Жирэмсэн үеийн өтгөн хаталт



Хоёр ба гурваас олон хоногоор өтгөн гарахгүй хатуу төлөвтэй удаан хугацаагаар дүлүүлэх дутуу гарах шинж тэмдэгийг өтгөн хаталт гэнэ.  
➤Өтгөн хаталт нь хэвлийгээр өвдөх, хэвлий орчим таагүй мэдрэмж төрөх, хоолны дуршил буурах, өтгөнөөр бие зассаны дараар дутуу гарсан мэт зэрэг зовиур үүсгэдэг. Харамсалтай нь өтгөн хаталт нь жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь тохиолддог байна.
➤Жирэмсэн үеийн өтгөн хаталтын шалтгаан.
Ерөнхийдөө сэтгэлийн түгшүүр, сэтгэлзүйн тавгүй байдал, хөдөлгөөний хомсдол , эслэг багатай хоолны хүнс хэрэглэх нь өтгөн хаталтыг үүсгэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өтгөн хатах нь гэдэсний булчинг сулруулдаг даавар багасах , хэвлий дэх ургийн хэмжээ томорсонтой холбоотойгоор үүсдэг.
Гэдэсний ханын булчингийн хөдөлгөөн буурах нь таны идсэн хоол хүнсний үлдэгдлийн биеэс гадагшлалтыг удаашруулж өгдөг.
Заримдаа төмрийн бэлдмэл нь өтгөн хатах шалтгаан болдог. Хэрэв та төмрийн бэлдмэл  нэмэлтээр авч байгаа бол хангалттай хэмжээний ус ууж байгаарай.
 Архаг өтгөн хаталт нь шамбарам өвчин үүсэх шалтгаан болдог.
Тиймээс та өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэвшүүлээрэй.
·        Өглөөний цайгаа тогтмол ууж байх
·        Өдөрт уух шингэний хэмжээ багадаа 2 л буюу 8аяга байна
·        Хангалттай унтаж амрах
·     Хоол хүнсэндээ тодорхой хэмжээний жимс, хүнсний ногоо, боловсруулаагүй үр тариа эслэгийг хэрэглэж байх
·        Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг доод тал нь 30 минут хийх зэргийг өдөр бүр хэвшүүлээрэй. 


Жирэмсэн ээж таньд эрүүл энхийг хүсье

No comments:

Post a Comment