GMO гэдэг нь генетикийн
өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны монгол нэр нь
хувиргасан амьд организм. Харин оросоор ГМО гэж тэмдэглэдэг.2012 оны 8 сард
Франц улсын Каен их сургуульд хоёр жилийн туршид хийгдсэн "Хортон шавьж
устгах бодист тэсвэртэй хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэшиш ба газар
тариалангийн хортон шавьж устгах бодисийн урт хугацааны хор хөнөөл"
сэдвээр хийсэн судалгааны аймшигтай үр дүн нь хувиргасан амьд организмаас
гаралтай улаан буудайгаар хоололсон хулганууд маш том хавдартай болсон байна.
Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон судалгаанд
хамруулсан 100 эм хулганы 70% нь 100 эр хулганы 50% нь том хавдраас болж үхсэн
бөгөөд бөөр, элэгний архаг өвчтэй болжээ.
Дэлхий даяар хамгийн анх генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг АНУ-ын “Монсанто” корпораци 1988 онд гаргаж иржээ. Тус корпораци нь Анхны трансген арвайг 1988 онд суулгасан бөгөөд 1993 оноос анх генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд худалдаанд гарч эхэлсэн юм. Үүнээс хойш дэлхий даяар генийн өөрчлөлттэй хүнсийг ихээхэн хэрэглэх болсон ч энэ хүний биед маш аюултай болох нь тогтоогдоод байна.
Тодруулбал идсэн хоол хvнс хоол боловсруулах замд орсноор ферментvvдийн vйлчлэлд орж эцэст нь амин хvчлvvд ба генvvд болж задардаг байна. Аминхvчлvvд нь хvний бие организмд хvч чадал өгөхөд харин генvvд нь бие организмыг нөхөн бvтээхэд оролцдог.
Энэ vйл явц нь ходоод шулуун гэдэсний
хананд эдгээр генvvд шимэгдэж орохоос эхлэнэ. Тэгвэл одоо аалзны ген таны
ходоод гэдэсний хананд шимэгдэж байрласан гээд төсөөлөөрэй. Энэ урьд өмнө хэзээ
ч “таарч” байгаагvй генvvдийг хvний ходоод “таньж боловсруулж чадахгvй” учир
дотор гаж хөгжил /мутаци/ эхэлдэг ба vvний эцэст хvмvvс бид бие организм дотор
маань ямар харь генvvд байрлах болсныг мэдэх аргагvй юм.
Харин манай орны хувьд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийн гаднаас импортолдог тул бидний эрүүл мэнд аюулд ороод байгаа юм.
Учир нь
манайхан хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа тэр бүр савлагаа болоод
бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, орц найрлагыг нь үзээд байдаггүй тул химийн
найрлага ихтэй өөрөөр хэлбэл генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж
байгаа юм. Энэ нь бидний эрүүл мэндэд аюул учруулж буйг эмч мэргэжилтнүүд
анхааруулсаар байна. Дэлхий нийтээрээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг
худалдахдаа савалгаан дээр нь хувиргасан гэдгээ мэдэгдэх хэрэгтэйг сануулж үүн
дээр хатуу хяналт тавьж байна. Хэрэв ингэвэл иргэд тухайн бүтээгдэхүүнийг
заавал худалдан авах шаардлагагүй болно хэмээн үзэж байгаа юм. Харин манайд энэ
төрлийн хяналт дутагдаж байна.
Дэлхийн улсууд генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзаж байна
Дэлхий даяар Монсанто үйлдвэрийн хортон шавьж устгах бодис болон хувиргасан
амьд организмаас гаралтай хүнсийг импортоор оруулах, тухайн оронд энэ аргаар
хүнс тариалахыг хориглоод байна. Үүнд Орос, Австри, Болгар, Франц, Герман,
Грек, Унгар, Люксенбург зэрэг улсууд багтжээ. Жишээ нь Итали улсын 25
аймаг, хотуудад хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг хорьсон. Австри
улс 3 төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэ шишийг хорьсон байна./Үүнд
Новартис, Монсанто, АгрЕво/. Англи улсад хэдэн зуун сургуулиудын үдийн хоолонд
хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хорьжээ.
Хувиргасан амьд организмын тариалалтыг тодорхой хэсэг газарт хорьсон. Норвеги
улс зарим төрлийн антибиотект тэсвэртэй ген агуулах хувиргасан амьд организмаас
гаралтай хүнсний импортыг хорьсон. Австралийн баруун хэсэгт худалдааны
зориулалтаар хувиргасан амьд организмын тариалалт хийхийг хорьсон. Австралийн
аймаг хотууд хувиргасан амьд организмын тариалалт хийхгүй байх эсэхээ өөрсдөө
улсын зөвшөөрөл авалгүйгээр шийдэх эрхтэй болсон.
Шинэ Зеландийн зарим нутагт хувиргасан амьд организмын тариалалт
хийхгүйгээ зарласан. Тайланд улс 40 төрлийн хувиргасан амьд организмаас
гаралтай газар тариалангийн бүтээгдэхүүний импортыг хорьсон. Саудын Араб улс
хувиргасан амьд организмаар хийгдсэн бүх хүнсийг хориглож, хувиргасан амьд
организмаас гаралтай улаан буудайн импортыг хорьсон. Ийнхүү Филиппин, Египт,
Алжир, Бразил, Парагуай зэрэг улсуудад энэ хориг хэрэгжээд байна. АНУ-д маш
олон тооны өргөдөл, гомдол саналын дагуу хориг тавихыг шаардаж хөдөлгөөн өрнөж
байна.
No comments:
Post a Comment