Таны хүүхэд хоолонд дургүй болох
9 шалтгаан
Хүүхдийнхээ эрүүл аз жаргалтай өсөн торниж байгааг харах нь эцэг эхчүүдийг
хамгийн их аз жаргалтай болгодог зүйл билээ. Тэгвэл хүүхдийг эрүүл чийрэг өсөж
торниход юу шаардлагатай байдаг вэ? Хүүхдийн хувьд эрхтэн тогтолцоонууд нь
байнгын хөгжлийн шатандаа явагдаж байдаг учраас их хэмжээний энерги
шаардлагатай болдог. Энэ энергийг бид хаанаас хүүхдэдээ өгөх вэ? Мэдээж ХООЛЛОЛТ. Хүүхдийг тогтмол цагт, биед нь тохирсон
хэмжээгээр тэжээллэг чанартай хоолоор
зөв хооллох нь хүүхдийг эрүүл өсөж бойжиход тусалдаг. Гэвч хүүхэд болгонд
хоолоо сайн идэхгүй хоолны дуршил буурах үе гэж байдаг. Тэгвэл яагаад таны
хүүхдэд хоолны дуршил буурах үе үүсч байгаа талаар 9 шалтгааныг таньд сонордуулий.
1.
Өсөлтийн өөрчлөлт.
Өсөлтийн өөрчлөлт нь таны хүүхдийн хоолны дуршлыг
бууруулдаг. Учир нь амьдралын эхний 1 жилд хүүхдийн өсөлт маш эрчимтэй
явагддаг. Түүнээс цааш эрчимтэй өсөлт шаардлагагүй тул өсөлтийн хурд
удааширдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд бага хэмжээтэй хооллож эхэлдэг.
2.
Өвчлөлт
Хэрвээ таны хүүхэд хоолой өвдөх, гэдэс өвдөх, ханиад
томуу хүрэх, суулгалт, халууралт эсвэл өөр бусад өвчлөлийн үед хүүхэд хоолонд
дургүй болдог. Биеийн байдал сайжрахад хоолны дуршил эргээд сэргэдэг.
3.
Стресс
Хүн төрсөн цагаасаа л стресст өртдөг. Үүний адилаар
хүүхэд ч гэсэн стресст өртөж маш их хямардаг. Стресс үүсгэж байгаа
шалтгаануудаас дурьдахад
-
Насны хувьд ойрхон дүүтэй болох эсвэл тэжээмэл амьтантай
болох зэрэг үйл явдлуудад хүүхэд атаархаж стресст өртдөг
-
Дарамт. Эцэг эхчүүдийн хүүхдээ бусадтай харьцуулах айлын
хүүхдүүд чадаж байхад чи яагаад???? Энэ
бол маш том дарамт хүүхдэд стресс үүсгэдэг.
-
Ээж аав нь өөрийг нь ойлгохгүй байх. Ялангуяа хэлд дөнгөж
орж байгаа хүүхдүүдэд өөрийгөө ойлгуулах гэж хичээж байхад эцэг эх нь ойлгохгүй
байх нь хүүхдэд мөн адил маш их стрессыг үүсгэдэг.
4.
Депресс
Энэ бол хүүхдийн сэтгэлийн хямрал юм. Эцэг эхчүүд
хүүхдийнхээ сэтгэл хямралыг уйтгарлаж байна гэж ташаа ойлгодог. Сэтгэл хямрал
уйтгарлах хоёр бол тусдаа ойлголт гэдгийг мэдэж байх шаардлагатай. Уйтгар гуниг
бол хэсэг хугацааны дараа арилдаг бол сэтгэлийн хямрал байсаар л байдаг. Хэрвээ
таны хүүхдэд өмнө нь дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох хоолны дуршил нь өөрчлөгдөх
зэрэг шинжүүд илэрч байвал депресст орсны маш том илрэл юм. Хүнд хэлбэрийн
депрессийн үед мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
5.
Анорекси
Хайртай дуучин,жүжигчин дэлгэцийн одуудын төгс бие
галбирыг даган дууриан хоолноос гарч турах оролдлого хийснээр хоолны дуршил
буурах цаашлаад хоолны дуршил буурах эмгэгтэй болгодог.
