Бидний хүрээлэн буй орчин тоо томшгүй олон эмгэг төрөгчдийг \вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчид\ агуулж байдаг. Эмгэг төрөгч биед халдварлах, өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд шалтгаална. Эмгэг төрөгчид янз бүрийн замаар биед нэвтрэх ба халдвар тус бүрд тохирсон дархлааны урвал өрнөх шаардлагатай болдог. Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьс, салст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог ба зарим нянгууд гэмтээгүй арьсаар нэвтэрч чаддаг байна. Хэдий тийм боловч ихэнх нянгууд хоол боловсруулах ба шээс бэлгийн замын салст бүрхэвчээр дамжин халдварладаг. Зарим нь хамар , залгиур , уушгийг халдварлуулах ба зарим төрлийн бактери, вирус тухайлбал: ХДХВ \HIV\ , хумхаа \Malaria\, гепатитын\\ вирус нь цусаар халдварлана.Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь эмгэг төрөгчийг биеэс зайлуулах , ингэснээр бие махбодод учруулж болзошгүй хөнөөлийг бууруулахад чиглэгдэнэ. Хүний бие
Төрөлхийн ба өвөрмөц дархлаа
Дархлаа тогтолцоо нь өнөөгийн хөхтөн амьтанд байгаа шиг хоорондоо маш нарийн уялдаа холбоотой, уян хатан зохицуулагатай хамгаалалтын механизмуудын цогцолбор болон хөгжихөд эволюци хөгжлийн 400 сая жил шаардагдсан гэж үздэг. Дархлаа тогтолцоо нь удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчны антигений тэнцвэрт байдлыг хангах үүргээ дархлааны хариу урвалын тусламжтай гүйцэтгэдэг.
Аливаа дархлааны хариу урвал нь:
1рт эмгэг төрөгч болон бусад харийн биетийг таних
2рт тэдгээрийг устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.
Аливаа дархлааны хариу урвал нь:
1рт эмгэг төрөгч болон бусад харийн биетийг таних
2рт тэдгээрийг устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.
Дархлааны хариу урвалыг ерөнхийд нь 2 хуваана:
· Төрөлхийн буюу байгалийн
· Олдмол буюу өвөрмөц
Төрөлхийн буюу байгалийн дархлаа: Антигенд тухайлсан өвөрмөц чанаргүй . Төрөлхийн дархлаа нь тухайн эмгэг төрөгч давтан халдварлахад түүнд тохирч хувирч чадахгүй. Төрөлхийн дархлааны урвалын эсэд моноцит, полиморф бөөмт нейтрофил , макрофаг . Эдгээр эсүүд нь нянтай холбогдон , залгиж устгадаг. Залгиур эсүүд нянгийн янз бүрийн хэсгүүдтэй өвөрмөц бусаар холбогдох чадвартай. Өөрөөр хэлбэл нян бүрийг таньж, холбогдох механизм ижил. Залгиур эсүүд халдварын эсрэг хамгаалалтын эхний шатанд үйлчилдэг.
Олдмол буюу өвөрмөц дархлаа: Тодорхой нэг антигенд өвөрмөц чанартай, эмгэг төрөгч давтан халдварлахад түүнд тохирч улам боловсронгуй болж хувирч чаддаг байна. Өөрөөр хэлбэл өвөрмөц дархлааны хариу урвалын үед тухайн антигенд өвөрмөц санамжийн эсүүд \memory cell\ үүсэх ба эмгэг төрөгч дахин халдварлахаас үр дүнтэй хамгаалж чадна. Тухайлбал: сахуугийн халдвар, салхин цэцгийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтоно. Өвөрмөц дархлааны хариу урвалын эс лимфоцит юм. Лимфоцит нь цус , эдэд байршиж эсийн гаднах болон эсийн доторх эмгэг төрөгчийн аль алиныг өвөрмөцөөр таньдаг.
Хүний биеийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотойг бид дээр дурдсан. Дархлааны эрхтэн болох Чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг аж. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг байна.
Дархлаа суларсныг яаж мэдэх вэ?
Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.Сүүлийн үед монголчууд бидний тэр дунд дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ нь монгол хүмүүс дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн болон жимс жимсгэнэ бага хэрэглэдэгтэй холбоотой байдаг.
Дархлааг сэргээхэд нэмэлт бүтээгдэхүүн болон нойр хоол,хөдөлгөөн хамгийн чухал
Энэ удаа та бүхэндээ Дархлаа дэмжих 100% ургамлын найрлагатай Септилин гэх бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Септилин нь хүний өөрийн дархлааг идэвхжүүлдэг, ургамлын найрлагатай гэдгээрээ бусад эмээс давуу талтай. Мөн маш олон клиникийн болон мета-анализын судалгаа хийгдэж үр дүнтэйн батлагдсан бүтээгдэхүүн юм.
No comments:
Post a Comment