Хүүхэд сүүн хоололтоос гарч махан хоолонд орох үеээс
хүүхдийн хоол боловсруулах замын хэвийн эсэх нь үл мэдэгдэх асуулдууд тулгар ч
гарч ирдэг энэхүү асуудлуудаар эцэг
эрчүүд маань хаана хандахаа мэдэхгүй заримдаа ихээхэн төвөгтэй байдаг. Тэрхүү
асуудлуудаас та бүхэндээ хүүхдийн амнаас ямар ямар шалтгааны улмаас өмхий
үнэртдэг, хаана хандах талаар мэдээлэл өгье
Амны
хөндийн ариун цэвэр хангалтгүй байх нь амнаас эвгүй үнэр үнэртэх дийлэнх (90%) шалтгаан болдог.
Нэгдүгээрт сургуулийн бага насны хүүхэд шүдээ угааж чадахгүй. Амны хөндийд байх хэвийн, ашигтай нянгууд нь хоолны үлдэгдлийг задалснаар эвгүй үнэр бий болдог. Шүд хорхойтох өвчин, шүдний чулуу зэрэг нь амны эвгүй үнэр гарах үндсэн шалтгаан юм.
Амнаас эвгүй үнэр гарах шалтгааныг олохын тулд эхлээд шүдний эмчид хандах хэрэгтэй.
Өглөө оройдоо шүдээ заавал фтортой оогоор угааж, шүдний чигчлүүр, утсаар цэвэрлэж байх (хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй), шүдний сойзыг 3 сар тутам солих шаардлагатай.
Нэгдүгээрт сургуулийн бага насны хүүхэд шүдээ угааж чадахгүй. Амны хөндийд байх хэвийн, ашигтай нянгууд нь хоолны үлдэгдлийг задалснаар эвгүй үнэр бий болдог. Шүд хорхойтох өвчин, шүдний чулуу зэрэг нь амны эвгүй үнэр гарах үндсэн шалтгаан юм.
Амнаас эвгүй үнэр гарах шалтгааныг олохын тулд эхлээд шүдний эмчид хандах хэрэгтэй.
Өглөө оройдоо шүдээ заавал фтортой оогоор угааж, шүдний чигчлүүр, утсаар цэвэрлэж байх (хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй), шүдний сойзыг 3 сар тутам солих шаардлагатай.
Амны
хуурайшилт
Шүлс нь амны хөндийг цэвэрлэж эвгүй үнэрийг
арилгаж байх үүрэгтэй гэдгийг “Хөхүүл хүүхдийн шүлс гоожих нь ямар нэг өвчний
шинж тэмдэг үү?” зөвлөгөөнөөс та бүхэн мэддэг болсон билээ. Тэгвэл
унтаж байхад шүлс ялгаралт багасаж ам хуурайшдаг. Ялангуяа амаа ангайж унтдаг
хүүхдүүдийн хувьд ам хуурайших нь бүр ч илүү гэдэг нь ойлгомжтой. Ийм үед
амнаас эвгүй үнэр үнэртэх нь элбэг. Хамрын мах томрох нь амаараа амьсгалах
үндсэн шалтгаан гэдгийг бид сайн мэдэх ба зарим нэг эмийн бодис амны салстыг
хуурайшуулах үйлдэлтэй (харшлын эсрэг эмүүд, хамрын дусаалгууд г.м) гэдгийг
санах хэрэгтэй. Түүнчлэн хуруугаа хөхөх нь ам хуурайших нэг шалтгаан болдог.
