- Хэрэв та ойрхон цистит өвчинөөр өвдөөд байгаа бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй
- Хэт их үнэртэй ванны саван, хөөс, талек, эмэгтэйчүүдийн саван хэрэглэхээс зайлсхийх : Үнэр ихтэй гоо сайханы саван хөөс нь үтрээний орчины хэвийн бичил биетэнийг устгадаг тул эмгэг нянгуудын үржих таатай нөхцөлийг бий болгодог.
- Ваннд орохоос илүү шүршүүрт орох: Хөөстэй ваннд удаан хэвтэх сайхан ч бэлэг эрхтэн орчмын хэвийн бичил биетэнг мөн л устгах учир та шүршүүр орохыг илүүд үзээрэй
- Шээс хүрэх бүрт шээж байх: Шээс хүрэх бүрт шээснээр, давсагны хананд нян үржихээс сэргийлэн цистит хөдлөхөөс урьдчилан сэргийлж чадна
- Шингэн зүйл сайн уух: Шингэн зүйл ялангуяа өдөрт 8-10 аяга ус уусанаар шээс үүсэлтийг дэмжин, давсагны хананд нян үржихээс сэргийлдэг
- Бие зассаны дараа үргэлж урдаас арагш чиглэлтэй арчих: Анус орчмын эмгэгтөрөгч нян нь буруу арчсан тохиолдолд шээсний сүв лүү орж, цаашдаа циститийн үндсэн шалтгаан болдог тул зөв чиглэлтэй арчиж байгаарай
- Аль болох даавуугаар хийсэн дотуур өмд өмсөх: Нийлэг эдээр хийсэн дотуур хувцас нь чийг татаж, нян үржих таатай нөхцөл бүрдүүлдэг тул та даавуугаар хийсэн дотуур хувцас өмсөж байгаарай
- Цистон эмийг 3 сар хүртэлх хугацаагаар уух: Цистон эм нь 100 хувь ургамлын найрлагатай бөгөөд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, агчил тавиулах, шээс хөөх үйлдэлтэй тул цистит өвчний үеийн гол эмчилгээг бүхэлд агуулсан эм. Та циститээр ойр ойрхон өвддөг бол цистон эмийг 3 сарын турш тасралтгүй уусанаар дараагийн дахилтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment