Чих
нь гурван хэсгээс бүрддэг: гадна, дунд, дотор чих
Чихний
дэлбэн –
авиаг цуглуулж чихний сувагт дамжуулна
Чихний
суваг –
авиаг цааш чихний бусад хэсэгт дамжуулна
Дунд Чих
Хэнгэрэг
–
авиаг чичиргээнд хувиргана
Алх,
Дөш, Дөрөө гэх 3 яс – чичиргээг цааш дотор
чихэнд дамжуулдаг.
Дунд энэхүү хэсэгт хамаарах сонсголын гуурсыг дэлгэрүүлэн тайлбарлая. Учир нь бага насны хүүхдийн чих өвдөх нь энэ гуурсаас үүдэлтэй байдаг байна.
Сонсголын гуурс нь дунд чихний хөндийгөөс хамрын хөндийн арын зай болох
залгиурын арын дээд хэсэг хүртэл үргэлжилдэг нарийхан хос гуурс юм.
Залгиур талын төгсгөл нь: /Хамрын хөндийтэй нийлэх хэсэг/
- Дунд чихний хөндийн агаарын даралтыг зохицуулна
- Чихийг агааржуулна
- Дунд чихний хэвийн шүүрэл ялгаралтыг зохицуулна
Дотор чих
Чихний
Дун –
дотроо шингэн болон маш мэдрэмтгий үслэг эсүүдийг агуулна
Жижиг
үслэг эсүүд – авианы чичиргээгээр өдөөгдөх үед
өөрсдөө хөдөлж чичиргээг мэдрэлийн дохио болгож тархируу дамжуулах эхэн үе
болно
Үүдэвчийн
Систем –
тэнцвэрийн эсүүдийг агуулна
Сонсголын
мэдрэлийн эсүүд – чихний дунгаас тархи
уруу мэдээлэл дамжуулна. Сонирхуулахад чихнээс ирсэн мэдээд цахилгаан үеэлзэл
хэлбэртэй байдаг ба
Хүний чих ойролцоогоор 20-20000герц /20kHz/ давтамжтай дууг хүлээн авах боломжтой байдаг. Тэгвэл 80-85 герц дуу авиа бидний чихэнд аюулгүй байдаг байдаг. 85дб ба түүнээс дээш чимээ сонсголын эсийг гэмтээдэг. Тэгвэл чихэвчний хөгжим 120дб орчим чимээг гаргах чадвартай байдаг. Иймээс чихэвчийг зөв хэрэглэхийн тулд чихэвчний хөгжмийг 60 хувиас ихгүй чанга хэмжээгээр өдөрт 60 минутаас хэтрэхгүй сонсвол сонсголыг гэмтээхгүй гэж үздэг.
Чихний үрэвсэл :
Гадна
чихний үрэвслийг бид гадна талаас харж барьж эмчилж чадах бол дотор чихний
гэмтэл шуудаар сонсгол бууралтанд нөлөөлдөг бөгөөд эмчилгээ авах нь туйлын
хэцүү байдаг байна.
Чихний талаас илэр ч буй булаг гоожих, хатгах, загтнах зэрэг сонсголд шуудаар нөлөөлөхгүй ч, хүндрэлдээ сонгсол бууралтын шалтгаан болдог дийлэнх зовиур нь ихэвчлэн дунд чихний өвчлөл байдаг байна.
Дунд
чихний үрэвсэл үүсэх шалтгаан нь хамар болон хамрын дайвар хөндийн
эмгэгүүд Үүнд хамрын таславчийн мурийлт, хамар дайврын архаг үрэвсэл,
амьсгалын дээд замын цочмог үрэвсэл,
гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний шууд гэмтлүүд болдог. Ер
нь хүүхдийн чихнээс идээт ялгадас буюу булаг гарч л
байвал хэнгэргэн хальсны бүрэн бүтэн байдал
алдагдсан байна гэсэн үг. Тухайн үед зөв
эмчилгээг хийснээрээ хэнгэргэн хальс
өөрөө эргэн нөхөгдөх боломжтой байдаг.
Дунд чихний өвчлөлийг
- Цочмог
- Архаг гэж хуваадаг
Цочмог
үрэвсэл гэдэг нь таны хүүхэд чихний үрэвслээр анхан өвдөж илэрч буй шинж тэмдэг ба өвдөлт хурцаар илэрч буйг хэлнэ. Судалгаагаар 0-8 хүртэлх настай гурван
хүүхдийн хоёр нь чихний хурц үрэвслээр өвдөж байгааг тогтоосон
байдаг. Энэ нь хүүхдийн чихний анатоми, физиологийн онцлогтой холбоотой/дээд хэсэгт дурьдсан/ юм.
Харин том хүмүүс бол дунд чихний архаг үрэвсэл, гэмтэл, чихний мэдрэл мэдрэхүйн
гаралтай сонсгол бууралт зонхилж байна.
