72 цагийн эмийг олон удаа ууж болохгүй

72 цагийн эм нь левоноргестрел дааврыг өндөр тунгаар агуулсан жирэмслэлтээс хамгаалах үйлдэлтэй ууж хэрэглэдэг дааврын бэлдмэл. Энэ эм нь  өндгөн эс гадагшлахыг зогсоож, умайн дотор хананд хатингаршил үүсгэж үр тогтолтыг саатуулдаг эм.  Эмч мэргэжилтэнгүүд 72 цагийн эмийг 6 сардаа 1 л удаа уухыг зөвлөдөг бөгөөд олон уух нь аюултай гэж үздэг байна.

Учир нь энэ эмийг олон удаа уухад таны дааврын тогтолцоог өөрчилснөөр таны толгойн үснээс эхлээд хөлийн үзүүр хүртэл жижиг, том янз бүрийн өөрчлөлтийг таны бие махбодид үүсгэдэг.
 72 цагийн эмийг уусан эхний хэдэн хоногт дотор муухайрах,  бөөлжис хүрэх, хөх чинэрэх, биеийн жин, бэлгийн дуршил өөрчлөгдөх, үтрээнээс бага зэргийн цус гарах, толгой өвдөх, ядрах, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болохоос гадна сарын тэмдгийн хямралыг үүсгэдэг.
Үүнд:
-Сарын тэмдэг хэт эрт, эсвэл хэт удаж байж ирэх.
-Сарын тэмдэг хэт их ирэх, эсвэл бүр маш бага ирэх.
-Сарын тэмдэг сард олон удаа ирэх.
-Сарын тэмдэг өвдөлттэй ирэх.
Мөн 72 цагийн эмийг олон удаа уугаад танд дээрх сарын тэмдгийн хямралууд үүссэн бол эвэкер эмийг 1-2 сарын турш ууж, дааврын хямралаа засаж, өөртөө анхаарал тавиарай. Эвэкерт агуулагдах эмийн ургамлууд нь эстроген төст үйлдэл үзүүлж, таны өндгөн эсийн боловсролтыг дэмжин, сарын тэмдгийн мөчлөгийг хэвийн болгоно.
72 цагийн  эмийг дараах хүмүүс ууж болохгүй
1.    Жирэмсэн болон хөхүүл эх
2.    Элэг цөсний эмгэгтэй хүмүүс
3.    Жирэмсэн байхдаа шарласан, загатнаа үүсэж байсан эхчүүд
4.    Чихрийн шижинтэй хүмүүс
5.    Зүрх судасны хүнд өвчинтэй хүмүүс
6.    Тархинд цус харваж байсан хүмүүс
7.    Хорт хавдартай хүмүүс






No comments:

Post a Comment