Батга гэж юу вэ? Батга гарах шалтгаан? Эмчилгээ


Батга гэдэг нь шар үсний хүүдийн үрэвсэл бөгөөд нэг ёсондоо бидний биеийг бүхэлд хучиж байрладаг шар үс нь арьснаас ил гаран ургах нүх сүвтэй бөгөөд тухайн нүх сүвэнд шар үсийг ургахад шаардлагтай тэжээлийн бодисноос гадна, арьсыг чийгшүүлж хамгаалах зориулттай тосны уутанцартай. Энэхүү хэсгээс байнгийн тос ялгарч байдаг энэхүү нүхний амсар нь зарим нэр шалтгааны улмаас бөглөршиж үрэвсэхийг бид нар батгаших өвчин гэж нэрлэнэ
Батганы төрөл :

Булгарис : Мөн "энгийн батга" гэж нэрлэгддэг ба дотор нь цагаан толгойт, хар толгойт батга гэж ангилдаг.  Эдгээр нь үхсэн арьсны эсүүд, үсний уутанцар бөглөрсөнөөс үүсдэг. Британийн судлаачид энгийн батга нь батгашилтийн 80 хувийг эзэлдэг гэсэн байдаг.

Гормоны батга: Эмэгтэй, өсвөр насныхан гормоны батгад маш мэдрэмтгий байдаг бөгөөд гармоны илүүдэл нь нүүрний тосны илүүдлийг өдөөдөг. Энэ төрлийн батга нь дааврын хэлбэлзлээс үүдэн улам дорддог тул зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой цэгүүдэд батга нь улам ихэсдэг.

Үрэвслийн батга:
-               -           Гүвдрүүт
-         Идээт 
гэж ангилагдахаас гадна цагаан толгой, хар толгой хавсарсан улаан өнгийн овойлт ба идээт үрэвсэл юм. Ийм төрлийн батганд тодорхой шалтгаан байдаггүй бөгөөд ихэвчлэн удамшил болон хэт эмзэг арьсны суурин дээр тосны булчирхайн идэвхжилтэй байх нь элбэг байдаг. Байнгын үрэвслийн батгыг дерматологичоор эмчлүүлэх шаардлагтай.

Цистик батга:
  •      Цэврүүт
  •     Зангилаат гэж
Хамгийн хүнд хэлбэрийн батга, цистик батга нь дерматологийн эмчийн заавраар, хатуу эмчилгээний жор барих эмчлэх шаардлагтэй. Лангуун дээрх хамгийн сайн батгатай бүтээгдэхүүн ч дарж чадахгүй байх нь элбэг.Бүх төрлийн батга нь сорви үүсгэдэг боловч Цистийн батга нь илүү гүн шарх сорвти үүсгэдэг онцлогтой.

Батганд хоол хүнс нөлөөлдөг үү?
Батга үүсгэдэг хоол хүнс байдаг уу эсвэл хуучин зууны үлгэр үү? гэдэг хариултанд


Нью-Жерси мужийн Морристаун дахь батга эмчлэх, судлалын төвийн эмч, дерматологич Хилари Болдуин хэлэхдээ : хариулт нь тийм ч хялбар биш юм. " Хоол хүнс батга үүсгэдэг гэсэн тодорхой судалгаа байхгүй.
2017 оны 2000 батгатай хүн агуулсан  судалгаагаар гликемийн өндөр индекс агуулсан хоол хүнс буюу төмс, гоймон, талх, цагаан будаа, чихэр ялангуяа резинин чихэр , цагаан хоол нь үүсэлтэнд шууд 50% нөлөөлж болно гэсэн судалгаа байгаагаас өөр батлагдсан судалгаа алга байна . Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, шар сүүний уургийн нэмэлт тэжээлүүд нь арьсанд дээр гарсан батганы эдгэрэлтэд муугаар нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн байна"гэж АНУ арьс судлалын сэтгүүл дээр хэвлэгдсэн байна.
Тиймээс хэт их чихэр идэх нь батга гарах шалтгаан болдог. Та дуртай амттангаа багасгахыг хүсэхгүй байж магадгүй, гэхдээ та батга арилгах аргууд туршиж үзээд батга арилгахгүй байгаа бол  хоолныхоо дэглэмд анхаараад үзээрэй.

Батганы бусад шалтгаанууд
Дээр дурдсанчлан удамшил нь батга гарахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Аав ээж 2-ын аль нэг нь батга гардаг бол таны нүүрэн дээр батга гарах магадлал 30%, хэрвээ 2уулаа батга гардаг бол таны нүүрэнд батга гарах магадлал 50%-аас дээш  байна.


Батганаас салах хамгийн сайн арга бол юунаас болж үүсч байгааг олж мэдэх, мөн энэ асуудлыг шийдэх явдал юм. Энэ нь ялангуяа цистийн батгатай өвчтнүүдийн хувьд уг суурийг олох нь зөв :
Батга нь маш олон төрлийн шалтгааны улмаас гардаг бөгөөд дийлэнх тохиолддог шалтгааныг, арилгах арга замтайн бичье:

       1.    Гармоны шалтгаант : Энэ төрлийн батга нь тодорхой хэлбэлзэлтэй байх нь элбэг. Үүнд:
Өсвөр нас : Дух эрүүгээр жижиг цагаан, хар батга маягаар үзэгдэнэ.
Эмэгтэйчүүд: Сарын тэмдэг үзэгдэх дөхөхөд эрүү дор, хүзүүгээр гарна.
Эрчүүдийн хувьд нойр дутуугаас эрүү, хүзүүгээр гарах нь элбэг ийм төрлийн батганд заавал гармон зүгшрүүлэх эмчилгээг батганы үндсэн эмчилгээтэй хавсруулан хэрэглэх шаардлагтай юм.

