Хэрэв таньд дараах шинж тэмдгүүдээс илэрвэл элэг тань асуудалтай болсон байна .



    Элэг  бол хоол шингээх, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулах ажиллагаанд голлох үүргийг гүйцэтгэдэг амин чухал эрхтэнүүдийн нэг юм. Хэрэв элэгний үйл ажиллагаанд асуудал, хүндрэл учирвал үхэлд ч хүргэж болох эрсдэл үүснэ. Хэрэв таньд дараах шинж тэмдгүүдээс илэрвэл элэг тань асуудалтай болсон гэсэн үг бөгөөд яаралтай эмчид хандахыг зөвлөе
1.  Арьс нүд шарлана.
Нүдний цагаанд шар пигмент ихсэх нь элэгний үйл ажиллагаа муудах үед үүсдэг хамгийн түгээмэл эмгэг юм. Тодруулбал цөсөнд байдаг билирубин гэх шараас улбар шар өнгийн пигментийн ялгарал хэт ихсэх үед дээрх шинж тэмдэг гардаг. Эрүүл элэг нь билирубин хэмжээг тогтвортой байлгадаг.
2.   Ихээр ядарч цуцна.
Элэгнээс үүдсэн ядаргаа нь жирийн ядралтай адилгүй байдаг. Учир нь бие махбодь болон сэтгэл санаа хоёулаа энергиэр дутагдаж , тамир тэнхээ барагддаг. Аливаа зүйлийг хийх ямар ч сонирхолгүй болно. Зарим үед өглөө орноос босох эрүү шүүлт мэт санагдах нь бий.
3   3. Хэвлий шингэээр дүүрэх 
Ихэвчлэн элэгний хатуурал зэрэг эмгэгээс болж хэвлийн хөндийд шингэн хурах шинж илэрдэг. Ийм үед тухгүй үед мэдрэмж төрж зарим үед өвдөх бөгөөд гэдэс цанхайн дүүрч хүндэрсэн тохиолдолд жирэмсэн хүн шиг харагддаг. Мөн биеийн хөл шагай  хэсэгт хуримтлагдаж хавагнуулна.

4     4.  Хоолны дуршил буурч , жин хасна
Байнга цатгалан мэдрэмж төрж юм идэх хүсэлгүй болдог. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хурах хам шинжтэй зэрэг илрэх магадлалтай
5.   Судас бүдүүрнэ.
Арьсны өнгөн хэсэгт аалзны тор шиг жижиг судаснууд тодорч харагдаж байвал элэгний асуудал үүссэний шинж . ихэвчлэн цээж гар хүзүү нүүрэн дээр тодордог.
6. Биеийн зарим хэсэгт хөхрөлт үүснэ
Элэг өвчилсөн үед бие дэхь уургийн ялгарал зогсох юм уу удааширдаг. Үүнээс шалтгаалж бие дээр хөхрөлт үүсдэг.
7. Шээс бараан өнгөтэй болно.
Шээсний өнгө ердийн байдлаас илүү бараан тухайлбал гүн улбар шаргал ,бор өнгөтэй гарна.
8. Арьс загатнах
Элэгний хорт бодис шүүх чавдар муудсанаас ихээр загатнадаг. Ялангуяа шөнийн цагаар загатнаа илүү ихэснэ.


No comments:

Post a Comment