Ам бол Халдварын үүд !!! Гүйлсэн булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Ямар үед Мэс засал хийх вэ? Хориглох заалт.


Гүйлсэн булчирхайн үрэвсэл (ангина) бол нийт хүн ам, ялангуяа сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдүүд нэлээд элбэг өвчилдөг, сэдрэлт ихтэй, ужиг явцтай учраас зүрх үе мөч зэрэг эрхтэн системийг өвчлүүлж хүндрэх нь цөөнгүй, эмч нарын анхаарал татсан өвчний нэг юм.
Манайхан гүйлсэн булчирхайн үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.
Өвчин үүсгэгч :
·         Бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн),
·         Вирүс
·         Мөөгөнцөр
Дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Халдварыг гадна, дотно хэлбэрээр авч болно.

Гадна : Өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг.
·         Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана.
Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь
·         Цоорсон шүд : бага насны хүүхдэд энэ нь дийлэнх шалтгааныг эзлэнэ
·         Өвчтэй буйл
·         Дархлаа муудах
·         Гүйлсэн булчирхайн механик гэмтэл
Нөлөөлөх хүчин зүйл:
·         Архи, тамхи зэрэг хорт зуршил
·         Хэт даарах, халах
·         Дархлаа сулрах
·         Агаарын бохирдол ялангуяа тоосжилт
Архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерүүд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ.
Явц
Хүний биед нэвтэрсэн бактериүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд үүрлэнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг.
Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч
·         Улайлттай (гадаргуун) ангина,
·         Цулцангаар тархсан идээт (гүн)
·         Хонхлойт (бүр гүн) гэж ангилдаг.
Үр дагавар
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь
·         Зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл,
·     Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болж болзошгүй байдаг.
 Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдөөд эхэлвэл үений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй
·         Бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг 80 гаруй өвчни хүндрэлүүд үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай.
Шинж тэмдэг
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хурцаар эхэлдэг.
·         Ингэхдээ хоолой гэнэт хатаж, сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хүчтэй өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм залгихад ч хэцүү болно.
·         Халуурах шинж илэрэн. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна.
·  Бие сулран эвгүйрхэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж томроно.
·         Хэрэв толь аваад шагайж харвал гүйлсэн булчирхай улайсан, томорсон байна.
·   Гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед шар өнгийн идээ, цэврүүгээр
бүрхэгдсэн харагдана. Өвчин 3-7 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гаралгүй явагдвал өвчин арилсан ч халууралт удаанаар үргэлжилдэг.

Оношлогоо
Гүйлсэн булчирхайн үрэвсэл байж болзошгүй үед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүндрэл үүсгэдэг ноцтой өвчин тул оношийг цаг алдалгүй зөв тавих нь чухал.
Заримдаа ангиныг сахуу гэдэг өөр нэг хүнд өвчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хүний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.

Эмчилгээ : Хоолойн өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй-Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй.
Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно.
1.    Антибиотик эмчилгээ: Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэнэ. Антибиотикыг зөвхөн эмчийн заавраар антибиотик мэдрэг чанарыг үзүүлж байж антибиотикийн курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгүй.
2.    Дархлаа дэмжих : Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ.

Бага насны хүүхдэд дархлаа дэмжих зорилгоор Цэвэр ургамлын гаралтай СЕПТИЛИН эмийг хэрэглээрэй.
3.    Хоолой зайлах: Үе үе (өдөрт 6 хүртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бүлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бүр байдаг. Мөн түүнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлүүд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.

Хэрэв таны хүүхэд хоолойгоо зайлж чададгүй дургүй бол Кофлет хүлхмэл хөлхүүлж хоолойг нь ариутгаарай. Кофлет хүлхмэл амны хөндийг ариутгаж хоолой өвдөх зовуурыг арилгахаас гадна. Өвчлөлийн давтамжийг бууруулж хоолой боох зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.

Ямар үед гүйлсэн булчирхай авах мэс засалд орох шаардлагатай вэ?
Гүйлсэн булчирхайн мэс заслыг тодорхой заалтаар авдаг. Харьцангуй болон туйлын заалт гэж байдаг.
Туйлын заалтад : /Мэс заслаас өөр эмчилгээ байхгүй байх/
·         Залгиурын халдвар олон дахих
·         Гүйлсэн булчирхай үрэвсэж залгиурт буглаа үүсэх
·         Тагнайн гүйлсний томролттой байх, хоруу явцтай үрэвслийн хэлбэр олон тохиолддог үед зайлшгүй мэс засал хийнэ.
·         Хэт том гүйлсэн булчирхайтайгаас хоолой бачуурах шинж илэрдэг

Харьцангуй заалт:
·         Залгиурын нянгийн шинжилгээнд хоолойн ангины гол үүсгэгч болох стрептококк илрэх
·         Аманд муухай амт амтагдах, амнаас эвгүй үнэр гарах
·  Зүрх судасны эмгэг, бусад эрхтэн системийн эмгэгүүдийн үед мэс засалд бэлтгэдэг.  
Мөн гүйлсэн булчирхайн үрэвслийн дахилтаар нь сүүлийн нэг жилийн дотор 7 буюу түүнээс дээш тохиолдол, сүүлийн 2 жил дараалан 5 буюу түүнээс дээш тохиолдол, сүүлийн 3 жил дараалан 3 буюу түүнээс дээш тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.

Мэс засал эмчилгээг ямар үед хийхгүй вэ?
·         Цусны гемоглобины түвшин 10г/л-ээс бага буюу цус багадалт,
·         Гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл
·         Амьсгалын дээд замын халдвар, уруул тагнай сэтэрхийтэй хүүхэд
·         Цусны эмгэгүүд, бусад эрхтэн системийн өвчний сэдрэлийн үе, цус шингэлэх эм хэрэглэж байгаа болон сарын тэмдэгийн үед,
·         Уналт таталтын эмгэгтэй,
·         50-с дээш насанд тус тус мэс заслыг хийхийг хориглодог.
·         5-аас доош насны хүүхэд



Ам бол Халдварын үүд гэдгийг маш сайтар ойлгон ойр дотны хүмүүсээ АРХАГ ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС хамгаалаарай!!!
Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар

No comments:

Post a Comment