Жирэмсэн үед түгээмэл тохиолддог шамбарам буюу цагаан мах эргэх

Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог эмгэг өөрчлөлтүүдийн нэг нь шамбрам юм. Геморрой буюу шамбарам жирэмсэний хугацаанд элбэг тохиолддог бөгөөд ялангуяа жирэмсний гурав дахь гурван сард илүүтэй илэрдэг.
    
    Шамбарам гэж юу вэ?
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын (хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн хэлбэржиж гадагшилах хэсэг) судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг.       
    Жирэмсэн үед яагаад шамбарам үүсдэг вэ?

Жирэмсэний явцад шамбарам үүсэх хэд хэдэн шалтгаан болон нөлөөлөх  хүчин зүйл байдаг.
  •      Ураг болон умай томрохын хирээр хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдэж        аарцгийн доод хэсгийн венийн судаснуудыг өргөсгөж цүлхэн үүсгэдэг
  •      Дааврын өөрчлөлт венийн судаснуудыг өргөсгөх шалтгаан болдог.
  •      Хүүхэд төрөх үед венийн судаснуудын дотоод даралт улам нэмэгддэг.
  •      Жирэмсний хугацаанд өтгөн хаталт элбэг тохиолдоно. Өтгөн хаталт нь шулуун гэдэсний даралт болон суналтыг нэмэгдүүлснээр геморрой үүсэх шалтгаан болдог. Зарим тохиолдолд төмрийн бэлдмэл ууж эхэлсэн үед өтгөн хаталт үүсдэг. 
Ямар зовиур илрэх вэ?

           -Хүндээр бие зассаны дараа цус гарах
          -Хошного орчмоор загатнах, хорсох 
          -Зангилаа урваж гарах
          -Суухад тав тухгүй болох 

       Жирэмсэн үеийн шамбрамын оношилгоо эмчилгээ
Дээрх шинж тэмдэгүүдтэй төстэй шинжүүд илэрвэл эмчид хандаж онош тодруулах хэрэгтэй.Жирэмсэн үеийн шамбрамын эмчилгээ ихэвчлэн дараах хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд:
  •         Шинж тэмдэгийг хөнгөвчлөх
  •         Хүнсэнд хэрэглэх ислэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлснээр өтгөн                   хаталтыг багасгаж геморройн венийн дотоод даралтыг багасгана.
  •        Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах

   
     Жирэмсэн үеийн шамбарамын эмчилгээ
     Шинж тэмдгийн эмчилгээ
  •              Гадна геморройн үед өдөрт гурваас дөрвөн удаа 10-15 минутын хугацаатайгаар    мөсөн жин тавих
  •            Өдөрт дөрвөөс таван удаа бүлээн баннд 20-30 минутын хугацаатайгаар суух
  •            Хүнсэнд хэрэглэх ислэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлэх
  •           Өтгөн хаталтын эсрэг арга хэмжээ авах . Хоол хүнсэндээ эслэг түлхүү хэрэглэх
  •           Загатналт болон үрэвсэлийг намдаах өтгөн гарахад хялбар болгох үйлчилгээтэй, тосон түрхлэг хэрэглэх. Үүнд Жирэмсний хугацаанд Himalaya Брендийн Пайлекс тосон түрхлэг хэрэглэж болно

         Шамбарамаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  •           Бүхэл үрийн хүнс хэрэглэх (үр тариа, самар, навчит ногоо)
  •          Цагаан мах гарсны дараа угаах (хүндэрснийхээ дараа халуун бүлээн шүршүүрээр шүршиж угааж байх ёстой) 
  •  Дасгал хөдөлгөөн хийх (хошного хумигч булчингаа чангалах буюу хошногын амсрыг умалзуулах дасгалыг хийх хэрэгтэй)
  •          Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх (алхах)
  •         Ажил амралтын дэглэм баримтлах
  •         Удаан хугацаанд суугаа ажил хийхгүй байх
  •          Жирэмсэн байх үедээ хошного, шулуун гэдэс орчмын массаж, булчингийн хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй.




No comments:

Post a Comment