Насанд хүрэгчдийн чихний өвчлөл нь хүүхэд наснаас эхлэлтэй архаг үрэвсэл юм.
Харин
архаг үрэвсэл гэдэг нь үрэвсэл удаан хугацаанд өвдөлт багатай ч удаан хугацаанд
илэрч буйг хэлнэ.
Дунд чихтэй холбоотой илрэх үрэвслийн шинж тэмдгүүд:
• Дунд чихний шүүдэст үрэвсэл - ямар нэг халдвар ороогүй үед дунд чихэнд шингэн хуримтлагдаж хавагнах эмгэг. Дунд чихний халдвар эдгэсэн ч чихэнд хуримтлагдсан шингэн шимэгдэлгүй үлдэх эсхүл сонсголын гуурс нь бөглөрсөн үед шингэн хуримтлагдсанаар үүсэх үрэвсэл юм.
•
Дунд чихний архаг шүүдэст үрэвсэл –
дунд чихэн дэх шингэн
удаан хугацаагаар
орших эсхүл халдварын
шинжгүйгээр
дахих эмгэг юм. Энэ бага насны хүүхдийг
чихний
халдварт
өртөмтгий
болгохоос
гадна сонсгол
бууралтанд
нөлөөлдөг.
• Дунд чихний архаг идээд үрэвсэл – эмчилгээний дүнд эдгэрэхгүй ба хэнгэргэн хальс цоороход хүргэдэг халдвар юм.
• Дунд чихний архаг идээд үрэвсэл – эмчилгээний дүнд эдгэрэхгүй ба хэнгэргэн хальс цоороход хүргэдэг халдвар юм.
Шүүдэс гадагшилж нүдэнд ил харагдахыг бид нар булаг гэж нэрлээд байдаг. Чихнээс ялгарч булаг шингнээс өтгөн ногоон
ч байж болно.
Хэнгэргэн хөндийд хуримтлагдсан үрэвслийн шингэн хэнгэргээ цоолж гарч ирдэг ба үүнийг бид булаг гэж нэрлэдэг
Хэрэв цочмог үрэсвлийн үед эмчилгээг зөв бүрэн авч чадвал
хэнгэргэн хөндий буцаад битүүрч эдгэрдэг. Эмчилгээг бүрэн хийгээгүй мөн
хүүхдийн дархлаа муугаас бүрэн эдгэрэлд хүрч чадалгүй хэнгэрэг цоорхой хэвээр
үлдэж үрэвсэл цааш архагшидаг. Ингэж архагшисан үед хүүхдийн чих ойр өвдөж
булаг гоожисоор байдаг .
Үе
үе булаг гадагшлах нь сонсгол муутгах улмаар дүлийрэх шалтгаануудын нэг болдог.
Үрэвсэлд хүргэж буй эрдсэлт
хүчин зүйлс
· Нас.
Сонсголын гуурсны хэмжээ болон байрлал, дархлааны тогтолцоо сул зэрэг нь 6
сараас 2 хүртэлх насны хүүхдүүдийг чихний үрэвсэлд өртөмтгий болгодог.
· Цэцэрлэг.
Цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд нь цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдийг бодвол ханиадны
болон чихний халдварт илүү өртдөг.
· Угжаар
хооллох. Угжаар хооллодог хүүхдүүд, ялангуяа хэвтэж угждаг хүүхдүүд хөхөр
хооллодог хүүхдийг бодвөл халдварт өртөх нь элбэг.
· Улирал.
Чихний халдварууд нь хавар болон намар илүүтэй тохиолддог. Улирлын чанартай
харшилтай хүмүүс харшлын улирал эхлэхэд чих өвдөх эрсдэл нь нэмэгддэг.
· Агаарын бохирдол. Агаарын бохирдолтой
болон тамхины утаанд удаан байх нь чих өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
· Сэтэрхий
тагнай. Сэтэрхий тагнайтай хүүхдийн тагнайн ясны болон булчингийн бүтцийн
өөрчлөлт нь сонсголын гуурсны гадагшлуулах үйл ажиллагаанд саад учруулдаг.\
Доорх
зөвлөгөөг хэрэгжүүлснээр та булаг гарах болон бусад эмгэгээс сэргийлэх
боломжтой
болно.
1.
Чих хамар хоолойн мэргэжлийн эмчийн
урьдчилан сэргийлэх үзлэг заавал хийлгэж
байх.
2.
Хэнгэрэг
хальс цоорсон бол яаралтай нөхүүлж, эмчилгээг бүрэн гүйцэд тууштай хийлгэх.
3. Ханиад томуу, хамрын хөндийн үрэвсэл,
хоолойн үрэвсэлт өвчнүүдийг бүрэн гүйцэд эдгээж эмчлүүлэх.
