Та эмнэлэгт
хэвтэн бөөрний цочмог, архаг үрэвсэлт өвчнүүдийг хүчтэй эм тариагаар эмчийн
хяналтан дор эмчлүүлж, таны бие одоо тэнхэрч эмнэлгээс гарсан ч таны бөөр бүрэн эрүүл
болсон гэсэн үг бишээ. Иймээс эмнэлгээс гарсаны дараах 3 сар дотор барих гам хамгийн чухал юм
Гам гэдэгт
хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, дахилтаас сэргийлэх арга хэмжээ орно.
1.Хоолны дэглэм
Бөөрний ямар өвчнөөр өвдсөнөөс хамаарч хоолны дэглэм янз бүр байна. Гэхдээ
дараах хоол хүнсийг бүх төрлийн бөөрний өвчний үед хориглоно.
- Тархи, элэг, элэгний нухаш, туулай, сардина
загас, анкова загас болон сметана /sour cream/
- Мах загасны нухаш болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, завлагдсан болон лаазалсан шөл
- Төрөл бүрийн буурцагууд
- Самар, наргил модны самар, хатаасан жимс, crisps(үйрмэгүүд), tamarinds( жимсэн доторх зөөлөн хүчиллэг хэсэг.)
- Кола, пиво, стоут ( stout-нэг төрлийн хатуу пиво) Какао, Мило /сериал/ болон школада
Гадуур хооллохдоо анхаарах зүйлс:
Аль болох шарсан хуурсан хоол, халуун ногоотой хоолноос татгалзана. Мөн өндөг,
мах ихээр агуулсан хоолыг идэж болохгүй.
Бага хэмжээний тахианы мах, жимс, жимсний салат, жигнэсэн алим, жимсний жүүс, ногооны шөл, ногооны салатыг идэж болно.
Хамгийн гол нь тогоочдоо хоолны давсыг маш бага хийхийг хэлж сануулна.
2. Дасгал хөдөлгөөн
Бөөрний өвчнөөр өвдсөний дараах 3 сард хурдан гүйх, фитнессээр хичээллэх, хүнд зүйл
өргөх, усанд сэлэх, бүжиглэх, морь унах зэргийг хориглоно. Мөн доргионт багаж тоног төхөөрөмжтэй
ажиллахыг хатуу хориглоно. Дасгал
хөдөлгөөний хувьд хөнгөн хэлбэрийн өглөөний гимнастик хийхийг зөвлөдөг.
3.Бөөрний өвчин дахихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
3.Бөөрний өвчин дахихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Бөөрөө дааруулахгүй байх буюу дулаан хувцаслаж, нурууны бүсийг тогтмол
зүүнэ.
Ханиад томуу хүрэх, хоолой өвдөхөөс үргэлж урьдчилан сэргийлж, дархлаагаа
тогтмол дэмжинэ. Мөн хууч архаг өвчин
байвал сэдрээхгүй байх, эмчилгээгээ бүрэн хийлгэх нь бөөрний өвчин дахин
сэдрээхээс сэргийлнэ.
Өглөө бүр шээсний өнгө, үнэр, хэмжээг хянаж байх хэрэгтэй. Мөн бөөрний
өвчин дахин сэдрээхээс сэргийлж, цистон эмийг 3 сарын турш ууж хэрэглэнэ.
Цистон бөөр, шээс дамжуулах замын цэвэрлэж, шээс хөөх үйлдэл үзүүлэхээс гадна
нянгийн өсөлт үржлийг дарангуйлж, үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэлтэй
эмийн ургамлыг агуулсан хоргүй, зөөлөн эм юм.
No comments:
Post a Comment