Хэрхэн нөхөн үржихүйн тогтолцоог эрүүл байлгаж, дааврын тэнцвэргүй байдлаа даван туулах вэ?

Бүсгүйчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулж, зөв хооллож, хэрэгцээт эрдсүүдээ хоол тэжээлээрээ авч чадвал стрессгүй, эрүүл байж чадна. Гэсэн хэдий ч амьдралын аль нэг хугацаанд эрүүл мэндийн асуудал үүсэх үед эрүүл мэнддээ анхаарах хэрэгцээ гарна. Энэ үед “Байгаль эх”-ээс тусламж, туслалцаа аван, эрүүл байх боломж бидэнд бий.
Ургамлын найрлагатай хоёр бүтээгдэхүүн болох Эвэкер. Энэ нь МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, дааврын тэнцвэрт байдлыг зохицуулагч ба дааврын өөрчлөлттэй холбоотой гарч байгаа шинж тэмдгийг хурдан бууруулна. Бид Аюурведийн анагаах ухаанд нөхөн үржихүйн болон сарын тэмдгийн асуудалд олон жилийн турш хэрэглэж ирсэн.

Эвэкер нь сарын тэмдгийн зовиурыг эмчилдэг, найрлагадаа Shatavari гэж нэрлэгддэг ургамлын хандыг агуулдаг. Энэ нь Аюурведын анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд өргөн хэрэглэгддэг. Энэтхэг ээжүүд өсвөр насны охидын бэлгийн бойжилт эхлэх болон явагдаж байгаа үед Shatavari ургамлыг нэмэлтээр өгдөг. Энэ ургамал нь Санскритаар “Зуун арга” гэсэн утгатай үг бөгөөд энэхүү ургамлаас 100 гаруй төрлийн биологийн идэвхт бодис гаргаж авч болдог.
Shatavari нь шээс хөөх үйлдэлтэй, сарын турш биед хадгалагдсан илүүдэл усыг биеэс гадагшлуулдаг. Охидод тохиолддог нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд энэ ургамлыг хэрэглэдэг.  Энэ ургамал нь фитоэстроген агуулдаг бөгөөд сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж болон дааврын тэнцвэрт бус байдлыг зохицуулахад тусалдаг.
Шинэ ээжүүдэд
Shatavari нь төрсөний дараах бие махбодийг сэргээж, шинэ ээжүүдийн суларсан дархлааг хүчтэй дэмжиж өгдөг. Төрсөний дараах нэмэлт бэлдмэл юм. Шинэ ээжүүдэд зөв хооллоход нь тусалдаг мөн prolactin дааврын төвшинг нэмэгдүүлж  хөхний сүүний гарцыг сайжруулна.
Төрсний дараа биений юмгүйдэх
Shatavari нь фитоэстроген агуулдаг бөгөөд ялангуяа цэвэршилт эхлэж байгаа болон төрсөний дараа байгалийн эстроген дааврын түвшин бага болсон эмэгтэйчүүдэд ихээхэн хэрэгтэй. Шөнө хөлрөх, нүүр цээж халуу оргих шинж тэмдгийг бууруулдаг "Байгалийн хөргөгч" юм.
Шээс дамжуулах замыг хамгаалах
Бүх насныханы бөөр, шээс дамжуулах замын эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх зорилгоор Цистон эмийг хэрэглэж болно. Найрлагандаа Punarnava ургамлыг агуулдаг бөгөөд бөөр, шээс дамжуулах замын халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй. Энэ нь бактер нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг, бөөр, шээс дамжуулах замын өвчлөлийн эмчилгээнд үр дүнтэй, олон дахин өвдөх давтамжийг бууруулдаг. 
Энэхүү ургамал нь Flavonoid arbinofuranoside-ийг агуулдаг бөгөөд сийвэнгийн шээсний хүчлийн түвшинг бууруулдаг, иймээс шээс бэлгийн замын эмгэгийг үр дүнтэй эмчлэх болно.
Бүсгүйчүүдээ өдөр тутмын амьдралдаа Аюурведийн анагаах ухааны тусламжтай бөөр, шээс дамжуулах зам болон нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоогоо хайрлан, хамгаалцгаая.

Эхийг орчуулсан: Хүний их эмч: Ж.Номиндарь

No comments:

Post a Comment