4.
Хамгийн
гол нь шүдний хорхойтолт, шүд үйрэх цоорох зэрэг эмгэгүүдийг бүрэн дүүрэн
эмчлүүлэх,
5.
Хоол идсэний дараа шүдээ угааж хэвших
6. Нялх болон бага насны хүүхдэд хамрын
нус зөв нийлгэж сургах, нусны арчуур хэрэглүүлж хэвших, хоол идэхийн өмнө гар
угаалгаж хэвших.
Хүндрэлүүд
Ихэнх
чихний халдварууд удаан хугацааны хүндрэл үүсгэдэггүй боловч дахих хандлагатай
халдвар нь ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй.
· Үүнд:
• Сонсгол буурах. Халдварын үед хөнгөн зэргийн сонсгол бууралт илэрдэг боловч үрэвсэл намдсаны дараа сонсгол нь эргээд сэргэдэг. Чихний халдвар дахих үед эсхүл дунд чихэнд шингэн хуримтлагдах үед сонсгол бууралт нь илүү даамжирна. Хэнгэрэгэн хальс цоорсон болон дунд чихний бусад бүтэц алдагдсан үед сонсгол эргэшгүйгээр алдагдаж болно.
• Хэл ярианы хоцрогдол. Бага насны хүүхдийн сонсгол түр болон удаан хугацаанд буурсан тохиолдолд хүүхдийн хэл ярианы хоцрогдол үүсэж болзошгүй.
• Халдварын тархалт. Эмчлэгдээгүй болон эмчилгээнд үр нөлөөгүй халдварууд нь зэргэлдээх эд, эрхтнүүд рүү дамжих боломжтой. Чихний ард байрлах хөхлөг сэртэнд халдвар дамжсан тохиолдолд хөхлөг сэртэнгийн үрэвсэл үүсэх ба ясанд халдварын шингэн бүхий уйланхай үүсдэг. Ховор тохиолдох боловч халдвар нь гавлын бусад эдэд, тухайлбал тархинд тархаж менингит болон хүндэрдэг.
• Хэнгэрэгэн хальсны цоорол. Ихэнх цоорол нь 72 цагийн дотор эдгэрдэг бол зарим тохиолдолд мэс засал шаардлагатай.
• Сонсгол буурах. Халдварын үед хөнгөн зэргийн сонсгол бууралт илэрдэг боловч үрэвсэл намдсаны дараа сонсгол нь эргээд сэргэдэг. Чихний халдвар дахих үед эсхүл дунд чихэнд шингэн хуримтлагдах үед сонсгол бууралт нь илүү даамжирна. Хэнгэрэгэн хальс цоорсон болон дунд чихний бусад бүтэц алдагдсан үед сонсгол эргэшгүйгээр алдагдаж болно.
• Хэл ярианы хоцрогдол. Бага насны хүүхдийн сонсгол түр болон удаан хугацаанд буурсан тохиолдолд хүүхдийн хэл ярианы хоцрогдол үүсэж болзошгүй.
• Халдварын тархалт. Эмчлэгдээгүй болон эмчилгээнд үр нөлөөгүй халдварууд нь зэргэлдээх эд, эрхтнүүд рүү дамжих боломжтой. Чихний ард байрлах хөхлөг сэртэнд халдвар дамжсан тохиолдолд хөхлөг сэртэнгийн үрэвсэл үүсэх ба ясанд халдварын шингэн бүхий уйланхай үүсдэг. Ховор тохиолдох боловч халдвар нь гавлын бусад эдэд, тухайлбал тархинд тархаж менингит болон хүндэрдэг.
• Хэнгэрэгэн хальсны цоорол. Ихэнх цоорол нь 72 цагийн дотор эдгэрдэг бол зарим тохиолдолд мэс засал шаардлагатай.
Ямар шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хандаж эмчилгээ зөвлөгөө авах ёстой вэ ?
1. Эвгүй үнэртэй шингэн булаг гарах
2.Халуурч чихний орчим хөндүүрлэж өвдөх
3.Чимээ шуугиантай газар удаан ажиллахад чих шуугиж өвдөх
4. Чих рүү хатгаж өвдөх
НЭГЭНТ ЧИХНЭЭС БУЛАГ ГАРДАГ БОЛ ДАРХЛААГАА ДЭМЖИХ НЬ ДАХИЛТААС СЭРГИЙЛЭХ ТӨГС АРГА ЮМ. Хэнгэрэг нөхөх хагалгаа төгс эмчилгээ ч мэс ажилбарын дараа дархлаагаа дэмжисээр байхгүй бол мөн л өвчин дахиж болно. ТИЙМЭЭС ТА ДАХИЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ СЕПТИЛИН ЭМИЙГ ХЭРЭГЛЭЭРЭЙ.
No comments:
Post a Comment