Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүн төрлөхтөн эрт цагаас эхлэн ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэсээр ирсэн. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.
Тэгвэл энэ шидэт балын 8 ашиг тусыг хүргэж байна.
1. Зөгийн бал ханиад намдаадаг
Анагаах Ухааны Пенн коллеж (Penn State College of Medicine)-ийн 2007 онд хийсэн судалгаа үүнийг нотлон харуулсан байна. 1-5 насны 270 ханиадтай хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө 2 цайны халбага зөгийн бал өгөхөд шөнөдөө ханиалга нь мэдэгдэхүйц багасаж, илүү сайн унтаж байсан. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж судалсан байна.
2. Зөгийн бал ой тогтоолтыг нэмэгдүүлнэ
Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар цэвэршилтийн насны эрүүл 102 эмэгтэйг туршилтанд оруулжээ. Өдөр бүр 20 грамм зөгийн балийг өгөхөөс өөр зүйл огт хийгээгүй ба дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байсан байна.
3. Зөгийн бал шарх эдгээнэ
Олон судалгаанд зөгийн бал нь яр шарх, түлэгдэлтийг эдгээдэг нь батлагдсан байдаг. Зөгийн бал нь нян, бактерын эсрэг хүчтэй үйлдэлтэй тул шархны эдгэрэлтийг түргэсгэж халдвар орхоос хамгаалдаг Нэгэн туршилтаар шархтай 59 хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
4. Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг
National Honey Board байгууллагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магне, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.
5. Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой
Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.
6. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг
Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “Pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.
7. Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг
“NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж, цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг гэжээ.
8. Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ
Тамирчид, спортоор хичээллэдэг хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ уух усандаа зөгийн бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.
Эцэст нь хэлэхэд шим тэжээлээр баялаг гэдэг нь калори ихтэй гэсэн үг биш, 1 цайны халбага зөгийн баланд 64 калори л агуулагддаг.
Хоолой өвдөж хөндүүрлэх, хий ханиалгах, хоолой сэрвэлзэх үед Зөгийн балаар баяжуулсан Кофлет-H хүлхмэлийн Жүрж, Нимбэг, Цагаан гааны амттай 3 төрлөөс сонголтоо хийн хэрэглээрэй. Бүх эмийн сангаар, Дэлгэрэнгүйг 8080-8385-с
Нийтэлсэн: Хүний их эмч Ж.Номиндарь
Мэдээллийн эх сурвалж: National Honey Board
No comments:
Post a Comment