Сургуулийн насны хүүхдүүд, залуучууд бөөрний архаг үрэвсэлт өвчнөөр өвдөх нь ихэсэж байна .



2009-2011 оны хооронд ’’Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэх’’ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 180 хүүхдэд үзлэг хийхэд, тэдгээрийн 46% шээсний ерөнхий шинжилгээ өөрчлөлттэй гарсан нь бөөрний өвчлөл, эмгэгийн тархалт сургуулийн насны хүүхдүүдийн дунд өндөр байгааг харуулж байна.
Мөн бөөрний өвчлөлөөр сүүлийн 10 жилийн дотор хөдөлмөрийн насны хүмүүст хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 1984 онд 30 хувь бөөрний архаг пиелонефриттэй байсан бол 2009 онд 34 хувь бөөрний үйл ажиллагааны дутагдалтай болж өөрчлөгдсөн байна Үүнээс үзэхэд бөөрний архаг үрэвсэл нь бөөрний дутагдал луу шилжин хүндэрч байгаа нь харагдаж байна
Бөөрний өвчлөл үүсгэх эрсдэлт хүчин зүйлс залуучуудын дунд хэр байгааг судалсан судалгаагаар
• Цусны даралт ихсэлт 33,2%
• Чихрийн шижин 4,2%
• Таргалалт 14,5%
• Архаг тамхидалт 16,3%
 • Хөдөлгөөний дутагдал 75,7%
• Давстай цайны хэрэглээ 81,9% зэрэг өндөр байна .
Мөн бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд  хоолойны ангина, шүдний өвчин, амьсгалын замын өвчин, ханиад томуугийн  үед нянгийн хор цусаар дамжин, бөөрний эдэд очин үрэвсэл үүсгэдэг . Иймээс эдгээр өвчнөөр өвдсөн үедээ бүрэн төгс эмчлүүлэх шаардлагатай. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс эмчилгээгээ тууштай үргэжлүүлэхгүй,  эмчилгээг тасалж, шинж тэмдэг дарах төдий эмчилгээ хийснээс бөөрний архаг үрэвсэл даамжирч, бөөрний дутагдалд хүрч байна.

Бөөрний архаг үрэвслийн үед нуруу бөөрөөр унжирч өвдөх, бүсэлхий, ууцаар хүйт оргих, чих дүнгэнэх, шуугих, тамирдах, толгой эргэж, даралт өндөрсөх, хавагнах, шээс үнэртэй гарах, өглөө босоход зовхи бүлцийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн бөөрний эмгэгийн үед шээсний гарц өөрчлөгдөж ихсэх, эсвэл багасах, үнэртэй шээх , хаванших шинж түгээмэл байдаг учраас зарим нэг бөөрний архаг үрэвсэлтэй тарган хүний  тодорхой хувь нь далд хаван буюу завсрын эдийн хаван байна.

Бөөрний архаг үрэвсэлт өвчнөөр өвдсөн үед юуны өмнө оношоо тодруулах буюу эмгэгийн хэлбэр, үе шатыг тогтоох, ЭХО-д бөөрөө харуулж бөөрний байдлыг үнэлэх хэрэгтэй. Үүний дараа эмгэгийн хэлбэр, үе шатанд тохирсон эмчилгээг стандартын дагуу эмч зөвлөнө. 
Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит, цистит зэргээр өвдсөн үед бусад эмчилгээтэй хавсарч, мөн дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж, цистон эмийг 3-6 сар уух шаардлагатай байдаг.
Цистон эм нь цэвэр ургамлын найрлагатай, мета анализын судалгаа хийгдсэн бүтээгдэхүүн Энэхүү эм 20 гаруй төрлийн эмийн ургамал агуулсан. Цистон нь нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант, шээс хөөх, булчин сулруулах , чулуу задлах үйлдэл үзүүлдэг. Дараах хүснэгтэнд цистоны ямар ургамлууд ямар үйлдэл үзүүлдэгийг тоймлон харуулсан байна.

+++ хүчтэй үйлдэлтэй  
++ дунд зэргийн хүчтэй үйлдэлтэй
+ сул  үйлдэлтэй
Цистоны гол найрлага болох эмийн ургамлуудыг танилцуулвал дараах ургамлууд орно.


Эм судлалын үйлдэл:
 Цистон бөөрний эмгэг үүсгэдэг E.coli  нянгийн салстанд бэхлэгдэх чадварыг дарангуйлж, нянгийн үржлийг саатуулж, үрэвслийг дарж, шээс хөөн хаван буулгаж, шээс дамжуулах замыг цэвэрлэж, гөлгөр булчингийн агчилыг тавиулж, ууц нурууны өвдөлт намдаана.
Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задлана.
Хэрэглэх заалт : 

·         Бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд болох пиелонефрит, циститийн эмчилгээнд
·         Архаг бөөрний үрэвсэлт өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор
·         Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн бөөрний үрэвсэлт өвчний эмчилгээнд
·    Бөөр, давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд, мөн дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ
Бөөрний өвчлөлөөр өвдөх эрсдэлтэй  хүмүүс цистонг хэрэглэнэ

  •     хүйтэн чийгтэй орчинд удаан хугацаагаар ажиллах
  •     доргионт багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах
  •     давс ихтэй  хоол хүнс байнга хэрэглэдэг
  •     хортой бодистой байнга харилцах ажил хийдэг
Хориглох заалт: Туйлын хориглох заалт үгүй.
Тун: 
Бөөр , шээсний замын цочмог халдварын үед бусад эмчилгээтэй хавсарч  2 шахмалаар өдөрт 2 удаа 1-2 сар ууж,  цаашид халдваргүй болтол 1 шахмалаар өдөрт 2 удаа 3 сараас доошгүй хугацаагаар ууна.
Бөөр шээсний замын архаг өвчнүүд болох цистит, пиелонефритийн үед 2 шахмалаар өдөрт 2 удаа 3-6 сар ууж хэрэглэнэ. 

Хүүхэд бөөр, шээсний замын өвчлөлийн үед 1шахмалаар өдөрт 2 удаа 3 сар хүртэлх хугацаагаар ууна.
Бөөр, давсганд чулуужих өвчин болон шээсээр давс ялгарах үед: 2 шахмалаар өдөрт 2 удаа ууна. Цаашид чулууг бүрэн гадагшлах хүртэл ууна.
Бөөр, давсагны чулуу авах хагалгааны дараа дахин чулуужихаас сэргийлэх зорилгоор: 1 шахмалаар өдөрт 2 удаа 2-3 сар ууна.  

Анхааруулга: Чулууны хэмжээ 1 см-аас том үед Цистоныг хэрэглэж болохгүй. Байнга шээс алддаг хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрнө.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Бусад эмтэй үл нийцэл: Мэдээлэгдээгүй
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш гурван жил
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд тусгалаах хамгаалагдсан, хуурай, тасалгааны хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар тавина. Хөргөгчинд хадгалж болохгүй.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Савлалт: Битүүмжилсэн саванд 60 шахмалаар савлагдсан.

3 comments:

  1. Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Миний нэр бол доктор Максвелл бол Билл Ротын ЭМНЭЛГИЙН мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд донороор амьд бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Аппын дугаар гэж юу вэ: +33751490980

    Хүндэтгэсэн
    ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ
    DR MAXWELL

    ReplyDelete
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete