ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЗӨВ
СОНГОЛТООС ЭХЭЛДЭГ
/Урьдчилан сэргийлэх
нь эмчлэхээс хялбар юм./
Орчин
үед бид витамины дутагдалд байнга өртөж, хэт их
химийн боловсруулалтанд орсон хүнс хэрэглэж, тэдгээр нь хүүхдийн
өсөлт, хөгжил, эрүүл амьдралын хэв маягт нэн шаардлагатай витаминыг бүрэн
хангаж чадахгүй байгаагаас ихэнх хүүхдүүд халдварт өртөмтгий, ачаалал даах
чадвар сул болж байгаа билээ. Энэ үед таны хүүхдэдээ хийх хамгийн том
хөрөнгө оруулалт бол түүний биеийн болон сэтгэл зүйн өсөлтийг дэмжих юм.
Витамин бүхэн хүний биеийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай бөгөөд түүнгүйгээр
эрүүл оршин тогтнож, өвчнөөс хамгаална гэдэг боломжгүй юм. Витамин бүхэн биед
нэн шаардлагатай өөр өөрийн гэсэн өвөрмөц үүргийг гүйцэтгэдэг.
Витамин А нь хүүхдийн харааг хамгаалахаас гадна , хавдар
тусах эрсдэлийг бууруулдаг.
Витамин В1 арьс, үс, булчингийн
хэвийн үйл ажиллагааг хангадаг. Мөн мэдрэлийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж
өгдөг. Хүүхдийн тархины мэдрэлийн эсийн ДНХ-ын нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай кофакторын үүрэг гүйцэтгэдэг тул
хүүхдийн тархины хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Витамин В2 голчлон хүүхдийн хэвийн хоол
боловсруулалтанд оролцож уураг, нүүрс ус, өөх тосны солилцоог зохицуулдаг тул
энергийн зохицуулагч гэж нэрлэдэг. Витамин В2 нийт эсийн амьдралын үйл
ажиллагаанд нэн шаардлагатай АТФ буюу энергийг бидний хэрэглэж буй нүүрс ус,
хоол хүнсний задралаас үүсэхэд тусалдаг.
Витамин В3 нь хүний биеийн өөх тосны солилцоог зохицуулахад
оролцдог ба цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг. Ингэснээр
зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.
Витамин В5
нь цусны улаан эсийн үүсэлтэнд нэн шаардлагатай. Цусны улаан эс нь 120
хоног тутам шинээр үүсч, эд эсүүдийг хүчилтөрөгч болон бусад хэрэгцээт зүйлээр
хангаж байдаг. Мөн Витамин В5 нь дааврын
үүсэлтэнд оролцож байдаг.
Витамин В6 нь сэтгэхүйн үйл
ажиллагаанд оролцож улмаар хүүхдийн зан ааш, сэтгэл хөдлөлийг зохицуулах,
түүний хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй нейродамжуулагчид болох серотонин,
допамин, гама-аминобутирийн хүчлийн нийлэгжилтэнд оролцдог.
Витамин В12 нь мэдрэлийн эс, цусны улаан эсийн
нуклейн хүчлийн үүсэлтэнд оролцдог. Ийм учраас Витамин В12 дутагдсанаас цус
багадалт үүсдэг.
Витамин В7 нь яс болон үсний хэвийн үйл
ажиллагаанд оролцдог тул хүүхдийн өсөлтийг дэмждэг.
Витамин D нь Калци,
Фосфорын солилцоонд оролцож ясны хэвийн
өсөлтийг
дэмждэг.
Витамин E нь эсийг чөлөөт
радикалууд болох хорт нэгдлүүдээс хамгаалдаг хүчтэй антиоксидант юм.
Фолийн хүчил нь тархи болон нугасны эсийн бүтцэд
оролцдог.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ олон
төрлийн мультивитаминыг хэрхэн сонгох вэ?
Бид
хоол хүнснээсээ бүрэн авч чадахгүй байгаа амин дэмээ эрүүл мэндийн нэмэлт
бүтээгдэхүүнээр нөхөх нь хамгийн зөв бөгөөд байгалийн гаралтай, зохимжтой
тунтай витамин сонгон хэрэглэх хэрэгтэй.
Монголын
эмийн зах зээлд байгаа бүх Витаминууд нь химийн гаралтай, байгалийн
гаралтай гэсэн хоёр төрөл байдаг. Байгалын гаралтай витаминууд нь бага
тунгаар эмийн үйлдлээ үзүүлдэг бол Химийн гаралтай бүтээгдэхүүн нь
өндөр тунгаар эмийн үйлдлээ үзүүлдэг энэ нь химийн гаралтай витамины
өнгө, үнэр амт оруулагч бодис ашигладаг учраас эмийн үйлдэл
буурдагтай холбоотой.
Та
бүхэнд 100% Байгалын гаралтай Англи улсын
өндөр үйлдвэрийн чанарын стандарт (GMP), Эм зүйн стандартын дагуу үйлдвэрлэгдэн гардаг
бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
0-5 настай хүүхдийн 9
төрлийн мультивитамин агуулсан бүтээгдэхүүн
6-с дээш настай
хүүхдийн 14 төрлийн мультивитамин агуулсан бүтээгдэхүүн
Эрүүл байна гэдэг нь эрүүл мэндийн боловсрол
сайн байхыг хэлнэ.
Зөв сонголт таны хүүхдийг эрүүл
амьдралруу хөтөлнө.
No comments:
Post a Comment