    2.   Хоол боловсруулах өвчлөлийн шалтгаант : Нүүрний нимгэн, зөөлөн арьстай хэсгээр гарна. Ийм батгашилтын үед үндсэн шалтгааныг эмчлэх зайлшгүй шаардлагтай жш нь хэрвээ ходоодны хеликобактерын шалтгаант бол бактерын эсрэг эмчилгээг үндсэн батганы эмчилгээн дээр хавсруулах хэрэгтэй
   3.    Удамшил : Энэ төрлийн батга нь тогтмол нэг хэв шинжтэй гардаг хацарны хонхойрхой, эрүү, духан дээр гардаг бол байнга л тэндээ ядрах, тостой хоол идэх зэрэгт гарсаар л байдаг. Ийм батгашилтын үед амьдралын зөв дэглэм барих нь илүү хэрэгтэй байдаг.

Бусад шалтгаан :
     4.    Дутуу цэвэрлэгээ
   5. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн энэ төрлийн шалтгаан нь амархан арилдаг бөгөөд үйлчилж байгаа хүчин зүйлийг зогсооход л батга арилна.

Батга хэрхэн хурдан арилгах вэ"Батганаас хэрхэн хурдан салах вэ" гэсэн Google хайлтыг хийхээс илүү Хэрхэн арьсыг сайн цэвэрлэх вэ? гэдэг хайлт хийхийг зөвлөж байна.
Батганы эмчил

      1.    Угаах :
Аливаа арьсны цэвэрлэгээнд ялангуяа таны нүүрэн дээр батга гардаг бол
таны зайлшгүй хийх зүйл нүүрээ угаах : Гэвч нүүрээ тогтмол савандаж угаах нь батга арилгахад хангалтгүй. Батга арилгах хамгийн сайн нүүр угаагч нь тос, шороог арилгахад үр дүнтэй боловч арьсыг хэт их чийгшүүлэхгүйгээр тогтмол угаах нь эсрэгээрээ арьсыг гэмтээх эрсдэлтэй.
Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол  салицилийн хүчил ба / эсвэл бензойл хэт исэл агуулсан бүтээгдэхүүнийг  зөөлөн, зөөлрүүлэгч цэвэрлэх аргатай хавсруулан хэрэглээрэй.

     2.    Чийгшүүлэлт :

Зарим хүмүүс нүүрэндээ ямар нэгэн зүйл түрхэхээс зайлсхийх нь батга хурдан арилгахад тусалдаг гэж үздэг ч энэ бол буруу ойлголт юм. Арьсаа чийгшүүлж чадахгүй байгаа нь хэт хуурайшилтанд хүргэх бөгөөд энэ нь илүүдэл тос үйлдвэрлэхэд хүргэдэг. Батга мэдрэмтгий арьсанд зориулагдсан тосгүй чийгшүүлэгч тосоор арьсаа чийгшүүлж байх нь цэвэр арьсанд хүрэх чухал алхам юм.

     3.    Гуужуулах:

Хэт хүчтэй гуужуулагч нь арьсны үрэвслийг сэдрээх эрсдэлтэй боловч дан гуужуулагч ашиглахгүйгээр арьсыг гүйцэд цэвэрлэнэ гэдэг тохиромжгүй юм. Тиймээс хөнгөн зөөлөн цэвэрлэгч хэрэглэж арьсны нүр сүвээ нээгээрэй.

     4.    Амьдралын хэв маяг
Шарсан хоол батга гаралтанд нөлөө үзүүлдэг нь батлагдаагүй боловч харин нойр дутуу явах нь дархлааг сулруулж батганы шарх эдгэрэлтэнд сөрөг нөлөөтэй байдаг байна.

     5.    Тосон цэвэрлэгээ
Хэт хуурай арьстай л биш бол тосон суурьтай цэвэрлэгээг сардаа нэгээс илүү хийгээд дэмий юм.

     6.    Тоник
Арьс арчилгааны нэн чухал зүйл бол тоник . Тоник нь угаагаад арилаагүй бохирдлыг арилгахаас гадна. Арьсыг сайтар чийгшүүлж өгдөг байх нь

     7.    Бактерын эсрэг үйлчилгээ
За тэгээд хамгийн чухал нь арьсыг дан ганц гаднаас цэвэрлээд үр дүнгүй бөгөөд дотроос батганы бактерыг үхүүлэх, дархлаа дэмжих, арьсны өнгө сэргээж батганы сорви арилгах эмчилгээг авах нь зүйтэй. Тиймээс та ХИМАЛАЙ компанийн Пурим эмийг хэрэглээд үзээрэй. Пурим нь батга гаралтыг багасгаж шарх эдгэрэлтийг дэмжинэ.


No comments:

Post a Comment