Гүйлсэн
булчирхайн үрэвсэл
Утасны
гэрэл юмуу гар чийдэн тусгаад хүүхдийнхээ гүйлсэн булчирхайг ямар харагдаж
байгааг шалгаад үзэхэд гэмгүй. Эрүүл гүйлсэн булчирхай цайвар ягаан өнгөтэй
ямар нэг толбогүй байдаг. Тэгвэл үрэвссэн гүйлсэн буйлчирхай улайсан, хавдаж
хавагнасан, идээ татсан байх бөгөөд маш эвгүй үнэртэй болсон байдаг. Гүйлсэн
булчирхайд агуулагдах халдварт нян бактери нь хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах
шалтгаан болно. Хэрэв гүйлсэн булчирхай үрэвссэн бол яаралтай хүүхдийн эмчид
үзүүлж антибиотик
эмчилгээ бичүүлж авах нь зүйтэй. Мөн гүйлсэн
булчирхай удаа дараа өвдсөнөөс үүдэн хүүхдийн гүйлсэн булчирхай томор ч үлддэг
бөгөөд амаа тогтмол угаахгүй бол үнэр орж хэдий эдгэрсэн ч амнаас өглөөд эвгүй
үнэр үнэртэх шалтгаан болдог байна.
Өвлийн улирал болсонтой холбогдуулан аав ээжүүд
хүүхдийнхээ дархлааг дэмжих зорилгоор сонгино, сармис, их хэрэглэдэг мөн халуун ногоо идсэний дараа амнаас эвгүй үнэр их гарна.
Эдгээр хүнсний ногоонуудыг идэхэд хоол боловсруулах замаас цусанд шимэгдэж уушгинд очсоноор амьсгал эвгүй үнэртэй болдог. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд үнэр ходоодноос биш уушгинаас бас гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.Мөн хүүхдийн улаан хоолой гүрвэлзэх хөдөлгөөн сулаас үүдэн дээрх эрхтний нугалууруудад өнгөр тогтон эвгүй үнэр гарах, хүнд хоололтоос үүдэн ходоодны хоол боловсруулах үйл байнгийн саатаснаас амнаас өглөөд эвгүй үнэр гарч болно.
Эдгээр хүнсний ногоонуудыг идэхэд хоол боловсруулах замаас цусанд шимэгдэж уушгинд очсоноор амьсгал эвгүй үнэртэй болдог. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд үнэр ходоодноос биш уушгинаас бас гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.Мөн хүүхдийн улаан хоолой гүрвэлзэх хөдөлгөөн сулаас үүдэн дээрх эрхтний нугалууруудад өнгөр тогтон эвгүй үнэр гарах, хүнд хоололтоос үүдэн ходоодны хоол боловсруулах үйл байнгийн саатаснаас амнаас өглөөд эвгүй үнэр гарч болно.
Антибиотик болон бусад эмэн эмчилгээ :
Өвөлтэй зэрэгцэн бага насны хүүхдүүд ханиад томуугаар
өвдөх нь ихэсдэг. Тэгвэл ханиаданд нийтлэг хэрэглэдэг антибиотик нь өвчин
үүсгэгч нянг усгахаас гадна ашигт бактерыг устгадаг. Ашигт бактер нь хоолыг
баас болж гарах дамжлаг бүрт хоолноос ашигт амийн дэмийг биед шингээх, баасыг
шингээх хэлбэршүүлэх зэрэг чухал үүрэгтэй. Энэхүү бактерын тутмагшлаас үүдэн
хоолны шингээц алдагдан
Sinus
Infection буюу хоншоорын дайвар хөндийн үрэвсэл
Танай
хүүхдэд сүүлийн үед хоолой нь өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг ажиглагдсан уу?
Тийм бол энэ нь хоншоорын дайвар хөндийн үрэвсэл байж магадгүй. Хоншоорын /хамрын/ дайвар хөндийн үрэвсэл нь хамрын хөндий
болон залгиур орчимын үрэвсэл ба халдвараас шалтгаалан үрэвсдэг бөгөөд хүүхдийн
залгиур орчим бол нян бактери хуримтлагдахад таатай орчин юм.
