1.Амны хөндий дэхь нянгийн үржлийг багасгана
Давс нь амны
хөндий дэхь усыг татаж, давсны хоригийг үүсгэснээр нян, вирусын гаднаас
дотогш орохыг хориглодог.Ингэснээр хоолой, залгиурын өвдөлтөөс урьдчилан
сэргийлэх нөхцөлийг үүсгэдэг.
2.Хоолойн өвдөлт,
үрэвслийг бууруулдаг.
Энэхүү арга нь
хэдийгээр хуучны арга боловч одоо хүртэл эмч нар зөвлөсөөр байна. Ханиад
томуугийн үед хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн үед хоолойгоо давсны уусмалаар зайлах нь
хүндрэлийг бууруулдаг гэж эмч нар үздэг. Хоолой идээлсэн үед ибупрофентэй хамт
хэрэглэх нь илүү үр дүнтэй.
3.Харшлын үед
илрэх хоолой сэрвэгнэх зовиурыг арилгана.
Нохой, муурын үс,
тоос тоосонцорын шалтгаант харшлын үеийн хоолойн сэрвэгнэх үед давсны уусмалаар хоолойгоо зайлах нь үр
дүнтэй байдаг
4.Шүд хорхойтох,
буйлсны үрэвслээс урьдчилан сэргийлнэ
Судалгаагаар өдөр бүр амны хөндийгөө давсны уусмалаар
зайлахад шүлсэнд агуулагдах нянгийн тоог бууруулдаг нь батлагдсан байдаг.
Амны хөндийг
давстай усаар зайлах нь шүд хорхойтолтыг
багасгаж, буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Мөн бусад амны
хөндийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх давуу талтай.
Хэрэглэх арга:
Давсны уусмалыг
хийхдээ 250мг бүлээн усанд дээр 1/2 цайны халбага давс хийж, өдөрт 2 удаа
хоолойгоо зайлаарай.
Амтыг нь гоё
болохын тулд бага зэрэг лимоны жүүс, зөгийн бал нэмж болно.
Хоолой өвдсөн үед
хоолойн өвдөлтийг намдаах, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг үйлдэлтэй хоолойн
хүлхмэлийг сонгон хамт хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг.
Амны хөндий дэхь
олон мянган бактерийг халдваргүйжүүлэх, өсөлтийг дарангуйлах үйлдэлтэй ургамлын
найрлагатай хоолойн хүлхмэл өдөр тутам хүлхэх нь хоолойн өвдөлтөөс урьдчилан
сэргийлэх боломжийг олгоно.
Кофлет H хүлхмэл таныг хоолойн өвдөлтөөс урьдчилан
сэргийлэх боломжийг танд өгнө
No comments:
Post a Comment