Аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар харилцан солилцож байдаг. Үүнийг бодисын солилцоо гэж нэрлэдэг. Энэ нь амьд биемахбодийн онцлог юм. Амьд биет бүхэн тэр байтугай хүн хүний бодисын солилцоо харилцан адилгүй байдаг ч ерөнхийдөө адил зарчимтай. Бодисын солилцоонд үндсэн шимт бодис болох уураг, өөх тос, нүүрс ус, мөн аминдэм, эрдэс бодис, ус хамгийн чухал үүрэгтэй. Эдгээр бодис тус бүр нь бидний биеийн эрүүл мэндийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шимт бодисуудын хүний бие махбодид шаардлагатай хэмжээ, харьцаа нь нас, хүйс, жин, өндөр болон улирал, ажил хөдөлмөрийн онцлог, хүрээлэн буй орчин, биеийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. Иймд хоол тэжээлээр авах шимт бодисын хэмжээг тухайн хүний онцлогт тохируулан зөв тооцоолох нь чухал юм.
Эрдэс бодис нь илчлэг гаргадаггүй. Хоногийн хоолны тунгийн 1
орчим хувийг эрдэс бодис эзэлдэг байна. Эрдэс бодис нь эд, эсийн бүтцийн
материал болох, ус, давсны солилцоог тэгшитгэх, хүчил шүлтийн тэнцвэрийг
хадгалах, ферментүүдийн үйл ажиллагааг нөхцөлдүүлэх зэрэгт чухал үүрэг
гүйцэтгэдэг. Бас цусан дах давсны хэвийн хэмжээг хадгалахад идэвхитэй оролцдог.
Эрдсийн дутагдал үүсэх шалтгаан
Эрдсийн дутагдал үүсгэх гол шалтгаан нь хоол хүнснээсээ хангалттай эрдэс
бодис авч чадахгүй байх явдал юм. Түргэн хоол байнга идэх мөн хоол хүнсэндээ жимс,
ногоо бага хэрэглэх нь эрдсийн дутагдалд оруулдаг.
Үүнээс гадна жингээ хасах зорилгоор хоолны дэглэм барих,хоолны дуршил буурсан
настангууд, цагаан хоолтон, хоолны харшилтай хүмүүс хангалттай хэмжээний эрдсийг
хоол хүнснээс авч чаддаггүй учир эрдсийн дутагдалд амархан ордог.
Эрдсийн дутагдалд орсон үед илрэх шинж тэмдэг
Ямар эрдэс дутагдаж байгаагаас шалтгаан илрэх шинж тэмдэг нь өөр өөр
байдаг. Гэхдээ ихэвчлэн ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг . Үүнд:
-
Өтгөн
хатна, гэдэс дүүрч хэвлийгээр өвдөх
-
Дархлаа
буурах
-
Суулгалт
-
Зүрхний
хэм алдагдах
-
Хоолны
дуршил буурах
-
Булчин
сулрах
-
Дотор
муухайрч, бөөлжис хүрэх
-
Анхаарал
төвлөрөхгүй байх
-
Ядарч
сульдах
-
Хүүхдэд
нийгэм, сэтгэл зүйн хөгжил нь удааширдаг.
Эрдсийн дутагдлын хэрхэн оношилдог вэ?
-
Өмнө
өвдсөн болон өвчний түүхийг тодруулана
-
Бодит
үзлэг
-
Хоолны
дэглэм болон хоолны дуршлын талаар тодруулана
-
Цусны
шинжилгээ авч эрдсийн хэмжээг тодорхойлоно
-
Бусад
эмгэгүүдийг илрүүлэх зорилгоор нарийвчилсан шинжилгээ авах
Ямар эрдэс хэр хэмжээгээр дутагдсаныг тодруулсны дараа
эмчилгээг төлөвлөдөг. Үүнд:
Хоолны дэглэмийг өөрчлөх
Та эрдсийн дутагдалтай бол жимс, ногооноор баялаг хоол
идэх шаардлагатай. Хэрвээ та төмрийн дутагдалтай бол мах, өндөг, үр тариа
агуулсан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
хэрэгтэй.
Нэмэлт хэрэглэх
Зарим эрдэс бодисыг хоолноос авах боломжгүй байдаг тул
зайлшгүй нэмэлтээр гаднаас тогтмол хэрэглэх ёстой байдаг. Ийм учраас эрдэс бодис
болон аминдэм агуулсан Болгарын Fortex брендийн Vitamix Immune system бэлдмэлийг зөвлөж байна. Уг бүтээгдэхүүн нь найрлагандаа Бетта
глюкан, витамин С , Эхинация, Рутин, Цайр, Селен агуулсан. Өдөр тутам хэрэглэх зохистой
тунгаар савлагдсан. Бие махбодийн дархлаа дэмжиж, дасан зохицлыг сайжруулан,
ядрах мэдрэмжийг багасгаж эрдэс бодисыг нөхөж өгөх бэлдмэл юм.
Эрдэс бодис нь антиоксидант үйлдлийг идэвхижүүлж, дархлаа тогтолцоог хэвийн
байлгадаг тул өдөр тутам зохистой тунгаар байнга хэрэглэж байх шаардлагатай.
No comments:
Post a Comment