Үрчлээс арилгах үр дүнтэй 7 дасгал



Үрчлээ бол бүсгүйчүүдийн хамгийн санаа зовоодог асуудал. Үүнийг шийдэх хамгийн эрүүл, аюулгүй аргыг танилцуулъя. 

Дасгал хийснээр дух, зовхины доод тал, уруул, шанаа хэсгийн арьсны үрчлээ багасаж залуу, эрч хүчтэй харагдахад тусална. Хамтдаа хийцгээе💪💪💪
Дасгал 1. 
Уг дасгал нь духны арьс чангална. 
  • Зурагт үзүүлсний дагуу гарын хуруунуудыг духан дээр тавина. 
  • Гайхсан харцаар хөмсөгөө дээш, доош буулгана. 
  • дасгал хийх явцад ямар ч үрчлээ үүсээгүй байх ёстойг анхаараарай. 
  • 10 удаа давтаарай. 
Дасгал 2.
Нүдний эргэн тойронд үрчлээ үүсэхээс сэргийлнэ. 
2 Нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо нэгэн чиглэлд хөдөлгөнө. Дасгал хийх явцад эрүү хөдлөхгүйг анхаараарай. Зөвхөн таны нүд хөдлөх ёстой. Дээрхи дасгалыг нэг чиглэлд 5 удаа хийгээрэй. 
Дасгал 3

Амаа “O” үсгийн хэлбэртэй ангайлгаарай. Та “O” үсгийн дууг чангаар дуудаж 10 удаа давтаарай. 
Дасгал 4. 
Энэ дасгалын тусламжтайгаар хацар орчмын үрчлээ арилгах боломжтой. 
  • Уруулаа жимийнэ 
  • хуруугаараа уруулныхаа 2 талд дарж чихрүү чиглэлтэй татна. 
  • Үндсэн байрлалдаа буцах 
  • Дасгалаа 10 удаа хйигээрэй
Дасгал 5 
Уг дасгал хийснээр давхар эрүүг арилгах, хүзүү орчмын арьсны үрчлээ багасгах тустай.
  • Хэлээ дээш нь гаргаад, 
  • Толгойгоо хагасаар нь эргүүлээд дараа нь баруун тийш эргэ.
  • Эрүүгээ дээшээ өргө. 10 секундын турш барь.
  • Дараа нь үндсэн байрлал руу буцаж нэг хөдөлгөөнийг нөгөө чиглэлд давтана.
  • Энэ дасгалыг чиглэл бүрт 5 удаа давтана.
Дасгал 6 
Амаа ангайлган уруулаараа шүдээ далдална, ингээд 10 сек турш барина. Дээрхи дасгалыг 15 удаа давтаарай. 
Дасгал 7 
Духан дээрхи үрчлээ арилгахад тустай. 
  • Толгой дээрээ 2 гараа зөрүүлэн тавиад бага зэрэг хойш нь татна 
  • Уруулаа O хэлбэртэй болгон, доошоо харна Энэ байрлалд 10 секунд бариараа. 
Дасгал хийхээс гадна өдөр тутамдаа чийгшүүлэх витамин , тос түрхэх нь үрчлээ арилгахад нэн тустай. Танд Англи улсын NaturesAid үйлдвэрийн витамин Е-г зөвлөж байна. 

No comments:

Post a Comment