Амны хөндийд цагаан өнгөтэй, шархлаатай зүйл гарсан үед бид яах ёстой вэ?


Амны хөндийд цагаан өнгөтэй, шархлаатай зүйл гарсан үед хоол идэх хэцүү шүү. Хүүхдийн амны хөндийн салст бүрхүүлийг үрэвсүүлэн жижиг өнгөртэй шархлаанууд үүсгэдэг өвчнийг Стоматит буюу Aphthous stomatitis гэнэ. Энэ нь амны хөндийн салст бүрхэвч, хацар, уруул, тагнайг хамарсан үрэвсэл юм.

Халдварын шалтгааныг юу гэж үздэг вэ? гэвэл:
- Цочмог хомхой ховдлын стоматит нь герпес энгийн вирүсээр үүсгэгддэг. Энэ нь 1-3 настай хүүхдүүдэд түгээмэл тохиолддог.
- Aphthous stomatitis нь ихэвчлэн стресс, ядаргаа, сэтгэлийн зовиур, гэмтлийн дараах зовиур, антибиотик эмчилгээ удаан хугацаанд үргэлжилсэний дараагаар гарах нь элбэг.

Амны салстын шархлаа үүссэн тохиолдолд:

  • Зажлахад хялбар хүнсний бүтээгдэхүүн сонгох (нүдэлж шарсан өндөг, сүүтэй шейк, аарц)
  • Хоолыг зөөлөн болтол нь болгох
  • Хүнсний бүтээгдэхүүнээ жижиглэж хэрэглэх, блендерээр нухаш болтол нь жижиглэх
  • Шингэн зүйлсийг соруулаар уух: ингэснээр амны гэмтсэн хэсэгт хүргэхгүйгээр уух боломжтой
  • Хоолоо идэхдээ хамгийн жижиг халбага ашиглах: ингэснээр хоолыг зажлахад дөхөм болохуйц бага хэмжээгээр идэх боломжтой
  • Хоолоо хөргөж идэх: халуун хоол нь амны өвчнийг улам нэмэгдүүлдэг
  • Мөс хүлхэх: өвдөлтийг намдаадаг
Амны салстын шархлаа үүссэн тохиолдолд доорх зүйлсийг хэрэглэж болохгүй
1. Халуун ногоо, чинжүү, карригаар амталсан хоол, халуун ногоотой соус
2. Цитрусын төрлийн жимс, ундаа (нимбэг, жүрж)
3. Улаан лооль, кетчуп
4. Давс ихтэй хүнс
5. Түүхий хүнсний ногоо
6. Шаржигнасан жигнэмэг, шарсан төмс, чипс
7. Согтууруулах ундаа
8. Тамхи согтууруулах ундааг ам гэмтсэн үед огт хэрэглэж болохгүй.

No comments:

Post a Comment