Ханиалгалт нь амьсгалын зам дахь гадны
биет, тоос, цэр салстыг гадагшлуулах хамгаалах урвал.
Ханиалгалт нь үндсэн хоёр үүрэг
гүйцэтгэдэг.
1.
Амьсгалын
зам дахь цэр салстыг гадагшлуулна.
2.
Амьсгалын
замд гадны биет орохоос урьдчилан сэргийлнэ.
Ханиалгалт үүсгэх маш олон шалтгаанууд
байдаг.
1.Үрэвслийн
шалтгаант ханиалга: Амьсгалын замд буюу
төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушгинд үрэвсэл үүссэн үед
ханиалгалт үүсэж болно.
2.Харшлын
шалтгаант ханиалга: Янз бүрийн ургамалын
тоос, эмийн бүтээгдэхүүнээс болж харшлын шалтгаант ханиалга үүсч болно.
3.Химийн
бодисны шалтгаант ханиалга: Хурц үнэртэй зүйлс, химийн гаралтай бүтээгдэхүүн
хэрэглэх, химийн бодистой байнга ажиллах зэрэгт үүсэж болно.
4. Механик
шалтгаант ханиалга: Бага насны хүүхдийн амьсгалын замд тоглоом, янз бүрийн эд
зүйлийн жижиг хэсэг орсноос болж ханиалгах нь цөөнгүй. Иймд хүүхдийн амьсгалын
замд гадны биет орсон байж магадгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн тохиолдолд
нэн даруй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.
5. Уушгины
эмгэг, зүрх судасын эмгэгүүдийн үед ханиалгах зовиур илэрдэг.
Ханиах зовиур 3 долоо хоног дотор
үргэлжилсэн бол цочмог, 3 долоо хоногоос дээш ханиахыг архаг ханиалгалт гэж үздэг.
Цочмог ханиалгалт үүсэх нь ихэвчлэн
үрэвслийн үед тохиолддог.
Амьсгалын замын цочмог халдварын үед
үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан хэд хэдэн янз байдаг бөгөөд ханиалгах нь өөр
байна.
Үүнд:
Үүнд:
•
Үрэвсэл
гүйлсэн булчирхайд үүссэн бол тонизилит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл бий
болно.
•
Хамрын
хөндийд үрэвсэл үүссэн бол ринит буюу хамрын хөндийн үрэвсэл үүсч, нус гоожно.
•
Залгиур
дээр үрэвсэл үүсвэл фарингит буюу залгиурын үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой
сэрвэгнэх, хорсох шинж илэрнэ.
•
Төвөнх
дээр үрэвсэл үүссэн бол ларингит буюу төвөнхийн үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой
сөөх, хүчтэй “хуцуулах” маягтай ханиалгах шинж илэрнэ.
•
Цагаан
мөгөөрсөн хоолойн үрэвслийг трахеит гэнэ. Энэ үед ханиахад үед цээжээр өвдөх
шинж илэрнэ.
•
Гуурсан
хоолойн үрэвслийг бронхит гэнэ. Энэ үед эхлээд хуурай ханиалгах, сүүлдээ нойтон
болох, цээж янз бүрээр хэрчигнэн дуугарах шинж илэрнэ.
•
Үрэвсэл
уушгинд болж байгаа бол хатгаа үүснэ.
Архаг ханиалгалт нь уушгинд удаан
хугацаанд үрэвсэл болж, эмчилгээ бүрэн төгс хийгээгүй нөхцөлд ихэвчлэн үүсдэг.
Мөн бусад өвчин эмгэгийн улмаас үүсдэг.
Уушгины архаг бөглөрөлт өвчин, уушиг зүрхний
хам шинж, астма уушгины өмөн, сүрьеэ зэрэг
олон өвчний үед илэрдэг тул эмчид үзүүлэн оновчтой эмчилгээ хийснээр
намдаах боломжтой. Архаг ханиалгын нийт тохиолдлын 88-100%-ийн шалтгааныг
тогтоох боломжтой бөгөөд зөв тодорхойлсон шалтгааны эсрэг өвөрмөц эмчилгээ
84-98%-ийн амжилттай байдаг.
Ханиалгалтын төрөл
1.
Хуурай буюу хий ханиалга
2.
Цэртэй ханиалга
Хий ханиах нь амьсгалын зам гуурсан
хоолойн салст хэт мэдрэг болсноос үүсдэг.
Цэртэй ханиах нь амьсгалын замд үүссэн
цэр салстыг гаргах үйл явц.
Эмчилгээний зарчим нь ямар эмгэгийн
улмаас ханиалга үүссэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь гол зорилго юм.
