Арьсны дор байрлах үсний
уутанцар стафилококкын
/нян/ халдварын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг
хатиг гэнэ. Хүний биеийн алга болон хөлийн улаас бусад хэсгийн арьс нь үсээр
бүрхэгдсэн байдаг тул арьсны дор нь үсний уутанцарууд байрладаг. Тиймээс хатиг
нь биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний
орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд үүсдэг. Чихрийн шижин болон дархлаа
тогтолцоо буурахад гардаг.
Хатиг биеийн аль ч хэсэгт гарч болно. Ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд гардаг.
Дух, шанаа, эрүү, хамар зэргийн хавиар гарвал төрөл бүрийн халдвар нэвтрэн орж цусны эргэлтэд оролцон, сепсис буюу цусны бохирдол үүсгэх аюултай. Учир оролдож шахахгүй байх хэрэгтэй.
Шинж тэмдэг:
Арьсан дээр
маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна. Зарим тохиодолд халуурч чичрүүдэс
хүрнэ. Хатиг эхэлж байгаа үедээ бага зэрэг идээтэй мөн хөндүүр жижиг төвгөр
зүйл арьсны дотроос буюу доороос нь гарч ирж байгаа нь мэдрэгдэж тэр хэсгийн
арьс улайна. Хэд хоногийн дараа томорч дээш төвийсөн, хурц өвчтэй, идээтэй
бондгор зүйл болж улмаар төвдөө идээт нэвчдэс нэмэгдэнэ. Улмаар идээт бундруу
зөөлөрсөөр хагарч идээ гадагшилж суурин дээр нь нүх маягийн шарх үлдэж хэд
хоногийн дараа сорвит толбо үлдээн эдгэнэ. Энэ бол дангаараа гарсан хатиг.
Эмчилгээ:
- Юун түрүүнд оролдож хэрхэвч болохгүй. Энэ нь бохирдол орох халдвар цааш тархах эрсдэлтэй.
- Эмчид үзүүлж зөвлөгөө авах
- Арьсанд товгор хатуурал товойж тухайн хэсгийг нянгийн эсрэг савангаар сайтар угааж цэвэрлэнэ
- Үрэвслийн эсрэг эмэн эмчилгээ хийлгээрэй. Хатигны эмчилгээнд дотроосоо антибиотик ууж гаднаас нь Вишневскийн мазь /өмхий ногоон тосыг нүүр цэвэрлэх хөвөнд түрхээд хатгин дээрээ тавьж лент наах эсвэл бинтээр битүү аль болох агаар оруулахгүй 24 цаг жин тавина. Энэ маягаар идээ гадагшилж арьсны өнгө засартал хөвөнг тавих хэрэгтэй. /Өмхий битүү бооход үнэр гарахгүй мөн идээг хөхөж гадагшлуулах зорилогтой. Мөн зуун наст тухайн хэсэг дээрээ тавьж боож болно.
- Шарлага / Идээг хэлбэржүүлж
дахихгүй байх үндэс болно/
- Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ 80808385 -ААР ХОЛБОГДОНО УУ
За тэгээд эмчилгээний хамгийн чухал зүйл бол дархлааг дэмжих хэрэгтэй. Дархлааг дэмжиснээр хатиг хурдан эдгэрэхээс, гадна дахихгүй байх ач холбогдолтой.
No comments:
Post a Comment