Хүний бие махбоди нь маш ухаалаг бөгөөд аливаа гаднаас орж ирж байгаа нян вирусыг устгах маш нарийн бүтэц зохион байгуулалтай дархлаа тогтолцоотой билээ. Бид дархлаа тогтолцоогоо сайн ажиллуулж чадвал ямар ч нян, вирус биднийг өвчлүүлж чадахгүй. За ингээд дархлаагаа сайжруулах аргыг мэдэж авцгаая.
- Өдөрт 8 аяга шингэн зүйл уух Үүнд халуун чацаргана, аньс, нэрсний жүүсийг ууж дархлаагаа дэмжиж болно Мөн буцалсан халуун ус уух нь бидний бодисыг солилцоог сайжруулж, биед байгаа хортой бодисуудыг биеэс гадагшлуулах чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Хоногт 8-10 цаг унтаж амрахад таны биеийн дархлаа илүү сайжирдаг гэдгийг эрдэмтэд батлан хэлж байна. Ялангуяа бага насны 0-2 настай хүүхдүүд оройн 9 цагт унтаж өглөө 8 цагт босох нь хүүхдийн дархлааг тогтолцоог сайжруулж, ханиад томуу хүрэх нь эрс бага байгааг нотолсон олон судалгаа байдаг.
- Олон төрлийн аминдэм агуулсан мультивитамин өдөр бүр уух нь хүүхдийн болон насанд хүрэгчдийн дархлааг дэмжин, өдөр бүр ажиллах эрч хүчийг нэмэгдүүлдэг байна Үүнээс гадна тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг багасгах, яс булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.
- Хүний дархлааны эсүүдийн хоол хүнс бол мэдээж бидний өдөр бүр идэж байгаа хоол хүнснээс шууд хамааралтай байдаг. Дархлааг дэмжих хоол хүнсэнд цагаан гаа, янз бүрийн самар, байцааны төрлүүд брокколи, сармис, бууцай, ногоон навчит хүнсний ногоо ордог байна Иймээс хоол хүнсэндээ түлхүү дээрх ногоонуудыг хэрэглээрэй Мөн сүүнд 1-2 хумс сармис хийж буцалгаж өдөрт 1-2 удаа уух нь дархлааг дэмжих шидэт ундаа болдгийг та мэдэх үү?
- Дархлаагаа дэмжих энгийн хамгийн үр дүнтэй арга бол өдөрт 30 минут эрчимтэй дасгал 7 хоногт 3 удаа хийх юм. Ууланд гарах, усанд сэлэх, иогийн дасгал хийх, гүйх зэрэг дасгалыг хийж болно. Дасгал хийхэд дархлаа сайжрахаас гадна сэтгэл санаа өөдрөг болж, өөртөө итгэх итгэл сайжирч, зүрхний үйл ажиллагаа сайжирч, эд эрхтэнд очих цусан хангамж сайжирдаг байна.
- Дархлаагаа сайжруулах нэг сонирхолтой хөгжилтэй арга бол аз жаргалын гормон болох эндорфин ялгаруулах юм. Энэ гормон нь ялангуяа инээх үед их ялгардаг байна. Энэ гормоны нөлөөгөөр таны дархлааны эсүүдийн үйл ажиллагаа илүү идэвхиж, стресс гормоны ялгаралт буурдаг. Нэгэн сонирхолтой судалгаагаар 1 минут инээхэд хүний дархлаа 24 цагийн турш идэвхиждэг гэсэн үр дүн гарсан байна Тэгэхээр хүмүүсээ инээгээрэй Инээд чинь ид шидтэй юм байна шүү
- Витамин С өдөр бүр уугаарай Витамин С нь хүчтэй антиоксидант учраас таны биеийн бүхий л эд эсийг гадны гэмтээгч хүчин зүйлс, хорт нөлөөлөөс таныг хамгаална Насанд хүрэгчид 500мг өдөр бүр ууна . Хүүхэд наснаас хамаарч өөр өөр тунгаар уудаг байгаа. Гэхдээ витамин С өндөр тунгаар нойр булчирхайн архаг, цочмог үрэвсэлтэй хүн ууж болохгүйг анхаарна уу
No comments:
Post a Comment