Умайн гадуурх жирэмслэлт


Умайн гадуурх жирэмслэлт

Савны гадуурх жирэмслэлт гэдэг нь үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрлахыг хэлнэ. Ихэвчлэн (90-95 хувь нь) үр дамжуулах хоолойд байрласан байдаг. Үүнээс үүдэлтэйгээр жирэмсний эхний 3 сард эхийн эндэгдлийн хамгийн гол шалтгаан болдог учраас эмэгтэйчүүдийн хамгийн ихээр анхаарах ёстой асуудлын нэг мөн. Жирэмсэн эхчүүдийн 1 хувьд савны гадуурх жирэмслэлт тохиолддог. Энэ хэвлийд байх тохиолдол байдаг. Хэвлийн жирэмсний анхны тохиолдол 1708 онд бүртгэгдсэн байна. Эрдэмтэдийн судалгаагаар нийт жирэмслэлтийн дотор умайн гадуурх жирэмсэн 1-2% тохиолддог ба үүний 1.4%-г хэвлийн жирэмслэлт эзэлдэг байна. Хэвлийн жирэмслэлтийн үед эхийн эндэгдэл 20%, перинаталь эндэгдэл 90%, ургийн гажиг 21.4% тохиолддог.Хэвлийн жирэмслэлт үед эх, нярайн нас баралт өндөртэй  бөгөөд эхийн эндэгдэл нь 5:1000 байдаг байна.
1979 оны 08 сарын 11-д Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт умайн урагдал гэж оношлгдон яаралтай мэс засалд орж хэвлийг нээхэд хэвлийн жирэмсэн оношлогдож 3100 гр хүү амьд төрсөн тохиолдол 1981 оны Монголын анагаах ухаан сэтгүүлд нийтлэгдсэн байна (Г. Дуламжав, С. Дэмбэрэлсүрэн)
Хэвлийн жирэмслэлтийн үед үр тогтсон өндгөн эс хэвлийн хөндийн аль нэг (их сэмж, гялтангийн гадаргуу, гэдэсний чацархай, элэг, дэлүү) эрхтэнд бэхлэгдэж, үр хөврөл нь ходоод гэдэсний замын цусны эргэлтээс цусан хангамж авч хөгждөг.
Өндгөн эс умайн гуурсан хоолойноос бус хэвлийн хөндийд анхдагчаар бэхлэгдэх, эсвэл хоёрдогчоор буюу умайн гуурсан хоолойд бэхлэгдсэн үр хөврөл гуурсан хоолойн зулбалт болон гуурсан хоолойн жирэмслэлт болж задарснаас хэвлийн хөндийд аль нэг эрхтэнд бэхлэгдэж хөгжиж болдог.


Савны гадуур жирэмсэлсэн эмэгтэйчүүдэд хэвийн жирэмслэлтийн шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Сарын тэмдэг ирэхгүй байх 
  • Тестээр үзэхэд жирэмсэн гарах, 
  • Дотор муухайрах, 
  • Огиулах, 
  • Хөх хөндүүрлэх зэрэг зовуурууд илэрнэ. 

Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч, багтахгүй болоод ирэхээрээ хагарах, хоолойг урж цус алдалт явагддаг. Энэ байдлыг анзааралгүй, ямар ч эмчилгээ хийхгүй бол дотуур цус алдалтын улмаас эхийн амь нас эндэх аюултай. 
Иймээс жирэмсэлсэн эхчүүд маань жирэмсэлснээ мэдсэн даруйдаа эмчид хандан хэт авиан дурангаар үр хөврөл умайд орсон эсэхийг шалгуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга мөн.

Савны гадуурх жирэмслэлтийн шалтгаан
Үр дамжуулах хоолой бөглөрсөн, хоолой доторх чөлөөт хөдөлгөөнд саад учруулж буй бүхий л байдлууд нь савны гадуурх жирэмслэлтийн гол үндэс суурь болж өгдөг. 
  • Ерөндөг 3-с дээш жил хэрэглэсэн үед умайн гадуурх жирэмслэлт болдог шалтгаан нь умайн гуурсан хоолойн салстын сормослог эс нь алга болдог явдал юм/
  • Дааврын гаралтай шалтгаан /жирэмснээс хамгаалах эм болон 72цагийн эмийн замбраагүй хэрэглээ орж болно/ 
  • Умайн төрөлхийн гажиг
  • Үр дамжуулах хоолойн цүлхэн
  • Умайн үр дамжуулах гуурс ба хавдар төст үүсгэврүүд орно.

