Хоргүй , Хортой хавдар гэж юу вэ? Хавдар удамшдаг уу?


МУ –д 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. Эдгээр хүмүүсээс нэг жилийн хугацаанд 4000 орчим нь бурхны оронд очдог аж.
Тодруулбал
  • -        2015 онд 3999,
  • -        2016 онд 4112,
  • -        2017 онд 4004 хүн хорт хавдар өвчний улмаас нас барсан харамсалтай баримт байна.
  • -        2016 онд хорт хавдрын 5991,
  • -        2017 онд 6073 шинэ тохиолдол илэрчээ.
  • -        2018 онд 5591 хүн хорт хавдартайгаа мэджээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 18 мянга орчим хүн хорт хавдартай гэж оношлогдож 12115 нь нас баржээ.
  • 2019.09  сарын байдлаар 16000 орчим хүн амьдралынхаа бүхий л нөөц бололцоог хорт хавдраа ялан дийлэхийн тулд зориулан аж төрж байна. Гэр бүлийн нэг гишүүн хорт хавдраар өвдөхөд түүний эргэн тойрны 10 хүн / хамгийн багаар /сэтгэл санаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг гэж үзвэл
  • 2015 оноос 2019 он хүртэлх хугацаанд 190 орчим мянган хүн уг өвчний улмаас шаналан хохирчээ.

Хавдар гэдэг нь хүний биеийн эсүүдийн өвчин юм. / Эс гэдэг нь бие махбодыг бүрэлдүүлж буй хамгийн бага нэгж юм. 
Жишээ нь элэг, элэгний хэдэн сая эс нийлж байж элэг гэх эрхтэн болдог. Ходоод тархи яс гээд бүх эрхтэн эс гэх маш бяцхан зүйлээс бүрддэг/. Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирдаж байдаг.
Ердийн үед эсүүд тодорхой хяналттай өсч үржиж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр

  • -        Архи, тамхи
  • -        Стресс, Ядаргаа
  • -        Ажлын хорт орчин гэх мэт
  • -        Удамшдаг генетик хүчин зүйл. 

-        Хүн хөгшрөх тусам аав,  ээжтэйгээ адилхан,
болдог. Тэгэхээр генетик хүчин зүйл хүссэн, хүсээгүй удамшдаг. Бидний удамшлын мэдээлэл хадгалдаг хоромсом дотор хавдрын ген оршиж байгаа. Үүнээс шалтгаалаад түүнийг сэдрээх хүчин зүйлүүдийг хэрэглээд байвал хавдраар өвчилнө. Сэдрээхгүй бол байж л байна.
Тухайлбал : Ходоод, Уушгины хавдраар өвдөх урьдчилсан, бэлтгэгдсэн хүлээж авах эмзэг гентэй хүмүүс тамхи татахгүй бол яваад л байна. Тамхи татвал уушгины хавдар болно.
Хүмүүс тамхийг уушгины хавдар үүсгэдэг гэдэг. Гэтэл үгүй ходоодны хавдрыг үүсгэдэг.
Эсийг устаж үгүй буюу апоптозын үйл алдагдаж эсүүд хяналтгүй хуваагдан өсч эхэлдэг. Энэхүү эсийн хяналтгүй өсөлт хуваагдал нь хавдар үүсгэдэг юм.
Хавдар нь хоргүй эсвэл хортой байдаг. Хоргүй хавдар нь биеийн тодорхой нэг хэсэгт байрлаж, түүнээс цааш тархдаггүй, амь насанд аюулгүй юм. Харин хортой хавдар нь ойролцоох эд эрхтэн рүү ургаж, биеийн бусад хэсэг рүү тархаж үсэрхийлдэг. 
Хавдрын эсүүд биеийн бусад хэсэг рүү тархахыг үсэрхийлэл гэдэг.
Зарим хоргүй хавдар нь хавдрын урьдал байдаг бөгөөд эмчлээгүй орхисон тохиолдолд хортой болж хувирдаг./Жишээ нь Умайн хоргүй хавдар нь цаашид хорт хавдрын суурь болдог./ Харин зарим төрлийн хоргүй хавдар нь хортой болон хувирдаггүй./Бидний арьсан дээрх гарч байгаа үү ургацаг нь хүртэл хоргүй хавдрын нэг хэлбэр юм. /



No comments:

Post a Comment