ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Бүсгүйчүүд минь энэ ЦИСТИТ гэх өвчнийг анхаарч, мэдэж байх хэрэгтэй шүү. Учир нь эмэгтэй хүн бүр амьдралынхаа аль нэгэн үед Цистит өвчинд өртөх боломжтой, эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог өвчний нэг юм. Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй. Жишээ нь: цаг тухайд нь эмчлээгүй БЗХӨ, доороосоо даарах, хорхойтсон шүд, ангина, бэлэг эрхтэний ариун цэвэр хангалтгүй сахих, дархлаа сулрах, үтрээний үрэвсэл, цагаан мах эргэх, шамбарам өвчтэй байх зэрэг нь энэ өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг байна.
Энэ өвчний онцлог нь нэг туссан бол дахин дахин сэдэрч, архаг хэлбэрт шилждэг. Тиймээс юуны түрүүнд эмчид үзүүлж, циститийг архаг хэмжээнд орохоос нь өмнө өөрт тохирсон эмчилгээг, тууштай, бүрэн гүйцэд хийлгэх хэрэгтэй.
Гэхдээ туссан хойно нь биш хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн “яаралтай тусламж”-ийн үед гэрийн нөхцөлд хэрхэн циститийг илааршуулж болох талаар мэдэж байхад илүүдэхгүй юм.

Урьдчилан сэргийлэхийн тулд:
- Хүйтэн гадарга дээр суухгүй байх
- Доороосоо даарч-хөрөхгүй байх
- Дулаан хувцаслах
- Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
- Бэлгийн xарьцаанд орсоны дараа шээж байx
- Бэлгийн ариун цэврийг сайтар сахих
- Үтрээний үрэвсэл, Шамбарам, Хоолойн ангина, Шүдний цоорол зэргийг эмчлүүлэх хэрэгтэй.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Шээс ойр ойрxон xүрч, бага гараx
- Шээхэд хүндрэлтэй байх /хэвлийн доод xэсэг, давсаг орчим, шээсний сүвээр шарxирч өвдөx/
- Барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх ч маш бага хэмжээгээр шээх
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж, дүлэх
- Шээсний үнэр болон өнгө өөрчлөгдөх
- Шээж дуусаx үед болон шээсний дараа цус гараx
- Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
- Ууц нуруугаар байнга чилж өвдөх гэх мэт шинжүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Цистит хөдөлсөн үед ямар арга хэмжээ авах вэ?
1. Цистит хөдөлсөн үед гэртээ дулаан хөнжилдөө хэвтэж, гэдэсний доод хэсэгт халуун жин тавих хэрэгтэй. /Анхаарах зүйл нь шээс үнэр ихтэй, булингартай, идээрхэг байх тохиолдолд жин тавихгүй эмчид хандана./
2. Аль болох сайн шингэн юм уух хэрэгтэй.
Цэвэр ус уух нь эмчилгээний үр дүнг сайжруулахад тустай. Харин кофе, шар айрагнаас татгалзаарай.
3. Хоолны дэглэм барих.
Амттан, даршилсан бүтээгдэхүүн, шарсан хуурсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо нь бөөр, давсагны эрүүл мэндэд тустай. 
4. Циститийн үед саунд орох, бассейнд орох хориотой.
Халуун, бүлээн шүршүүрт орж болно. Уснаас гараад дулаан хувцаслах хэрэгтэй.
5. Гэрийн нөхцөлд жоргүй олгогддог, ургамлын найрлагатай Бөөр, шээс дамжуулах замын өвчний эмчилгээний эм болох Цистон, Риналкаг хэрэглэж болно.
6. Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал дуустал уух хэрэгтэй.
7. Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болно. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
8. Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
9. Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
10. Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx хэрэгтэй.

1 comment:

  1. Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар санал болгох болно. Намайг Доктор МАКСВЕЛЛ гэдэг бол BILL ROTH ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Organ's бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Ямар програмын дугаар:+33751490980

    Хүндэтгэсэн
    ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
    DR MAXWELL

    ReplyDelete