Оросын нэрт сэтгэл зүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Тэгвэл нойргүйдэл гэж юу вэ...
"Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдэлж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ" хэмээн эрдэмтэн И.П.Павлов тодорхойлсон. Энэ нь ихэвчлэн өглөө сэрэхэд бүх булчингууд өвдөж, хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг санагдах зэргээр илэрдэг байна.
Олон шөнө нойргүй явснаас нүднээс гарч, ууртай, арьс хуурайшиж өнгө зүсээ алдан, өтгөн хаталт ихэсдэг аж. Оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ.
"National sleep foundation" насны ангиллаар хүний өдөрт унтах ёстой цагийг судалгаагаар гаргажээ. Мөн нойрны дутагдалд орохгүй байхыг анхааруулж өдөр бүр дараах хугацаагаар унтаж, амрах ёстойг сануулсан байна.
Хүний хоногт унтах ёстой цаг:
- Cая төрсөн нярай 22-23 цаг
- 2-4 насны хүүхэд 15-16 цаг (дунджаар)
- 4-7 насны хүүхэд 11-12 цаг (дунджаар)
- 8-10 насны хүүхэд 10-11 цаг
- 11-12 насны хүүхэд 10 цаг
- 13-14 насны хүүхэд 9.5 цаг
- 15-16 насны хүүхэд 9 цаг
- 17-18 насны хүүхэд 8.5 цаг
- Насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг
- Хөгшид 5-7 цаг унтахад л хангалттай аж.
Мэдээллийн эх сурвалж: www.eagle.mn
No comments:
Post a Comment