Залгиурын хажуу хананд байрладаг хос
булчирхай үрэвсэхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина гэнэ. Гүйлсэн булчирхай гэдэг эрхтэн хүүхдэд 2 настай
байхад бүрэн гүйцэд хөгжчихсөн байдаг. 3-7 насанд гүйлсэн булчирхай идэвхтэй хөгжин
томорно.15-18 насанд хөгжлийнх нь процесс багасч ирээд, 18-20 насанд бүр
хатингаршдаг. Тиймээс 3-18 нас хүртэлх нас халдвар авах өндөр магадлалтай үед
тооцогддог.
Шалтгаан
Ангин үүсгэгчид нь бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг
дугуй бактери, цөөн тохиолдолд стафилококк (мөн дугуй) байдаг Эдгээр нянгийн халдвар нь ахуйн
замаар буюу нэг аяга таваг хэрэглэх, амнаас аманд хоол өгөх зэрэг шалтгааны
улмаас гэр бүлийн гишүүн бүрт дамждаг. Иймээс гэр бүлийн өвчин гэж нэрлэгдэх нь
бий. Мөн шүд, буйлны үрэвсэлт эмгэгүүд, хамар, хамрын хөндийн идээт үрэвсэл,
ханиад томууны дараагаар гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсдэг байна.
Илрэх шинж тэмдэг
- Юм залгихад хоолой хөндүүрлэж өвдөх ба амыг нь ангайлгаж харахад гүйлсэн булчирхай томорч улайсан, идээтэй, өнгөр тогтсон харагдана.
- Өндөр халуурна.
- Үе мөч, ууц нуруугаар өвдөж, бие сулрах, хоол ундандаа дургүй болно.
Эмчилгээ
1. 1.Эмийн эмчилгээ
Эмчийн заавраар хоолойгоос арчдас авахуулж, нянг тодорхойлон тохирох
антибиотикыг хэрэглэнэ. Антибиотик эмчилгээг эмчийн заасан хугацаагаар тохирох
тунгаар ууж, эмчилгээ бүрэн төгс дуусгах нь чухал. Цочмог гүйлсэн булчирхайн
үрэвслийг 14 хоног дотор эмчилэхэд бүрэн төгс эдгэрч, архагшихаас сэргийлэх
боломжтой.
Хоолойн хүлхмэлүүдийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ихэнх хоолойн хүлхмэл
халдваргүйжүүлэх бодис агуулдаг тул 12 дээш насны хүмүүс хэрэглэх заалттай
байдаг. Иймээс халдваргүйжүүлэх бодис агуулаагүй, 100 хувь ургамлын найрлагатай, удаан хугацаагаар хэрэглэх боломжтой -кофлет хүлхмэлийг сонгон хэрэглээрэй
Кофлет найрлага: Зөгийн бал 126мг Гурван халуун үрийн нунтаг
40мг, Асаcia catechu-ын нунтаг 35мг, Terminalia chebula-ын нунтаг 25мг, Чихэр
өвс, Шар гаа, усан үзэмний ханд тус бүр 2,5мг агуулагдана. Хоолойн өвдөлт, загатнах, аргаж хатах зовиурыг арилгаж, үрэвслийг
намдаах үйлдэл үзүүлнэ
2.Мэс засал эмчилгээний заалт
2.Мэс засал эмчилгээний заалт
·
Жилд 7-оос дээш удаа өвддөг
·
2 жилд 5-өөс дээш удаа өвддөг
·
3 жилд 3-аас дээш удаа өвддөг
·
Хэт томорсон амьсгалахад саадтай үед
Мэс засал эмчилгээний сул тал : Сөрөг нөлөө
нь хоолой бага зэрэг хатаад, хуурайшаад байдаг. Гүйлсэн булчирхайг авсны дараа
залгиурын хатингаршилт гэдэг өвчин дагалдаж гарч ирдэг. Энэ нь ялангуяа хавар
болохоор хатаад, хоолой аргаад, нус, цэр нь залгиурын хананд очиж наалдчихаад
байдаг. Үүнийг байнга тосон дусаалга хийж, залгиурын дотор ханыг чийгшүүлэх, цусан хангамжийг нь сайжруулах эмчилгээг хийнэ. Тиймээс аль болох
эмийн эмчилгээгээр гүйлсэн булчирхайг бүрэн гүйцэд эмчлэх нь хамгийн үр дүнтэй
юм.
Ангина өвчний хүндрэл: Гүйлсэн
булчирхайн архаг үрэвсэл нь 80 гаруй өвчний эх үүсвэр болдог.Стрептококк
нянгийн хор нь ихэвчлэн холбогч эдийг гэмтээдэг тул зүрх, үе мөчний үрэвслийн
түгээмэл үүсгэдэг. Цаашид амьсгалын замын өвчин, хоол
боловсруулах, ходоодны шархлаа, салстын үрэвсэл, цөсний чулуу зэрэг эмгэгүүдийн
суурь эмгэг болдог байна
No comments:
Post a Comment