанд нь товлолын вакциндаа хамрагдах
     Тэднийг ийш, тийш нь чөлөөтэй явуул, бохир зүйлтэй
     тулгарахаас бүү ай
Гадны халдвартай орчинд харьцах тусам хүүхдэд "Олдмол дархлаа" тогтож байдаг. Орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маяг нь байгаль орчинд янз бүрийн бичил биетүүдтэй тулгарах боломжийг багасгаж, түүнээс сэргийлэх хандлагатай байгаа нь хүүхдийнхээ дархлааны системыг идэвхитэй ажиллуулах, дэмжигдэх боломжийг хааж байна. Тиймээс хүүхдүүдээ газар тоглох, модонд авирах, хүрээлэн буй орчноо чөлөөтэй судлахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Бохирдох, халдвар авахаас бүү ай, энэ нь таны хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд хүүхдийн дархлаа тогтолцоо сэргэх, идэвхитэй ажиллахад нь тус болох болно. Ингэснээр тэд дархлааны системээ дадлагажуулах, ур чадвараа дээшлүүлэхэд хүрэлцэхүйц эмгэг төрүүлэгчдэд байнга өртөж, дархлааны системээ идэвхитэй ажиллуулах болно.
     Нэмэлт хоол тэжээл
Ээжүүдээ хүүхэддээ түргэн хоол өгөхөөс зайлсхийж, өөрийн гараар хийсэн эрүүл хоол хүнсээр өдөрт 3 удаа хооллох хэрэгтэй. Энэ нь маш энгийн зөвлөгөө боловч цаашлаад хүүхдийн дархлааг тогтооход тустай зөвлөгөө юм.
Хүүхдэд хэрэгтэй аминдэм, уураг, эрдэс бодис, илчлэг их агуулсан зөв зохистой хоолны дэглэм нь хүүхдийг аливаа өвчин, халдвараас хамгаалах маш сайн хамгаалалт болно.
Эцэг, эхчүүд хүүхэддээ хэт их өөх тос, элсэн чихэр, давс болон хүнсний будагч бодис, амт оруулагч агуулсан хоол хүнс, түргэн хоол зэргийг өгөхөөс аль болох зайлсхийхийг хичээх хэрэгтэй.
Хэдийгээр бид янз бүрийн аргаар хүүхдийнхээ дархлааг сайтар дэмжин, хамгаалж байдаг боловч халдвар авах, өвдөх тохиолдол олон байдаг. Ихэвчлэн сургууль, цэцэрлэгт явдаг хүүхдүүд халдварт өртөх, өвдөх нь их байдаг. Энэ тохиолдолд ургамлын найрлагатай бүтээгдэхүүнүүд нь таны хүүхдэд туслах болно. Халдвар, өвчлөлийн ид үе эхлэхээс 1-3 сарын өмнө болон өвлийн улиралын туршид Дархлаа дэмжих, халдвараас хамгаалах Септилин эмийг уулгаарай. Ер нь байгалийн гаралтай, ургамлын найрлагатай бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэж, аминдэмтэй хоол хүнсийг хэрэглүүлж, зөв эрүүл хоолны дэглэм барин, түргэн хоолноос татгазлах хэрэгтэй.

Шаардлагагүй тохиолдолд антибиотикыг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
Антибиотикууд нь нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг чухал бэлдмэл боловч зөвхөн эмчийн зааврын дагуу тохирох тунгаар, тодорхой хугацаанд хэрэглэх ёстой.
Товлолт вакциндаа цаг хугацаанд нь тогтмол хамрагдаарай
Хүүхдээ эмчдээ үзүүлэн, товлолт вакцинаа хугацаанд нь хийлгэж байгаарай.
БИДНИЙ ҮРС ТАНЫ БОДОЖ БАЙГААГААС ИЛҮҮ ХҮЧТЭЙ БАЙДАГ

Эрхэм хүндэт
Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье

No comments:

Post a Comment