2020 оны 01 сарын 30-ны 17:00 цагийн байдлаар дэлхий
дахинд Коронавирусийн халдварын нийт 7800 гаруй тохиолдол бүртгэгдэж 170 хүн
нас бараад байна.
Шинэ Коронавирус гэж юу вэ?
Шинэ Коронавирусын талаар бүрэн судлагдаагүй боловч АЦХаХ-ын вирусийн
генийн дараалалтай 80% ойролцоо байгаа талаар судлаачид тэмдэглэсэн байна.
Халдварын эх уурхай
- ·
Шинэ төрлийн Коронавирус (CoV)
далайн
гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мал, зэрлэг амьтад худалдаалдаг захаас
халдвар гарсан болно
- · Судлаачид зэрлэг амьтдаас хүнд ялангуяа сарьсан багваахайнаас халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Халдвар дамжих зам
- ·
Шинэ Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар хүнээс
хүнд халдвар дамжина
- ·
Мал амьтдаас хүнд халдвар дамжина
- ·
Бүрэн боловсруулаагүй мах, махан бүтээгдэхүүнээс халдвар
дамжина
Эмнэлзүйн шинж тэмдэг
1.
Өндөр халуурах
2.
Амьсгал бачуурах
3.
Ханиалгах
4.
Ходоод гэдэсний хам шинж
5.
Хатгаа
6.
Амьсгалын цочмог хам шинж
7.
Бөөрний дутагдал
Урьдчилан сэргийлэлт
ДЭМБ-аас өгч буй Коронавирусийн халдараас урьдчилан сэргийлэх
зөвлөмж
Мөн эрдэмтэдийн зөвлөж байгаагаар
ДАРХЛААГАА ДЭМЖИХ нь уг халдвараас сэргийлэх болон эмчилгээлэх гол арга зам.
No comments:
Post a Comment