Мультивитамин уух нь таны эрүүл мэндэд хэрэгтэй юу?

Бидний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд оролцдог. Гэвч бид хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг авч чаддаггүй. CDC буюу өвчний хяналтын төв байгууллагын үзэж байгаагаар насанд хүрсэн хүн өдөр бүр 1,5-2 аяга жимс, 2-3 аяга хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Гэвч дэлхий дахинд нийт насанд хүрэгчдийн 76% нь хангалттай хэмжээний жимс хэрэглэдэггүй, 87% нь хангалттай хэмжээний хүнсний ногоо хэрэглэдэггүй болох нь эрдэмтдийн судалгааны үр дүн гарчээ.
Тиймээс ч эмч нар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хэрэгцээт шим тэжээлийн бодисоо авахыг зөвлөдөг. Сүүлийн үеийн судалгаануудад мультивитамин хэрэглэснээр бидний эрүүл мэндэд олон төрлийн эерэг нөлөө үзүүлж байгааг дурдсан байна.
Харамсалтай нь мультивитамин болгон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй тул сонголтоо зөв хийх нь хамгийн чухал шүү.

Мультивитамин болгон байгалийн гаралтай байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэдэг хоол хүнснээс гарган авдаггүй гэсэн үг.
Нийлэг аргаар гарган авсан (синтетик) амин дэм, эрдэс бодисууд нь хоол хүнсэнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын химийн бүтцийн хувьд төстэй лабораторид гарган авсан бодисууд юм. Нийлэг амин дэм, эрдэс бодис нь байгалийн гаралтай амин дэм, эрдэс бодистой ижилхэн үйлдлийг бие махбодид үзүүлж чаддаггүй. Үүнээс гадна нийлэг мультивитамин нь өнгө, үнэр, амт оруулагч, сахар, хадгалах хугацааг уртасгагч зэрэг олон төрлийн химийн бодисуудыг агуулдаг. Эдгээр нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс байгалийн гаралтай мультивитаминыг сонгон хэрэглэх нь маш чухал. Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагч болон хадгалах хугацаа уртасгагч бодисгүй, 22 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан мултивитаминыг хэрэглээрэй



No comments:

Post a Comment