Хүүхэд цаг үргэлж анхаарал хандуулахыг эцэг
эхээс шаарддаг. Ажлын ачаалал, гэр орны ажил, олон хүүхэд зэрэг амьдралын
олон асуудлаас үүдэн өөрийн эрхгүй эцэг эхчүүд их төвөгшөөдөг. Үүнээс
үүдэн хүүхдэдээ ухаалаг утас, таблиц өгч олон цагаар
хүүхдээ томоотой суулгах хандлагатай болоод байна. Энэ нь хүүхдийн
сэтгэхүй төдийгүй биеийн хөгжилд муугаар нөлөөлж болохыг Канадын эрдэмтэд
судалжээ.
Судалгаанд Канадын 2,400 гаруй гэр бүлийг хамруулсан байна.
Alberta-ийн их сургуулийн судлаачид 2 цаг
буюу түүнээс дээш цаг зарцуулдаг хүүхдүүд зан үйлийн тал дээр
бухимдуу, асуултад заавал хариулах шаардлага байгаа эсэхийг сорилыг
дуусгаж амрахыг илүү хүсэх туйлбаргүй байгааг олж харжээ.
Дэлгэцийн өмнө хагас цагийг зарцуулдаг
хүүхдүүдтэй харьцуулахад хоёр ба түүнээс дээш цагийг зарцуулдаг хүүхдүүдийн
сургууль дээр биеэ авч явах байдлын хамруулан судлахад сурлага хүмүүжлийн хувьд
сул анхаарлын алдагдлын эмгэг (ADHD)илэрч байгааг ажигласан байна.
2-оос дээш дэлгэц ширтдэг хүүхдүүд
сорилын асуултад сөрөг үгний сонголтоор хариулах хандлагатай байсан
төдийгүй.
Ирээдүйдээ ямар мэргэжилтэй хүн болохыг хүс
ч байна вэ? Гэсэн асуултанд
- 40% нь мэдэхгүй
- 25% нь одоогоор төлөвлөөгүй
- 35% мэргэжлийн чиг хандлагаа бичсэн байхад
Эсрэгээрээ 30 минутаас бага хугацаа
зарцуулдаг хүүхдийн
- 80% гаран хувь нь хүссэн мэргэжлээ 1 дээш үгээр илэрхийлэн бичжээ.
Судалгаан дээр үндэслэн дэлгэц их ширтэх нь
хүүхдийн зан аашт сөргөөр нөлөөлдөг төдийгүй тухайн хүүхдийн нийгмээс
тусгаарлах өнгө аясыг бий болгодог. Дэлгэц нь хүүхдэд мэдлэг мэдээлэл өгөх ч, эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэж байгаа зүйлд анхаарал хандуулж чадахгүй байгаагаас
хүүхэд буруу чиг хандлагыг авах хандлагатай байгааг
тусгажээ.
Хүүхэд нэг газраа удаан суух даг ганц
мэдрэлийг тогтолцоонд бус бие махбодод сөргөөр нөлөөлж болох бөгөөд 180 мин
дээш нэг газраа хөдөлгөөнгүй суух нь өсөлтийн гормоны ялгаралтыг
бууруулдаг байна. Тиймээс унтахаас бусдаар биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх нь
хүүхдийн чийрэг болгохоос гадна өсөлт, тархины үйл ажиллагааг дэмжиж өгдөг
байна.
"Хүүхдийн гаргаж байгаа сөрөг хандлага
нь байгалиас бие махбод өөрийгөө хамгаалах арга бөгөөд энэ үйл нь их
сонирхолтой, "гэж Хүүхдийн эмч, Анагаахын факультетын доктор,
Профессор Пуч Мандений хэлжээ. Мандеин хэлэхдээ
спортын үйл ажиллагаа гэх мэт бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагаанд хүүхэд
оролцох нь зан үйлийн сөрөг үр дагаврыг бий болгоход саад болдог.
No comments:
Post a Comment