· Баянхонгор
аймгийн газар нутгийн 75 хувьд нь чихэр өвс ургадаг байна.
· Үндэс
нь чихэрлэг амттай учир чихэр өвс гэж нэрлэгдэх болжээ.
· Чихэр
өвс найрлагандаа тритерпент сапонин буюу глицириззиний хүчил,
флавонойдууд, гликозидтой төстэй бодисыг нэлээн хэмжээгээр агуулдаг.
Ханиалга дарах, цэр ховхлох, шингэлэх, уушиг, цээжний өвчинг дарах, шээс хөөх,
харшил эсэргүүцэх, хавдар бууруулах, шарх эдгэрүүлэх, үрэвсэл намдаах чиглэлийн
янз бүрийн эм бэлдмэл хийхэд тохиромжтой.
Уушгины өвчний үед
Чихэр өвсөнд агуулагдах тритерпент сапонин буюу глицириззиний
хүчил, флавонойдууд нь ханиалга дарах, цэр ховхлох, шингэлэх, харшил
эсэргүүцэх, хавдар бууруулах, үрэвсэл намдаах эдгээр
үйлдлийг үзүүлнэ.
· Шархны
эмчилгээнд
Maryland Medical Center
их сургуулийн эрдэмтэд ходоодны шархны эмчилгээнд ходоодны хүчил саармагжуулах
эмтэй чихэр өвсний хандыг харьцуулсан судалгаа хийхэд чихэр өвсний ханд нь
шархны эдгэрэлтийг түргэсгэж байгаа нь батлагдсан. Аспирин эмийн
шалтгаант ходоодны шархны эмчилгээнд чихэр өвсний үндэсний ханд нь үр дүнтэй
гэж бас дүгнэсэн байна.
· Улаан
хоолойн сөөргөө өвчний үед
Улаан
хоолойн сөөргөө өвчний үед 1 мл өдөрт 3 удаа 4 долоо хоногийн
турш уулгахад цээж гашуу оргих, бөөлжих, дотор муухайрах зовиурыг намдаан,
үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Чихэр өвс нь эстрогений идэвхжлийг дэмжих, эм бэлгийн
дааврын нийлэгжилтэнд таатай нөлөө үзүүлдэг тул эмэгтэйчүүдийн өвчнүүдээс
урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ач тустай.
5 мл Кофлет сиропын найрлаганы 25% зөгийн
бал, 15мг чихэр өвс агуулсан тул амтлаг сайхан амттай байдаг.
Эмийн хэлбэр: Сироп
Эмийн эмчилгээний бүлэг: Ханиалга
намдаах, цэр ховхлох үйлчилгээтэй.
Фармакологий үйлдэл:
Кофлет нь цэртэй болон
хуурай ханиалганд үр дүнтэй. Цэр ховхлох үйлчилгээтэй тул цэрний өтгөрөлтийг
багасгаж, амьсгалыг чөлөөтэй болгоно. Кофлет нь ханиалганы эсрэг үйлчилгээтэй
тул бронхийн салстын цочрол болон бронхоспазмыг багасгана. Мөн аллергийн эсрэг,
нянгийн эсрэг үйлчилгээтэй тул биеийн эсэргүүцэлийг сайжруулна.
Хэрэглэх заалт: Янз бүрийн
гаралтай ханиалганд.
Хэрэглэх тун:
Хүүхэд: 1 цайны
халбагаар өдөрт 3-4 удаа.
Насанд хүрэгсэд: 1-2
цайны халбагаар өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ.
Анхааруулга: Чихрийн шижин өвчний үед
хэрэглэхгүй байх нь зүйтэй. Удаан хугацаагаар болон давтан хэрэглэхэд хор
аюулгүй.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Бусад эмтэй үл нийцэл: Мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Туйлын цээрлэлтгүй
Үл тохирох нөлөө: Мэдээлэгдээгүй
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс
хойш 3 жил
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд
тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй
газар тавина. Хөргөгчинд хадгалж болохгүй.
Сав баглаа: 100 мл-ээр шил
саванд савлагдсан.
No comments:
Post a Comment