Хэрхэн эрч хүчээ хадгалах вэ? Яагаад бид ядардаг вэ ?


Таны амьдралын өдөр тутмын хэв маяг таныг бүхэлдэнэ сөнөөж мэднэ.


Нас ахих тусам ядарч сульдах нь илүү элбэг болдог. Яагаад?
Бие махбодын эсийн дотор энерги үүсгэдэг Митохондри гэх эрхтэнцэр байдаг. Тухайн эрхтэнцэр өөрөөсөө аденозин трифосфат (ATP)  үүсгэдэг бөгөөд энэхүү эцсийн бүтээгдэхүүнээр бидний булчин шөрмөс бүгд хөдөлдөг. Нас ахихын хэрээр тухайн митохондрин тоо  толгой буурч бид илүү амархан ядардаг.  
Нас ахимагаас үл шалтгаалан та ядарч сульдаж байгаа бол энэ нь таны амьдралын буруу хэв маягтай шууд хамааралтай юм.



Булчингийн массаа бус булчингаа чангал :
Нас ахихын хэрээр булчин суларч унждаг. Тиймээс зайлшгүй идэвхтэй хөдөлгөөн хийж булчингаа чангалах хэрэгтэй./Эр бэлгийн дааврын үүсэлтэнд эерэгээр нөлөөлдөг/Сүүлийн үеийн судалгаа уураг ууж булчингийн масс томруулах нь митинхондрин үүсэлтэнд нөлөөлдөггүй ямар ч ашиггүй бөгөөд харин ч хэт өндөр уургийн хэрэглээн ходоодны шархлаа, элэгний эмгэг үүсгэх эрсдэлтэй гэсэн байна. Харин жигд эрчинтэй хөдөлгөөн хийж булчингаа чангалах нь хэдий масс багатай ч, жин их байдаг бөгөөд митинхондрийн тоо толгойг өсгөдөг байна.  Өдөрт 30 минут, долоо хоногт дор хаяж 5 өдөр дасгал хийх нь эрүүл байх үндсийг таньд авчирна.
"Хэрэв таны булчин жин багатай бол митохондри нь бага, ATP бага байдаг" гэж Бостон дахь Харвардын Vanguard Анагаах ухааны нийгэмлэгийн анхан шатны эмчилгээний эмч Доктор Марсело Кампос тэмдэглэв.


Хэт их стресс :
Архаг стресс нь бөөрний булчирхайгаар үүсгэгддэг даавар кортизолын төвшинг нэмэгдүүлдэг. Доктор Кампос тайлбарлав: "Кортизол нь ATP-ийн үйлдвэрлэлийг бууруулж, үрэвслийг нэмэгдүүлдэг." Ихэнх сэтгэл гутралын эм нь бөөрний дээд булчирхайгаас ялгарах гармоны төвшинг хэвийн болгоно гэсэн байдгийг та анзаарсан байх.


Буруу хооллолт :
Хэрэв та бие махбодоо илчлэг сайтай эрүүл хүнсээр хангахгүй бол хангалттай хэмжээний ATP үйлдвэрлэхэд шаардлагатай витамин, эрдэс бодис авч чадахгүй бол илүү их ядарч сульдах болно. “Хэт их боловсруулсан хоол хүнс идэх нь үрэвслийг нэмэгдүүлж, улмаар АТФ болон эрчим хүчний үйлдвэрлэлийг бууруулдаг. Нас ахиад хоолны дуршил өмнөх шигээ биш бол зөвхөн өдөрт авах шаардлагатай илчлэгээ тооцон авч байх хэрэгтэй. Үгүй бол биед шаардлагатай илчлэг, түлшийг өгч чадахгүй архаг хямрал үүсгэх эрсдэлтэй. Нөгөө талаар гэнэт  хэт их хоол идвэл цусан дахь сахарын төвшин нэмэгдэж, сахраа шингээж зөөвөрлөх гэж бие тань улам хямарч ядрах болно.


Залруулга: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үр тариа, өөх тос багатай уураг гэх мэт загас, тахиа, самар, үр зэрэг бүхий л хоолыг идээрэй. Уураг ихтэй хоол хүнсэнд агуулагдах өөх тос нь ATP-ийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Бие махбодийг шим тэжээл, цусан дахь сахраар тогтмол хангаж байхын тулд зууш багатай хоол хүнс хэрэглэхийг зорь.

Нойрны хямрал: 
Нойр дутагдах нь кортизолын төвшинг нэмэгдүүлж, үрэвслийг өдөөдөг. Хэрэв унтахтай холбоотой асуудлууд /апноэ/ үүссэн бол (унтах үед амьсгал зогсох) байвал цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурах нь ATP болон энергийг бууруулдаг.


Шингэний зохицуулга:
Эрүүл хүмүүс дасгал хийхдээ өдөрт зургаагаас найман аяга шингэн уух шаардлагатай байдаг. Содтой, газтай ундаанаас аль болох  зайлсхий. Мөн "Унтахаасаа өмнө 6-8 цагийн турш кофеин эсвэл согтууруулах ундаа уухгүй байх хэрэгтэй." гэж доктор Кампос зөвлөжээ.

Бүх зүйлд шүүмжлэлтэй хандах :
 Сэтгэлзүйг маш ихээр ядраадаг инерцийг ихээр ашиглаж, тархийг ядраадаг зан араншинг жагсаахад 1-рт Аливаа зүйлд хэт шүүмжлэлтэй хандах зан араншин орсон байна.
Ядарч сульдахгүй байх хамгийн зөв арга бол сэтгэл санаагаа байнга өөдрөг байлгаж, өөрт таарсан дасгал хөдөлгөөн хийх явдал юм. 





No comments:

Post a Comment