Энэ дотроос хамгийн түгээмэл тохиолдол нь үрэвслийн шинж тэмдгүүд байна.
Үрэвслийн томоохон шалтгаан хламидын халдвар байдаг. Үрэвсэл бүхэн үр дамжуулах хоолойд тодорхой хэмжээний хохирлыг учруулна. Үрэвслийн тоо, хэмжээнээс хамаарч үр дамжуулах хоолойд наалданги үүснэ. Ингээд л үүссэн наалданги нь үр дамжуулах хоолойн сувгийг хааж, хэвийн үйл ажиллагаанд нь саад тотгор учруулна гэсэн үг. Хэрэв үүссэн наалданги нь эр бэлгийн эсийн замыг хаах хэмжээний байвал үргүйдэлд ч хүргэх аюултай гэдгийг мартаж болохгүй. Харин үүссэн наалданги нь хэсэгхэн гадар тогтсон бол үр дамжуулах сувагт үр тогтолт явагдаж савны гадуурх жирэмслэлтийн эрсдэл өндөр болно гэсэн үг.

Наалданги үүсгэдэг цорын ганц шалтгаан үрэвсэл биш юм. Өндгөвч, давсаг, мухар олгойны мэс ажилбар нь хүний биеийн эд эсэд наалданги үүсгэх талтай.


Нөгөөтэйгээр зарим хүмүүст төрөлхийн үр дамжуулах хоолойн гажиг гэж байдаг. Ийм үед үр дамжуулах хоолойгоор эр бэлгийн эс дамжих боломжгүй болдог учраас савны гадуурх жирэмслэлт бий болно.

Шинж тэмдэг
  • Жирэмсний нэмэлт зовуураас гадна. Хамгийн ихээр 
  • Гэдэсний доод хэсгээр өвдөх, 
  • Үтрээгээр цус алдах, 
  • Мөр өвдөх, 
  • Ухаан алдах зэрэг зовуурууд илэрдэг. 

Хэрвээ энэ зовуурууд илэрч байвал эмч өвчтөнийг үзэлгүйгээр онош тогтоож болно. Учир нь энэ байдлаас үзэхэд савны гадуурх жирэмслэлт үүссэн учраас үр дамжуулах хоолой урагдаж, дотуур цус алдалт эхэлсэн ба цусны даралт багасаж жирэмсэн эхийн амь нас эрсдэлтэй болж эхэлсэн байна.

Эмчилгээ
Хэрвээ үр дамжуулах хоолой урагдаж цус алдалт нэгэнт эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй. Мэс ажилбар хийснээр үр дамжуулах хоолойг гэмтээхгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Харин зарим эрсдэлтэй тохиолдлуудад үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр аргагүйд хүрдэг.

Үр дамжуулах хоолой урагдаагүй тохиолдолд эмч нарийн хяналтын дор өвчтөнийг ажиглан хүлээж болно. 
Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө амьгүй болж эхийн биеэс зулбан гадагшлах магадлалтай байдаг. Ийм тохиолдолд эхэд заавал мэс ажилбар хийх шаардлагагүй бөгөөд учирч болох наалдац үүсэх аюулаас хамгаалах болно. Харин эхийг ингэж ажиглахын тулд өвчтнийг сайтар мэдээллээр ханган, ямар нэгэн цус алдалтын шинж тэмдэг илэрвэл хугацаа  алдалгүй эмчид хандах ёстойг сануулах хэрэгтэй. Ийм тохиолдолд өвчтөнийг эмч өөрөө бараг л өдөр бүр хянаж, үзлэг хийж байх ёстой.


Цөөхөн тохиолдолд
Савны гадуурх жирэмслэлт нь цөөхөн тохиолдолд үр дамжуулах хоолойноос өөр газар томордог. Үр дамжуулах хоолойноос хэсэг хугацааны дараа өөрөө зулбах хэлбэрээр гарч гэдэсний хөндийд тогтон тэндээ томорч эхэлдэг байна. Зарим тохиолдолд өндгөвч дотор, савны амсарт жирэмслэлт явагдах тохиолдол ч бий.

Савны гадуурх жирэмслэлтээс хамгаалах хамгийн энгийн арга бол эмэгтэйчүүд маань сарын тэмдэг ирэх хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр савны гадуурх жирэмслэлт байлаа ч гэсэн эхэд болон үр дамжуулах хоолойг гэмтээхгүйгээр эмчлэх бүрэн боломжтой.

No comments:

Post a Comment