6.
Эм
Антибиотик хэрэглэхэд хоолны дуршилд нөлөөлж хоолонд
дургүй болгодог.
7.
Цус багадалт
Таны хүүхдийн гарын алга цайвар харагдаж байна уу? эсвэл
цаанаа л нэг цонхигор өвчлөмтгий байгаад байгаа юм биш биз тэгүүл та хүүхдээ
цус багадалттай байгаа эсэхийг эмчид үзүүлж тодруулах шаардлагатай. Учир нь цус
багадалттай хүүхдийн хоолны дуршил бууран хоолонд дургүй байхаас гадна цус
багадалтыг эмчлэхгүй орхивол сургуулийн насанд өсөлт хөгжилтийн хоцрогдол нь
илэрдэг.
8.
Шимэгч хорхойн халдвар
Хоол боловсруулах замд шимэгч хорхой байх нь нарийн
гэдэснээс цус алдах (цус багадалт үүсгэнэ), хоолны дуршил буурах, цусан суулга гэх мэт шинж
тэмдгүүдээр илэрдэг. Тэгвэл та эмчид хандан шимэгчийн эсрэг эмийн зөв хэрэглэх
шаардлагатай. Хэрвээ та гэртээ тэжээмэл амьтантай бол жилд 2 удаа шимэгчийн
шинжилгээ өгч байх шаардлагатай.
9.
Өтгөн хаталт
Өтгөн хаталт яагаад үүсдэг талаар бодоод үзэхэд л таны
хүүхэд яагаад хоолонд дургүй байгаа шалтгаан нь илэрхий болно. Учир нь шингэний
бага хэрэглээ, хоолны сонголтгүй байдал, тогтмол хооллохгүй байх нь өтгөн
хаталтын шалтгаан болдог. Иймээс хүүхдийн хоолны дуршил байнга нэг хоолоо идэж
хоолны дуршил хөдөлгөхгүй байгаатай холбоотойгоор хоол идэх хүсэлгүй болдог.
Тэгвэл бид энэ олон шалтгаануудыг хэрхэн шийдвэрлэх вэ?????????
Himalay брендийн лив52 сироп
нь уг асуудлыг шийдэхэд таньд тусална. Лив 52 сироп нь байгалийн гаралтай таны
хүүхдийн амин чухал эрхтэн болох элэгийг хамгаалан хоолны дуршлын сайжруулж,
цус төлжүүлэх үйлчилгээтэй бэлдмэл юм. Яагаад заавал ургамалын гаралтай хоолны
дуршил сайжруулах бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай гэж ??????
Учир нь химийн гаралтай хоолны дуршил сайжруулах бэлдмэлүүд нь хүүхдийн
өсөлтийн дааварт нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан байдаг тул ургамалын
гаралтай бэлдмэлийг сонгон хүүхдэдээ хэрэглэх нь аюулгүй, удаан хугацааны тогтвортой үр дүн үзүүлдэг,
гаж нөлөө багатай байдаг зэрэг маш олон давуу талуудтай байдаг. Ялангуяа
хүүхдийн өөрийнх нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж өгөх нь цаашдын
өсөлт бойжилтонд нь тустай байдаг.
Himalay
брендийн
Лив52 сироп нь байгалийн буюу өөрийнх нь эд эсийн нөхөн төлжилт, үйл ажиллагааг
дэмжин, элэгний үйл ажиллагааг сайжруулан хамгаалж, хоолны дуршлыг маш сайн
нэмэгдүүлж цус төлжүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж өгдөг нь клиникийн
судалгаагаар батлагдсан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн баталгаатай,
нотолгоотой, аюулгүй бүтээгдэхүүн юм.
Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулан тогтмол цагт, тэжээлэг хоолоор хүүхдийг
хооллож байх нь хүүхдэд шаардлагатай энергийг өгч өсөлт хөгжилтийг дэмжих гол
хүчин зүйл болдог. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийхээ өсөлт хөгжилтийг дэмжиж эрүүл
бойжиход ЛИВ52 сиропыг сонгон хэрэглээрэй.
Хүүхэд эрүүл байх нь эцэг эхчүүдийн жаргал.
No comments:
Post a Comment