ХАНИАЛГА "НАМ ДАРАХ" ШИЛДЭГ АРГУУД

Нэгэнт ханиад зооглосон л бол бид хамаг эрч хүчээ алдаж, эм тан хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Үнэтэй хүчтэй эм ууж бие эрхтэн, мөнгөө үрэхээсээ өмнө анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ ханиадыг гэрийн нөхцөлд гар доорх материар хэрхэн эмчлэх аргыг хүргэх гэж байна.
1. Байцаа, зөгийн балаар эмчлэх нь
Байцааны жигнэж зөөлрүүлсэн далбагар навчин дээр цайны халбага зөгийн бал, чимх давс хоёрыг ижил хэмжээтэй хольж түрхээд цээжин дээрээ тавина. Гэхдээ зүрхэн тушаа тавьж болохгүйг анхаараарай. Ингээд 15 мин орчимтой тавьсныхаа дараа байцаагаа авна. Байцааг авахад бидний бэлдсэн түрхлэг хэдийн арьсанд шингэчихсэн байх болно. Энэхүү арга нь цэр ховхлох, цээж хэржигнэх шинж тэмдгүүдийг намдаадаг ач тустай.

                            2. Цагаан гаа, зөгийн балаар эмчлэх нь
Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн  эмчилгээнд хэрэглэж ирсэн. Зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай.
Хэрэглэх заавар: Хотта халуун ундааг хоосон аяганд хийгээд
дээрээс нь 200мл ус хийж сайтар хутгаж ууна.

3. Цагаан гаатай сүү
250 млл сүүнд хумсны толионы 4 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй цагаан гааг хийгээд буцалгана. Үүнийгээ унтахынхаа өмнө уувал илүү үр дүнтэй.


4. Ханиалга дарах “галт” сүү
 10 ш сонгиныг дөрвөлжин хэрчээд, 1 хумс сармис жижиглэнэ. Дээрээс нь 500 мл сүү хийж сонгино, сармисаа зөөлөртөл нь буцалгаарай. Сүүн дээрээ гаа, зөгийн бал нэмнэ. 1 цаг хандлаад шүүнэ. Өдөрт хэд хэдэн удаа 1 х.х-аар ууна.
 
5. Гадилтай зөгийн балтай сүү
2 гадил нухаад 200 мл халуун ус хийж 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн балаар амтална. Бүлээнээр нь ууна.






No comments:

Post a Comment