Сая сая хүмүүс өвдөлтийн
улмаас шаналан зовж өвчин намдаах эмийг хэрэглэдэг. Гэвч өвчин намдаах эмийг
удаан хугацаагаар хэрэглэхэд маш олон гаж нөлөө илэрдэг. Жишээ нь ходоодны
шарх, элэгний хүндрэл, бөөрний дутагдал үүсэх аюултай байдаг.
Сэтгэц
нөлөөлт өвчин намдаах эм : Морфин,
трамадол, диклофенак натри хэрэглэхэд гарах гаж нөлөө ?
Сэтгэц нөлөөлт өвчин
намдаах эмийг өвдөлтийн зэрэг өндөр, хүчтэй өвдөлтүүдэд зөвлөдөг бөгөөд удаан хугацаагаар
хэрэглэх тохиолдолд гаж нөлөө ихтэй байдаг.
Ямар гаж
нөлөө илэрдэг вэ?
·
Судалгаагаар бөөлжих, дотор муухайрах, ам
хатах, бие сулрах,өтгөн хатах зэрэг гаж нөлөө их илэрдэг гэсэн дүгнэлт гарсан байна
·
Америкийн нэгдсэн улсын эмийн холбооноос гаргасан
судалгаагаар жилд 26,4-36 сая хүмүүс өвчин намдаах эмийн хордлогот ордог гэсэн
дүн байдаг.
·
Опийн төрлийн өвчин намдаах эмийн гаж нөлөө
нь эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг тул эмчийн заавраар богино
хугацаагаар уухыг зөвлөж байна
·
Опийн бүлгийн өвчин намдаах эмийг ганц удаа
хэрэглээд дасал шунал үүсч болдог гэдгийг анхаарах маш чухал юм
Өвдөлт үүсгэх шалтгаанууд
Өвдөлт нь маш олон шалтгааны улмаас үүсч
болно.
Үүнд: Нуруу нугасны
мэдрэлийн дарагдлын өвдөлтүүд
·
Гэмтлийн шалтгааны улмаас мэдрэлийн ширхэг
гэмтсэнээс өвдөх өвдөлт
·
Нуруу, нугасны дарагдал, гэмтэл
·
Нурууны дискний муруйлт
·
Янз бүрийн шалтгаант гэмтэл осол
·
Удамшлын шалтгаант ревматойдын
артрит, спондилит
·
Нурууны буруу байрлал шалтгаант нурууны
эмгэгүүд
Өвдөлт намдаах ургамал нь хамгийн шилдэг
сонголт
Ургамал нь хүний
биед хамгийн сайн шимэгдэн орж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж, мөн үрэвслийн
эсрэг, нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэгээрээ давуу талтай байдаг. Хэрэв та удаан
хугацаагаар өвчин намдаах эм уух шаардлагатай байгаа бол өвдөлт намдаах
үйлдэлтэй эмийн ургамлыг сонгон хэрэглээрэй
Өвдөлт намдаах ургамлууд ганцхан өвдөлт намдаагаад
зогсохгүй үрэвсэл намдаах, булчингийн агчилт тавиулах, дархлаа дэмжих зэрэг
олон үйлдлийг нэгэн зэрэг үзүүлдэгээрээ давуу талтай байдаг.
Турмерикын эрүүл мэндийн ач тус
Күркүминий полифенолын өвөрмөц нэгдлээс тогтсон молекул бүтэцтэй тул үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэх ба зарим төрлийн хорт хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Учир нь куркумины хорт хавдрын эсрэг үйлдэл нь хангалттай судлагдсан байна. Турмерик нь зарим нэг хоолны амтлагчийн адил инсулинд мэдрэг байдлыг сайжруулах, хоолны дуршил бууруулна. Учир нь күркүмин эргэх зарчмаар инсулины ялгарал ба идэвхийг бууруулдаг. Мөн күркүмин нь инсулины анаболик эффектийг нэмэгдүүлснээр эсийн инсулинд мэдрэг чанар нэмэгддэг. Турмерик нь амттан болон өөх тостой хоолонд дурлах байдлыг бууруулдаг тул эрүүлээр жин хасахад тустай байдаг8. Амьтан дээр хийгдсэн янз бүрийн, олон удаагийн судалгаагаар турмерик нь жин хасах үйлдэлтэй байна. Америкийн эрдэмтдийн хулгана дээр хийсэн судалгаанаас харахад күркүмин нь цусан дахь холестрины хэмжээ, элэгний өөхийг багасгадаг. Хүнсэнд күркүмин хэрэглэхэд өөхөн эдийн бичил судасны нягтралыг дарангуйлснаар судасжилт багасч өөхний хэмжээ буурсан байна. Судалгааны дүнд ангиогенезийн процесс ба өөхний эсэд липид хуримтлагдах үйл явцын дүнд өөхөн эд нэмэгддэг ажээ.
No comments:
Post a Comment