Дархлаа тогтолцоогоо сайжруулах 10 арга



Пробиотик хүнс хэрэглэх

Дархлааны системийн 80% нь хоол боловсруулах замд байршдаг байна. Хүний ходоод гэдсэнд олон тэрбум ашигтай бактери байдаг бөгөөд тэдгээр нь хэрэггүй, болон хортой нян бактеритай тэмцэж байдаг. Харин эдгээр бактериудыг сайтар дэмжиж өгвөл, та элдэв өвчин, халдвар авах аюулаас ангижирна гэсэн. Эдгээрийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэдэг бөгөөд үүнийг сүү, сүүн бүтээгдэхүүн, кимчи гэх мэт бүтээгдэхүүнүүдээс авч болно. Өөрөөр хэлбэл сүүн бүтээгдэхүүн болон исгэсэн бүтээгдэхүүн сайн идэх нь дархлааны системийг дэмжээд зогсохгүй хоолны шингэцэд сайнаар нөлөөлөх болно.
Пробиотик хүнс хэрэглэх

2Чанартай хоол идэж байх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж гэмээнэ цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнснүүд багтана. Тухайлбал, жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.
Чанартай хоол идэж байх

3Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.
Хангалттай унтаж, амарч байх

4Глутамин

Хүний дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа нь глутамин хэмээх амин хүчлээс хамаарч байдаг. Глутамин нь уураг ихтэй хүнснүүдэд агуулагддаг бөгөөд хэрвээ та хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний уураг авч чадахгүй бол бие махбод тань глутаминыг нөхөхийн тулд булчингийн эдийг задалж авдаг. Глутаминыг авахын тулд үхэр, тахианы мах сайн идэж байх хэрэгтэй. Хэрвээ та спортоор хичээллэдэг бол Глутаминтай эм бэлдмэлийг дасгалжуулагчтайгаа зөвлөж байгаад хэрэглэх нь зүйтэй.
Глутамин

5Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Д витамины өдрийн хэрэглээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.
Д витамин

6Мөөг идэх

Мөөгөнд агуулагдах бета "глукан" хэмээх "полисахарид" нэгдэл нь дархлааны системд сайнаар нөлөөлдгийг олон судалгааны үр дүнгээр нотолсон.  Түүнчлэн мөөгийг түүхийгээр идэх нь илүү сайн үйлчилгээтэй аж
Мөөг идэх

7Түрхлэг

Thieves‘ Oil: Энэхүү тос нь сармис, синнамон, нимбэг, розмаринаас гаргаж авсан тоснуудын нийлбэр хольц юм. Энэ тосны хольцыг дархлаанд маш сайн нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолсон. Үүнийг хүмүүс шархны гадуур болон цээж, хүзүүгээ илж хэрэглэснээр ханиад, томуунаас сэргийлдэг байна.
Гар ариутгагч: Гараар дамжиж олон өвчин биед орж ирдэг. Тиймээс хүйтэн, сэрүүний улиралд болон өвчтэй хүний дэргэд байхдаа гараа сайтар ариутгаж байх хэрэгтэй.
Түрхлэг

8Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.
Ус сайн уух

9Далайн хясаа идэх

Далайн хясаа нь цайраар баялаг бөгөөд энэ нь дархлааны системийг дэмжиж өгдөг аж. Хэрвээ та далайн нялцгай биетэд дургүй бол цайрыг үхрийн мах, хулууны үр зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнээс олж авч болно.
Далайн хясаа идэх

10Сахарын хэрэглээгээ багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Сахарын хэрэглээгээ багасгахХэрэв та эдгээр 10 аргыг хэрэглээд үр дүнгүй болон дараах дархлаа  суларсан шинж тэмдэг илэрвэл  дархлаа дэмжих  100% ургамлын гаралтай гаж нөлөөгүй бүтээгдэхүүн болох  Септилинийг хэрэглээрэй. 
Септилин нь дархлаа дэмжээд  зогсохгүй үрэвслийн эсрэг, антиоксидант, нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Дархлаа тогтолцоо сайн байх нь хүний  эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.
Дархлаа суларсныг яаж мэдэх вэ? 
Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны түрүүнд дархлаа сайжруулах хэрэгтэй.
Септилинийг сонгосноор

No comments:

Post a Comment