Хий ханиалга гуурсан хоолойн салст хэт
мэдрэг болж, байнга ханиалгаснаар цээжээр өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх зэрэг
зовиур нэмж үүсгэх учир хуурай ханиалгыг намдаах төвийн болон төвийн бус
эмүүдийг сонгон хэрэглэнэ. Ханиалга намдаах эмийг сонгохдоо хоргүй зөөлөн
эмнээс эхлэн шатлалтайгаар сонгох нь чухал. Хамгийн түрүүнд хоргүй зөөлөн
Брезолыг сонгон хэрэглэж, ханиалга намдаах хэрэгтэй. Брезол эмийн найрлаганд
шар гаа агуулагдах бөгөөд харшлын гаралтай хий ханиалга, янз бүрийн шалтгаант
ханиалганы үед хэрэглэнэ.
Цэртэй ханиалгын үед амьсгалын замд
агуулагдах цэр салстыг гадагшуулж байгаа тул ханиалга намдаах эмнээс илүү цэр
ховхлох шингэлэх үйлдэлтэй эмийг сонгон хэрэглэх нь эмчилгээний чухал ач
холбогдолтой. Цэр ховхлох , шингэлэх эмийгсонгон хэрэглэхдээ мөн л хоргүй
зөөлөн эмнээс эхлэн сонгоно.Та бүхэнд ургамлын найрлагатай эмүүдээс диакоф,
кофлет эмүүдийг эхний эмчилгээнд хэрэглэж болно Энэхүү диакоф, кофлет эм чихэр
өвс, зандан модны давирхай, усан үзэмний ханд, зөгийн бал өндөр тунтай агуулсан
учир маш сайн цэр ховхолж, уушги цэвэрлэнэ.
Ханиалга бүрийг ялгаж, зөв оношлон , зөв
эмчилгээ хийх нь маш чухал.
1. Хуурай хий ханиалгалт, эсвэл бага
зэргийн цэртэй ханиалгалт нь чанга урж байгаа юм шиг цээжээр хорсож , халуу
оргиж өвдөнө. Энэ нь амьсгалын дээд замын цочмог халдварууд , гуурсан хоолойн
ба цагаан мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэл, уушгины цочмог үрэвсэлийн үе,
сүрьеэгийн бронхиаденит , гялтангийн хуурай үрэвсэл, лимфогрануломатоз,
саркойдоз, уушгины тэлэгдэл, хоёр хавтаст хавхлагын нүхний нарийсал зэрэг
өвчнүүдийн үед тохиолдоно.
2.
Дуугүй зөөлөн ханиалга нь хоолой сөөхтэй хамт төвөнхийн үрэвсэлийн үед
гарна.
3.
Гэнэт огцом хуцаж байгаа юм шиг ханиаж , ханиах үедээ бөөлждөг: хөүүл
ханиад байна.
4.
Ханиах үедээ амьсгаадан хөхөрч , муурч унах шинж нь уушги хатуурах,
амьсгалын дутагдалын III зэргийн үед гарна.
5.
Ам дүүрэн цэртэй байнгийн ханиалга нь гуурсан хоолой тэлэгдэх өвчин,
уушгины архаг буглаа, хөндийт сүрьеэгийн үед тохиолдоно.
6.
Ханалгахдаа амьсгалын бүх булчин хчлэн оролцож, тархмал хуурай исгэрсэн
хэржигнүүртэй, цээж шуугисан ханиалга- Гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл ,
гуурсан хоолойн багтраа өвчний үед тохиолдоно.
7.
Ханиалга нь цээжний өвдөлттэй байж болно. Гялтангийн хуурай үрэвсэл,
мезотелиом, хавирга хугарсан үед тохиолдоно.
8.
Цустай ханиалгах: Уушгины дэлбэнгийн үрэвсэл, томуу, уушгины сүрьеэ,
уушигны хавдарын задрал, Гуурсан хоолой тэлэгдэх өвчин зэргийн үед их тохиоддог
.
Эдгээр өвчнүүдийн ялган оношилгоог эмч
хийж, зөв эмчилгээ сонгон хийснээр ханиах зовиур намдах боломжтой юм.
Эх сурвалж :
Ханиалгын оношлогоо ба эмчилгээ
•
Macknin ML, Piedmonte M, Calendine C, Janosky J, Wald E. Zinc gluconate
lozenges for treating the common cold in children: a randomized
controlled trial. JAMA 1998;279:1962-7.
•
Prasad AS, Fitzgerald JT, Bao B, Beck FW, Chandrasekar PH. Duration of
symptoms and plasma cytokine levels in patients with the common
•
Ханиах хам шинж Судалгааны өгүүлэл
С. Сарангэрэл
No comments:
Post a Comment