Цагаан гаа нь Толгойн өвдөлт /Мигрень/-ний эмчилгээнд эмнээс илүү эмчилгээ
болдог
Мигрень буюу толгой өвдөх
4000 гаруй жилийн түүхтэй эртний
Вавилоны судрууд бичигдсэн байдаг гэхээр хэр удаан судлаж байгаа нь ойлгомжтой
биз. Мигрень
буюу толгой таллаж өвдөх өвчнөөр дэлхийд 580 сая хүн зовж байдаг гэсэн
статистик мэдээ бий.
Шалтгаан
ба өвдөлтийн шинж тэмдэг
Толгойн өвөдлт нь тархины
судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас
гэсэн хоёр шалтгаан дангаараа, эсвэл хавсарснаас үүсдэг.
Толгой
лугшиж өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт
мэдрэмж төрдөг. Ийм шинж тэмдэг нь таллаж өвдөх сонгодог ба энгийн хэлбэр,
эсвэл нүүрний мэдрэл өвчин янз бүрийн хувилбарын үед илэрдэг.
o Толгой нь стресс, биеийн хүчний хэт ачааллын нөлөөгөөр жигд
өвдөхийг булчин зангирснас үүдэлтэй өвдөлт гэдэг.
o Толгойн өвдөлт сэтгэл санааны байдлаас шалтгаалан
өөрчлөгдөж, зулай орчим юмаар дарах, эсвэл төөнөж байгаа мэт мэдрэмж төрөх нь
өвдөлт сэтгэц гаралтай болохыг илтгэдэг. Жишээлэхэд, сэтгэл гутралын үед ийм
өвдөлт үүсдэг.
o Мэдрэлийн эс өвчин орноос үүдэлтэй өвдөлт нь цахилгаанд
цохиулж байгаа мэт хүчтэй, гэнэт эхлэн хэдэн секундын турш үргэлжлээд алга
болсноо тодорхой хугацаааны дараа дахин үүсдэг. Мэдрэлийн эс өвчин орсон үед
ийм шинжүүд илэрнэ.
Оношлогоо
Хэрэв толгой байнга өвддөг, дахин
толгой өвдөнө гэхээс эмээдэг болсон бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах
хэрэгтэй. Удаан хугацаагаар байнга толгой өвдөх үед тархины рентген, соронзон
резонанст томографи, тархины соронзон резнанст ангиограф шинжилгээ хийнэ.
Халдвар, үрэвсэл, эсвэл чихрийн шижин байгаа эсэхийн тодорхойлохын тулд цусны
шинжилгээ өгнө.
Эмчилгээ
Цагаан гаагаар толгойн өвдөлт болох мигренийг эмчилэх нь бусад химийн
найрлагатай нийлэг эмээс илүү үр дүнтэй байдаг. Мигрений эмчилгээнд хэрэглэгддэг химийн
найрлагатай нийлэг эмүүд нь эмийн зах зээл хэдэн тэрбум доллараар үнэлэгддэг
бөгөөд 2023 он гэхэд мигрений эм нь эмийн зах зээлийн 3.7 тэрбум долларт хүрэх
төлөвтэй байна. Гэвч хэдхэн центийн
үнэтэй цагаан гааны нунтаг нь мигрений эмчилгээнд хэрэглэн мигрень өвчнөөс
ангижрах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Жишээлбэл нэгэн судалгааны үр
дүнгээс үзвэл: 250мг цагаан гааны нунтаг агуулсан нэг капсул нь 50мг суматриптан
/Мигрений эмчилгээнд хэрэглэдэг химийн найрлагатай нийлэг эм/ хоёулаа адилхан
үр дүн үзүүлж байсан. Харин цагаан гааны давуу тал нь гаж нөлөө илээгүй /
толгой эргэх, цээж хорсох, зүрхний шигдээс гэх мэт/
Эх сурвалж
1] G D Solomon. Reducing the cost of headache medication. Curr
Pain Headache Rep. 2009 Jun;13(3):227-30.
[2] M Maghbooli, F Golipour, A Moghimi Esfandabadi, M Yousefi. Comparison between the efficacy of ginger and sumatriptan in the ablative treatment of the common migraine. Phytother Res. 2014 Mar;28(3):412-5. doi: 10.1002/ptr.4996.
[2] M Maghbooli, F Golipour, A Moghimi Esfandabadi, M Yousefi. Comparison between the efficacy of ginger and sumatriptan in the ablative treatment of the common migraine. Phytother Res. 2014 Mar;28(3):412-5. doi: 10.1002/ptr.4996.
No comments:
Post a Comment