Онцлох шинж ?Амнаас
өмхий үнэртэх бөгөөд энэ нь шүдээ хэчнээн
угаасан ч арилахгүй байх. Хэрэв хоншоорын дайвар хөндийн үрэвсэл гэж сэжиглэж
эхэлсэн (хоолой хүчтэй өвдөх, хамар битүүрэх, нус гоожих / нус нь идээтэй өтгөн үнэртэй байж болно/ )
эмчид яаралтай очиж үзүүлэх нь зүйтэй.
Гаднын биет
Энэ
тухай та анх удаа дуулж байж болох юм. Гэвч энэ нь тийм ч ховор бус тохиолдох
шалтгаан юм. Хүүхдийн тань амны эвгүй үнэр түүний хамрын хөндийд байх ямар нэг
гаднын биетээс шалтгаалж
байж болзошгүй. Хүүхэд бол сониучхан амьтан. Тэд хамарлуугаа хөөсөнцөр, шош,
вандуй, хоол хүнсний зүйл ер нь юу ч чихсэн байж болзошгүй.
Хүүхдийн
эмч Dr. William Sears хүүхдийн хамрын хөндийд ямар нэг зүйл ороод
гарахгүй гацсан байгаа бол үнэр орж эвгүй үнэртдэг болохыг анхааруулж байна.
Хэрэв дээрхийн адил шүдээ угаасан ч амнаас гарах эвгүй үнэр нь арилахгүй байгаа
бол хамар хоолойн эмчид очиж хамрын хөндийд ямар нэг зүйл тээгэлсэн байгаа
эсэхийг шалгуулж үзэх нь зүйтэй.
Бусад :
Чихрийн
шижингийн нэг илрэл нь амнаас ацетон үнэртэх явдал байж болно. Түүнчлэн амнаас
шивтэр үнэртэх нь бөөрний дутагдлын, харин аммиак бол элэгний дутагдлын шинж
байж болзошгүй.
Эмчилгээ :
Хүүхэд сэргэлэн гүйж байгаа үед амнаас эвгүй үнэр гарч байгаа бол та нэр санаа зоволтгүй шингэн зүйл сайн уулгаарай.Харин хүүхдийн бие илт улбагар хоолонд муу бол яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Та гэрээр дараах аргийг авч болно.
1. Хүүхдэд тогтмол шингэн зүйл өгөх
2. Хүүхдийн шүд цоорсон бол шүдний эмчид үзүүлэх
3. Амыг тогтмол өглөө, оройд угааж хэвшүүлэх
4. Аман дотор идээт буглаа, салстад тууралт тогтмол гардаг
бол хүүхдийн дархлааг дэмжих
Кофлет хүлхмэл ургамлын нийлмэл найрлагатай бөгөөд нянгийн эсрэг халдваргүйжүүлэх нөлөө үзүүлснээр амны хөндийг ариутгана. Эмгэг төрүүлэгч нянг устгаснаар амны эвгүй үнэрийг арилгана. Хүүхдэд өгөхөд хор нөлөөгүй.
5. Хүүхдийг хооллосны дараа дааруулахгүй байх
6. Шингэц сайтай ногоогоор баялаг хоол хүнс өгөх
7. Хуруугаа хөхдөг хүүхдийн хуруунд түрхдэг гашуун
муухай амттай зориулалтын түрхлэг хэрэглэх
8. Гүйлсэн булчирхай томролттой бол хүүхдийг хоолойгоо орой
бүр зайлдаг болгож хэвшүүлэх /Гүйлсэн булчирхайн томролттой хүүхдийн хоолой
байнгын өвдөх гээд байдаг бөгөөд хоолой их өвддөг хүүхэд зүрх, үе мөч, бөөрний
өвчлөлтэй болох хандлагатай/
9. Хэрвээ хүүхэд хоолойгоо зайлдаггүй бол ургамлын гаралтай халдваргүйжүүлэх
хүлхмэл хөлхүүлэх зэрэг энгийн арга хэмжээг авч болно.
No comments:
Post a Comment