Зарим тохиолдолд бөөрний чулуу голфийн бөмбөгний
хэмжээтэй болтлоо томрох хүртэл байдаг.Мөн жижигхэн хэмжээтэй байгаа үед шээс
дамжуулах замаар дамжин шээсээр гадагшлахдаа бага зэрэг өвдөлт өгч гадагшилдаг
байна. Бөөрний чулуу ямар төрлийн давснаас үүссэн гэдгээс
хамааран 6 төрөл байдаг.
Үүнд:
· Оксалатын чулуу: Хурган чихний хүчлийн кальцийн
давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст
бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно.
· Фосфатын чулуу: Фосфорын
хүчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй,
зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан
үүсэж амархан задардаг чулуу.
· Уратын чулуу: Шээсний хүчил
түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
· Карбонатын чулуу: Нүүрс
хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн
янз бүрийн хэлбэртэй чулуу.
· Цистины чулуу: Цистин
агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр
гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл
нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
· Уургийн чулуу: Фибрин давс,
нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц
нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна.
Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан
байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.
· Бөөрний
чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг.
Кальцийн давснаас үүсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд
тохиолдоно. Шээсэнд оксалат кальцийн кристаллууд нь улаан эсийн хэлбэртэй
төстэй 2 талаасаа хонхойсон, гантель хэлбэртэй кристаллууд харагдана. Шээсний
хүчлийн давснаас үүссэн чулуу 5%-8% эзэлнэ. Рентген туяаг нэвтрүүлнэ
Шинж
тэмдэг:
Бөөрний чулуу
нь жижиг хэмжээтэй байх үедээ ямар нэг зовиур байхгүй бөгөөд хэмжээ нь томорсон,
шээс дамжуулах замд орсон үед дараах зовиур илэрнэ.
- Хүчтэй
өвдөх
- Цустай
шээх
- Бөөлжих
- Шээхэд
хорсож өвдөх
- Бага
зэрэг халуурах
Эмчилгээ нь ямар төрлийн чулуу болон хэр
хүндрэлтэй бодисууд байгаагаас хамаарч өөр өөр байдаг байна.
Чулуу сувгаар дамжин өнгөрөхөд шээс шүүгдэж
чулуу үлдэж ямар төрлийн гэдэг нь тогтоогддог. Маш их хэмжээний шээсийг бий
болгохын тулд өдөр бүр дор хаяж 6-8 аяга ус уух хэрэгтэй болдог байна. Зарим
хүмүүс судсаараа шингэн авах хэрэгтэй байдаг. Өвчин намдаагч нь бөөрний чулуу
өнгөрөхөд мэдрэгдэх тэр өвдөлтийг хянахад тус болдог ажээ.
Их өвдөлтийн үед та өвчин намдаах
, үрэвслийн эсрэг эм уух, эсвэл мэдээ алдуулагч тариа хийлгэх
хэрэгтэй. Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг.
Шингэн зүйл ихээр ууж, давс багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй
тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй
болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс
засал хийдэг.
Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан
сэргийлэх вэ?
Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг.
Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан
сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас
урьдчилан сэргийлж чадна. Үүнд:
Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ
заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна.
Их тунгаар витамин С уухаас зайлсхийх,
кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад,
кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
Цистон
эмийг 3-6 сар тасралтгүй уух шаардлагатай.
Цистон
эмэнд агуулагдах Didymocarpus pedicellata ургамал нь бөөрний чулууны ургамал
гэж нэрлэгдэн танигдсан бөгөөд бөөрний чулууны талстын хоорондын холбоог
задалж, бөөрний чулууны эсрэг үйлдэл үзүүлдэг.
Didymocarpus pedicellata ургамалд
агуулагдах didymocarpin нь нянгийн эсрэг болон мөөгөнцрийн эсрэг
үйлдэл үзүүлдэг .
Бөөр шээсний зам дахь үрэвслийг Цистонд
агуулагдах үрэвслийн эсрэг , нянгийн эсрэг , өвдөлт намдаах, агчил тавиулах ,
шээс хөөх үйлдэлтэй эмийн ургамлууд нь хурдан эдгэрэх нөхцөл
бүрдүүлнэ.
Цистон эмийг бөөр,
шээс дамжуулах замын үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэсэн судалгааны
дүгнэлт:
- Шээсний
замын халдварын үндсэн эмчилгээнд (шүлтжүүлэгч+антибиотик) цистоныг нэмж хэрэглэх нь халдварын
дахилт болон эмчилгээний үргэлжлэх хугацааг бууруулж байна.
- Цистон нь
шээсний замын халдварын давтамжийг бууруулахаас гадна хамгийн бага гаж
нөлөө үзүүлж байна.
- Цистон нь
бөөр шээс дамжуулах замын чулуужих өвчний эрт үед хэрэглэвэл өндөр үр
дүнтэй бөгөөд хэрэв чулуужилт үүссэн тохиолдолд хэрэглэвэл мэс
ажилбаргүйгээр эмчлэх боломжтой.
Эх сурвалж: R.K. Srivastava, Asst. Professor,
S.S. Dayal, and R.C. Singh Dept. of Pharmacology, G.S.V.M. Medical
College, Kanpur 2016
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.
ReplyDeleteХэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.
Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980
Хүндэтгэсэн
ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
DR MAXWELL
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
ReplyDeleteБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete