СУУЛГАЛТЫН ҮЕД ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?


Суулгалтын үед юуг анхаарах хэрэгтэй вэ?
Ерөнхий ойлголт
Хоногт буюу 24 цаг-т 3 буюу түүнээс олон удаа, эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл залхаг зэрэг) баахыг суулгалт өвчин гэнэ.
·     14 хоног хүртэл үргэлжилсэн бол - Цочмог суулгалт 
       ·    14 хоногоос дээш үргэлжилсэн бол -  Архаг суулгалт 

Суулгалт үүсэх шалтгаан  

·         Эмийн гаж нөлөө 
·         Хоол хүнсний үлдэгдэл
·         Вирус - 80-90 хувь
·         Нян - 10-20 хувь
·         Паразит /эгэл биетэн/ - 5 хувь
·         Хоол боловсруулах тогтолцооны эмгэг
Шинж тэмдэг
   


Хэзээ эмчид үзүүлэх вэ?
·         Зовиур эхлээд 48 цагийн дараа сайжрахгүй бол
·         Олон удаа бага бага хэмжээгээр цустай эсвэл салсттай гүйлгэж байгаа бол
·         Баас хар эсвэл цустай байвал
·         38ºC (100.4ºF)-с дээш халуурч  байвал
·         Байнгын хүчтэй хэвлийн өвдөлттэй, ялангуяа хэвлийн баруун дор өвдөлттэй бол
·         Антибиотик эмчилгээ дууссаны дараа гүйлгэлт эхэлсэн бол

Ямар шинжилгээ өгөх вэ?
Заримдаа  шинжилгээ шаардлагагүй байж болно. Гэхдээ, тодорхой зорилгоор эмч тань дараах шинжилгээнүүдийг авдаг.
·         Цус, биохимийн шинжилгээ
·         Шээсний шинжилгээ
·         Өтгөний шинжилгээ
Эдгээр шинжилгээнүүд нь танд ямар нэг халдвар байгаа эсэхийг, хэрэв байвал ямар төрлийнх болохыг мөн шингэн алдалт байгаа эсэхийг тогтооно.
 Суулгалтыг хэрхэн эмчилдэг вэ?
Энэ нь суулгалтын шалтгаанаас хамаарна. Зарим тохиолдолд танд ямар ч эмчилгээ шаардлагагүй байж болно.
СУУЛГАЛТЫН ЯМАР Ч ТОХИОЛДОЛД: 
Анхаарах зарчим 1  Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
•    Гараа хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа тогтмол угаах
•    Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах
•    Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх

Анхаарах зарчим 2 Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
•    Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

Анхаарах зарчим 3 Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг.
•    Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Анхаарах зарчим 4 Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
•    Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх

Анхаарах зарчим 5 Хүнсний  бохирдлоос сэргийлнэ.
•    Ундны цэвэр ус хэрэглэх
•    Усыг буцалгаж хэрэглэх
•    Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх
•    Жимсийг угааж, хальсалж хэрэглэх
•    Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах


Эмчилгээ
·         Эмийн эмчилгээ
·         Шингэн алдалтыг зогсоох
·         Хоол эмчилгээ

Хурц болон Архаг суулгалтын үед гэрийн нөхцөлд хоол боловсруулах замд өнгөр тогтоох, гэдэсний базлалт өвдөлт намдаах, хордлого тайлах үйлдэлтэй эмийг яаралтай түргэн тусламжийн эмийн савандаа байлгаж байх хэрэгтэй. Хималай-н Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, ургамлын найрлагатай Суулгалтын эсрэг #Диарекс эмийг сонгож болох юм.


No comments:

Post a Comment