Үений үрэвсэл нь маш элбэг байдаг. Үнэн хэрэгтээ "артрит" гэж нэгхэн өвчин биш юм. Энэ нь үеэр өвдөх шинжээр илэрдэг олон өвчин эмгэг багтдаг. Артрит болон түүнтэй холбогдох 100 гаруй төрлийн өвчин байдаг. Бүх насны хүмүүст артрит нь хүйс харгалзахгүй үүсэж болно. Артритын хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр бол Остеоартрит болон Ревматойдны артрит юм.
Энэ нь АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа ба 50 гаруй сая насанд хүрэгчид, 300,000 хүүхэд артритын зарим нэг төрлөөр өвдсөн байна. Мөн эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл нас ахих тусам их тохиолддог өвчин юм.
Остеоартрит гэж юу вэ?
Остеоартрит нь үений үрэвслүүдээс хамгийн өргөн тохиолддог ба үений сөнөрөлт өвчин ч гэж нэрлэгддэг. Остеоартрит нь мөгөөрс болон бусад эдүүдэд гэмтэл учирснаар үений өвдөлт болон хөшилтөөр илэрдэг архаг өвчин юм.
Тархалтын хувьд дэлхий дахинд 45-65 настай иргэдийн 30%, 65 – аас дээш настай иргэдийн 85 % нь тус өвчнөөр өвчилсөн байдаг.
Шалтгаан:
1. Таргалалт: хүний яс, мөгөөрсний анатоми бүтцийн дааж чадах дээд хэмжээнээс давсан ачааллыг мөгөөрсөн эдэд байнга өгснөөр мөгөөрсөн эд болон ясны эдүүдэд гэмтэл учирдаг. Энэ нь ОА өвчин үүсгэх түгээмэл шалтгаан болдог. Мөн ДЭМБ-аас Монголд хийгдсэн судалгаанаас үзэхэд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 25% нь илүүдэл жинтэй байгаа нь тус өвчин Монгол улсад өргөн тархсаны гол шалтгаан юм.
2. Нас, хүйс: 2016 онд Ази тивд хийгдсэн судалгаанаас үзэхэд 45-аас дээш насны таргалалттай 2 эмэгтэй тутмын 1 нь, 3 эрэгтэй тутмын 1 нь ОА өвчний аль нэг үе шатанд нэрвэгдсэн байдаг.
3. Бичил гэмтэл, ясны хугарал: бичил гэмтлүүдийн дараа мөгөөрс нөхөн сэргээх бүрэн төгс эмчилгээ хийлгээгүйн улмаас хожуу үедээ ОА өвчин үүсдэг. Тамирчдын дунд зодог тайлах шалтгаанаар 1-р байранд тус өвчин нэрлэгддэг.
4. Үений бат бөх байдал алдагдах: үенд шаардлагатай тэжээлийг хоол хүнсээр хангалтгүй хэрэглэх. Монгол улсын хувьд далайн хүнс хангалттай хэрэглэж чаддаггүй бөгөөд үенд шаардлагатай глюкозамин болон хондротин сульфат зэрэг бодисуудыг бага хэрэглэдэг.Мөн спорт, фитнессээр идэвхтэй хичээллэдэг хүмүүс үений тэжээл нэмэлтээр хэрэглэдэггүйтэй холбоотойгоор мөгөөрсөн эдийн тэжээлийн дутагдал даамжран үений бат бөх байдал алдагдан остеоартрит өвчин үүсэх нөхцөл болдог.
5. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэх: ОХУ-д хийгдсэн судалгаагаар ЖСЭ хэрэглэх нь ОА өвчнийг залуужуулдаг гэсэн судалгаа хийгдсэн байдаг.
6. Удамшил: ээж болон эмээ нь ОА өвчтэй байсан бол тухайн эмэгтэй ОА өвчин тусах магадлал 65%-иар ихэсдэг.
7. Дааврын бус үрэвслийн эсрэг эм: ДБҮЭЭ \ибупрофен, диклоденк, наклопен г.м\ удаан хугацаанд хэрэглэснээр мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг дарангуйлдаг бөгөөд мөн ходоодны шархлаа өвчний нэг том шалтгаан болдог. ДБҮЭЭ хэрэглэснээр хэдийгээр тухайн үедээ өвчтөний өвдөлтийг дарж байгаа ч гэсэн ОА өвчнийг улам бүр даамжруулдаг.
Эрт үедээ илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:
· Үе шаржигнан дуугарах
· Өглөөний хөшингө 30 минутаас бага хугацаанд үргэлжлэх
· Гэмтсэн үеэр өвдөх
ихсэн, тайван үед багасах
· Хөдөлгөөн хязгаарлагдмал байсны дараа хөшингө үүсэх
· Үений хэмжээ томрох
· Үений тогтвортой байдал алдагдах
· Үений хөдөлгөөний далайц буурах
· Үений ойролцоох булчин хатингари
Үений үрэвслийн эмчилгээнд үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, дархлаа дэмжих үений мөгөөрсөн эдийг хамгаалах 100% ургамлын найрлагатай РУМАЛАЙ ФОРТЕ эмийг сонгон хэрэглээрэй. РУМАЛАЙ ФОРТЕ эм нь химийн синтетик гаралтай үрэвслийн эсрэг эмүүдээс илүү үрэвсэл өвдөлт намдаах үйлдэлтэй нь батлагдсан бүтээгдэхүүн юм. Хэрвээ та батлагдсан судалгааг үзэхийг хүсвэл дараах site-аар нэвтрэн харах боломжтой. https://www.msjonline.org/index.php/ijrms/article/view/1052
Хэрэглэх заалт:
- Ревматоид артрит
- Остеоартрит
- Хүзүү болон нурууны ясны спондилит
- Зөөлөн эдийн гэмтэл
- Үе мөчний өвдөлт
- Тулай өвчин
- Ууц нурууны өвдөлт
- Мөрөөр чилж хөшиж өвдөх
Гаж нөлөө; Одоогоор мэдээлэгдээгүй
Хэрэглэх заалт: 1 шахмалаар өдөрт 2 удаа 3-4 сар ууж хэрэглэнэ.
No comments:
Post a Comment