Зүрх өвддөг эсэхээ хэрхэн мэдэх вэ?


АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр АНУ-д жил бүр 610,000 орчим хүн зүрхний шигдээс өвчнөөр нас бардаг гэх судалгаа гарсан байна. Энэхүү судалгаанд хүйсийн тодорхой зааг гараагүй байна.
Тэгэхээр зүрхний шигдээсээр аль ч насны хүн өвдөх эрсдэл өндөр бөгөөд урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга юм.


Дараах мэдээлэлд зүрх судасны өвчлөлийг илтгэх 8 шинж тэмдгийг мэдээллээ

1.    Гар хүндэрч өвдөх :
Манайхан зүүн гар хүндэрч өвдөхөд зүрх өвдлөө гэж ярьдаг. Тэгвэл эрчүүд зүүн гараараа өвдлөө гэж хэлдэг бол эмэгтэйчүүд хоёр гараараа адил өвдөлтийг мэдэрдэг. Зарим эмэгтэйчүүд зүрхний шигдээс болохоосоо өмнө ер бусын тохойн өвдөлтийг мэдэрч байсан гэж ярьдаг. Энэ нь таны зүрхний өвдөлт бие махбодийн олон мэдрэлийг холбосон нугасны суваг руу шилжиж, тодорхойлж боломгүй өвдөлтийг үүсгэдэг байж болох юм.







2.    Ханиах
Ханиалгах нь янз бүрийн асуудлаас үүдэлтэй бөгөөд энэ нь зүрх судасны өвчний шинж тэмдэг байж болно. Цустай ягаан шингэн гаргадаг байнгын ханиалгах нь зүрхний дутагдлыг илэрхийлнэ. Гэсэн хэдий ч дан энэ шинж тэмдгээр зүрхний өвчний оношийг тавихгүй бөгөөд энэхүү зовиур дээр нэмээд амьсгаадах, уруул амын гурвалжин хөхрөх шинж тэмдэг гарна.


3.    Гэнэт дотор харанхуйлж айдас нөмрөх
Хүүхэд бага наснаасаа хэт их түгшүүртэй байдаг хүмүүс зүрхний өвчинд нэрвэгддэг болохыг хэд хэдэн судалгаа харуулж байна. Сэтгэлийн түгшүүр ,хэт стресстэй амьдралын хэв маяг, эсвэл үймээн самууны эмгэг, фобийн түгшүүр зэрэг янз бүрийн эмгэгээс үүдэлтэй байж болно. Сэтгэлийн түгшүүрийн  нөлөөлөлд тахикарди, цусны даралт ихсэх, зүрхний цохилт буурах зэрэг орно. Мөн зүрхний шигдээс өгсөн хүмүүсийн асуумжаас үзэхэд зарим үед гэнэт дотор харанхуйлж юунд гэдгийг мэдэхгүй санаа зовнил орж ирдэг байсан гэсэн асуумж их байжээ.



4. Шагай хөлийн шилбээр оройдоо хавагнах
Зүрх цусаа бүрэн  шахахгүй үед цусны судаснаас шингэн гарч эргэн тойрны эд эс рүү орж хүндийн хүчний нөлөөгөөр шагай, хөл, шилбээр тэмтрэхэд хүйтэн, хатуу хаван гүйсэн байдаг. 

Бөөрний хавангийн үед өглөөд нүдний зовихоор усархаг бүлээн хаван үүссэн байдаг бол зүрхний үед оройдоо зүрхээр хүйтэн хаван үүссэн байдаг

5.    Хоолны дуршилгүй болж, дотор муухайрах
Зүрхний өвчнөөр шаналж буй олон өвчтөн хоолны дуршилгүй болох, эсвэл дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Үүний шалтгаан нь элэг, гэдэсний эргэн тойрон дахь шингэний хуримтлал юм. Эдгээр шинж тэмдгүүд нь ихэвчлэн хэвлийн өвдөлт дагалддаг бөгөөд хэрэв та бүгдийг хамтдаа мэдэрч байвал эмчид яаралтай очих хэрэгтэй.


6.    Арьсны тууралт эсвэл жигд бус толбо
The Journal of Allergy and Clinical Immunology ба Америкийн Кардиологийн Коллежийн сэтгүүлээс хийсэн 2 тусдаа судалгааны төсөл нь экзем, хайрст үлд зүрхний өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болохыг харуулсан. Экземтай хүмүүст цусны даралт ихсэх магадлал 48 хувь, өндөр холестерол авах магадлал 29 хувьтай байдаг. Нэмж хэлэхэд, арьсний өвчлөлгүй хөнгөн зүрхний өвчтэй хүмүүсийг бодвол артьсны өвчтэй мөн хөнгөн зүрхний өвчтэй хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 59% -тай байжээ.


7.    Ухаан алдах эсвэл ухаан балартах
Толгой эргэх, ухаан алдах нь зүрхний өвчтнүүдийн дунд маш их тохиолддог. Зүрх нь цусаа сайн шахдаггүй тохиолдолд энэ нь цусны урсгалыг бөглөрсөн артерийн бөглөрөл эсвэл хавхлагын нарийсалтаас үүдэлтэй байдаг. Хэрэв та амьсгал давчдах, богино хугацаанд ядарч байвал шууд эмчид хандаарай.


8.    Арьс цайх эсвэл улайлт үүсэх
Энэ бол түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийн нэг биш боловч цусны урсгал буурч, цусны улаан эсүүд цөөрсөнтэй холбоотойгоор илэрнэ. Ерөнхийдөө зүрх нь шаардлагатай хэмжээгээр цус шахдаггүй гэсэн дохио юм. Арьсны улайлт нь бүтэн бие дээр эсвэл биеийн тодорхой хэсэгт, жишээлбэл, мөчдийн дээр гарч ирж болно. Гэсэн хэдий ч хэрэв та цайрч байгааг анзаарсан бол сандрах хэрэггүй. Та цочролд орсон эсэх, эсвэл цус багадалт гэх мэт өөр асуудал байгаа эсэхийг шалгаарай.



Эдгээр шинж тэмдгүүд нь зүрхний өвчтэй өвчтөн хүн бүрт тохиолддоггүй боловч эдгээр зовиурын хамгийн түгээмэл анхааруулах шинж тэмдэг юм.

No comments:

Post a Comment